Усан дор буудал нээгдэв

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Усан дор буудал нээгдэв

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Bullit Marquez

Усны эрэг хавьд тав тухтай буудал барих  орон зай дутагдаад эхэлснийг нөхөх үүднээс америкчууд дэлхийд анхных болох усан доорх зочид буудлыг нээгээд «Jules′ Undersea Lodge» гэж нэрлэжээ.

Дөрвөн одтой «Jules′ Undersea Lodge» буудалд орохын тулд танд усан дор сэлэх бага зэргийн туршлага байх ёстой. Учир нь буудал 6,5 метрын гүнд байгаа ажээ. Ийм гүнд шумбаад үйлчлүүлэгч тусгай байранд орон тэндээс усыг хүчил төрөгчөөр орлуулсан зургаан тохилог тасалгаануудын аль  нэгэнд буудаллаж болно.

Ийм ер бусын буудлыг Флорида мужийн «Key Largo» хүрээлэнд барьсан ба одоо шинэ буудал гадаад, дотоодын хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байгаа гэнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж