Сөрөг хүчин “Засгийн газраа цусаар будав”

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчин “Засгийн газраа цусаар будав”

Тайландын нийслэлд олон нийтийн эсэргүүцэл хийж байгаа сөрөг хүчнийхэн Засгийн газрын орох хаалганы дэргэд асгахаар цус цуглуулж эхэлжээ. “Дарангуйллын эсрэг ардчиллын төлөөх нэгдсэн фронт” хөдөлгөөний идэвхтнүүд “Тэдний шаардлагыг Засгийн газар хүлээн аваагүй учраас албан тушаалтнуудыг цусан замаар явуулна гэжээ. Сайн дураараа хүн бүр 200 миллилетр цусаа өгөх ёстой гэнэ. Засгийн газар энэ арга хэмжээ нь халдварт өвчин тараах аюултайг анхаарууллаа. Сөрөг хүчнийхэн цусыг аюулгүй нөхцөлд авч байгаа, үүнд 500 эмнэлгийн ажилтан хөлслөн ажиллуулж байгаа гэж мэдэгджээ. Бангкокт эсэргүүцлийн ажиллагаа явуулах арга хэмжээнд оролцох хүмүүс гуравдугаар сарын 13-наас цугларч эхэлсэн. Өдгөө хотын гудамжнаа 150-200 мянган хүн эсэргүүцлийн ажиллагааг явуулж байна. Хотын эмх журмыг 50 мянга орчим цэрэг цагдаа сахиулахаар оролдож байгаа ажээ. Бангкокийн төв бараг хаагдан олон арван байгууллага ажлаа түр зогсоогоод байна. Жагсагчид Ерөнхий сайд Апхисит Ветчачивад парламентыг тарахыг шаардаж байна. Засгийн газрын тэргүүн тулган шаардалтыг үгүйсгээд Бангкок дахь цэргийн ангийн нутаг дэвсгэрт орогнож байлаа. Жагсагчид тийшээ хөдөлсний дараа Ерөнхий сайдын нисдэг тэргээр өөр тийш авч явжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж