Дэлхийн шилдэг киноны хөгжмийг оркестр бүрэлдэхүүнтэйгээр толилуулна

Хуучирсан мэдээ: 2023.03.22-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг киноны хөгжмийг оркестр бүрэлдэхүүнтэйгээр толилуулна

"Фантазиа студио"-ийн хамт олон 2023 оны гуравдугаар сарын 25, 26-нд 19:30 цагаас "Corporate Convention Center"-т дэлхийн шилдэг киноны хөгжмийн хоёр ноён оргил гэгддэг хөгжмийн зохиолчийн бүтээлийг Монголын мэргэжлийн урлагийн байгууллагын шилдэг хөгжимчдөөс бүрдсэн оркестр бүрэлдэхүүнтэйгээр толилуулах гэж байна.

Энэ удаад 𝗕𝗮𝘁𝗺𝗮𝗻 (𝗗𝗮𝗿𝗸 𝗸𝗻𝗶𝗴𝗵𝘁), 𝗜𝗻𝘁𝗲𝗿𝘀𝘁𝗲𝗹𝗹𝗮𝗿, 𝗝𝗮𝗺𝗲𝘀 𝗯𝗼𝗻𝗱 гэх олон шилдэг бүтээл дээр ажилласан 𝗛𝗮𝗻𝘀 𝗭𝗶𝗺𝗺𝗲𝗿 болон 𝗦𝘁𝗮𝗿 𝘄𝗮𝗿𝘀, 𝗛𝗮𝗿𝗿𝘆 𝗣𝗼𝘁𝘁𝗲𝗿, 𝗛𝗼𝗺𝗲 𝗮𝗹𝗼𝗻𝗲, 𝗦𝗰𝗵𝗶𝗻𝗱𝗹𝗲𝗿𝘀 𝗹𝗶𝘀𝘁 зэрэг гайхалтай бүтээлийн хөгжмийг бичсэн 𝗝𝗼𝗵𝗻 𝗪𝗶𝗹𝗹𝗶𝗮𝗺𝘀 гэх 2 супер хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр хүргэх гэнэ.

Энэхүү тоглолт дэлхийн шилдэг киноны хөгжмийн бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаагаараа онцлог.

Энэ удаагийн тоглолтод дэлхийн шилдэг киноны 10 хөгжмийг тоглоно.

Тоглолтын ерөнхий удирдаачаар Монгол Улсын Филармонийн ерөнхий удирдаач, соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш ажиллана.

Та аль ч суудал дээрээс төгс дуугаралт мэдрэх боломжтой юм.

Мөн лед дэлгэц дээр гарч буй дүрсийг амилуулж, таныг яг тухайн кинонд дотор орсон мэт мэдрэмж өгөх тусгай Sound effect оркестрын дуугаралттай.

"Фантазиа студио"-ийн хамт олон 2022 оны есдүгээр сард дэлхийн шилдэг тайз дэлгэцийн бүтээл, анимэшний хөгжмөөр үзэгчдийн сонорыг мялааж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж