МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин ингэж бичжээ, “Онц байдал” тогтоож БЭТ томилдог жишиг бий болсон. Одоо “Таван Богд”, “Ханбогд Кашмир”, “М-Си-Эс”, “Буян” гээд бүх компанид БЭТ томилбол ард түмэн уухайлан дэмжиж, төр хувийн хөрөнгөнд эзэн суух эхний алхам байж болно гэж хардлага төрөв. Сүүлийн үеийн үйл явдлуудыг харахад социализм руугаа буцаад ухарч буй мэт санагдах боллоо” гэж. Ийм айдас ганц О.Амартүвшинд төрөөгүй байх, Монголын бизнес эрхлэгчдийн дийлэнх нь өнөөдөр ам ангайх, өөрсдийгөө өмгөөлөх эрхгүй болцгоосон байна.
Хөгжлийн банкны нээлттэй сонсгол нэг талаар Монголын төрийн, нөгөө талаар бизнес эрхлэгчдийн үнэн төрхийг илчилсэн. Анхнаасаа авсан зээлээ төлөх хүсэлгүй нэгэн байхад төрийн бодлого, шийдвэрийн алдаа, улс төрийн талцал, хэрүүлээс болоод төсөл хөтөлбөр нь гацсан, дампуурсан нөхдүүд ч байна. Гээндээ ч, гоондоо ч гэдэг. Гэхдээ Хөгжлийн банкнаас зээл авсан бүхэн хулгайч, луйварчин биш. Бизнес эрхлэгчдээ нийгэмд ингэж яллах нь эдийн засагт хортой, ардчилалд аюултай байж мэднэ. О.Амартүвшингийн хэлснээр төр бүгдийн “эзэн” болбол яанам бэ. “Эрдэнэс Тавантолгой” шиг хулгай, луйврын үүр овоохойнууд л нэмэгдэнэ гэсэн үг.
Нээлттэй сонсголын зорилго нь зөв ч, арга нь буруу байлаа. Монголчуудын баян хүнд дургүй сэтгэлгээн дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр улсын яллагч шиг сайхан шоудлаа. Б.Энхбаярын хэтийдсэн шоунаас болоод манай ядуу даржин нийгэм бизнес эрхлэгчид рүүгээ бензин цацах нь холгүй бухимдалтай байна. Үүний үр дагаврыг эрх баригчид эрх биш тооцсон байлгүй.
Монголд бизнес эрхлэх жинхэнээсээ амаргүй. Зах зээлийн чөлөөт эдийн засагтаа гэх атлаа төрийн дарамт шахалт их. Хамгийн сүүлийн, олны анхааралд өртсөн жишээ бол ШӨХТГ ба “Алтантариа” компанийн захирал П.Цэнгүүн хоёрын дунд үүссэн зөрчил. Гэх мэт төрийн нэрээр бизнес эрхлэгчдийг торгодог, ялладаг, айлгадаг тэгээд авлига авдаг нөхдүүд төрөөр дүүрэн. Хүмүүс яагаад бизнес эрхлэхээс илүү төрд орох гэж үхэлддэг шалтгаан ердөө энэ. Зовлогоо зовоож бизнес эрхэлснээс том даргын цүнх баривал зовлонгүй баяжина. Т.Аюурсайханы туслах, зөвлөхүүд ийм л аргаар баяжсан, хөлжсөн, эцэстээ үнэнд гүйцэгдсэн биз.
УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийх чухал чуулган байна гэж тодорхойлсон. Үндсэндээ авлигатай тэмцэхийн тулд нэг авлигачийг нөгөөгөөр солиод нийлбэр дүнд өөрчлөлт гарахгүй. Эдийн засгийн эрх мэдэл төрд төвлөрөхийн хэрээр бурхан Будда ч авлигач болж мэднэ.
Монголын төр авлигаасаа салъя гэвэл төр бизнес эрхлэгчдээс савраа тат. Бизнесийг зах зээлийнх нь зарчмаар явуул. Элдэв янзын хөнгөлөлт, урамшуулал болоод дарамтаа зогсоо. Энэ л авлигын эсрэг шинэчлэл байх болно.
Төрийн оролцоо ихсэх тусам авлига нэмэгддэг нь гашуун үнэн. Цар тахлын үед төрийн оролцоо нэмэгдсэнээс болоод тээвэрлэлтийн зардал яаж өссөн билээ дээ. Хэд дахин нугаларсан тээвэрлэлийн зардалд нэг авлигачийн “ханш” шингэсэн л гэсэн үг.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжинэ, тэтгэнэ гэх болсон. Гэхдээ хувийн хэвшлээ нийгэмд яс болгож шидээд байвал яаж гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх билээ. Гадаадын хөрөнгө оруулагчид нь байтугай дотоодын хөрөнгө оруулагчид нь дүрвэхэд бэлэн байна. Нэмээд тэднийг нийгмээр нь баалуулж, яллуулаад эхэллээ. Хөгжлийн банкийг жинхэнээсээ тоносон хулгайчдын хувьд ашигтай, бүгдийг нь харлуулах тусам гол луйварчид нь нэр цэвэр үлдэж байна. Женко Х.Баттулга, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Бэрэн”-гийн Б.Мөнхтөр гээд.
Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан нэг цүнх баригч гэхэд л 146 тэрбумыг зээлийг ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр авчихсан, одоо 117 тэрбумын өртэй.
Женко АН-д бүтэн нэртэй бүлээн зүстэй хүн үлдээгээгүй шиг Б.Энхбаяр Монголд бүтэн нэртэй, бүлээн зүстэй бизнес эрхлэгч үлдээсэнгүй. Их багагүй бүгд л “но”-той байж таарч. Энэ дээр нь ёстой хүн нь олдвол хэрэг тохоход амархан гэгчээр л Б.Энхбаяр ажиллана лээ.
Уг нь зээл авсан бүхэн луйварчин биш л дээ. Улстөржүүлээд, АН-ыг харлуулахын тулд бизнес эрхлэгчдээ бүгдийг нь бүтэн нэр, бүлээн зүсгүй луйварчид болгочихлоо. Женко АН-ыг яг ийм жишгээр “алсан” байдаг юм.
Хөгжлийн банкийг тонох эхлэлийг 2017 онд, АН ажлаа өгсний дараа Ардын намынхан хуулийг нь өөрчилж байгаад тавьсан байдаг. Тэгж ярих юм бол Б.Энхбаярт хэн нэгэн АН-ыг жаахан харлуулаадах гэж даалгавар өгсөн аятай аашилсан нь үнэн. Тийм шударга нэгэн аваас анд нөхдөө, жишээ нь, Хөгжлийн банкны дэдээр ажиллаж байсан Ж.Эрхэмбаатарын ах Ж.Эрхэмбаярыг, Ч.Ундрам, Ц.Анандбазар, С.Бямбацогт нараа дуудаж байцаахгүй яагаа вэ. Ч.Ундрам гэхэд зээлээ төлөхгүй “гүрийж” явснаа дуулиан дэгдэнгүүт барьж очоод тушаасан нь худлаа биш шүү дээ. Хөгжлийн банкны хэргийн хамгийн том сэжигтэн болох Х.Баттулгыг бараг л “ааваа” гэх нь холгүй байсан хэрнээ С.Баярцогт, Н.Батбаяр, Ш.Адъшаа нарт ямар эрэлхүү, дээрэлхүү зан гаргасныг бултаараа харсан.
Нээлттэй сонсголын зорилго нь зээлээ зориулалтын болон зориулалтын бусаар ашигласан эсэх, төлж барагдуулсан эсэх, төсөл хөтөлбөрт нь асуудал үүссэн эсэхийг нь нягталж тодруулах явдал. Б.Энхбаярын энтертайментыг үзэх, үзүүлэх гэж нийгмээрээ нээлттэй сонсголыг үзсэн юм биш. Цаашдаа ямар арга хэмжээ авах нь хамгийн гол зорилго нь байх. Ингээд төрийн мөнгийг идэж, уугаад байх уу. Эсвэл гэдэг хариулт нийгэмд хэрэгтэй байна.
Эцэст нь, нээлттэй сонсгол хийсэн нь зөв. Гэхдээ нээлттэй сонсголд дуудагдсан, оролцсон болгон гэмт хэрэгтэн биш. Үүнийг нь ялгаж, салгаж ойлгох ёстой. Тэр тусмаа бизнес эрхлэгчдээ бүгдийг нь “гутааснаараа” төр гоё харагдахгүй. Төр гоё харагдмаар байвал бизнесийг чөлөөл.
Зочин 2023-03-22 66.181.177.220
бизнесээ шударгаар хийх хэрэгтэй.хэдхэн хүн баяжаад ард түмэн ядуурах нь бизнесмэн хүний злрилго юмуу.худад хулгай луйварыг илчилсэн зөв сонсгол болсон.
Уншигч 2023-03-22 150.129.140.138
энхбаярыг саын муугаар дуудах эрт бна үр дүн чухал хулгай нарт ямар ял оноох яаж өрийг нь төлүүлэх хамгийн гол асуудал харж сонсож л байя
Зочин 2023-03-22 192.82.70.16
Энэ дүгнэлттэй санал нийлж байна, үнэхээр мөнгөтэй хүнд дургүй улныханы сэтгэл зүйд тааруулан АН-ыг харлуулах гэсэн ажиллагаа л болсон
Ийм аргыг Ж.Сүхбаатар нар нилээд эртнээс хэрэглэхийг хүсч байсан, 2016 оноос хойш тэд юу ярьж, сэдэж байсанг эргэж санаарай.
Энэ сонсгол шүүх ажиллагааны нэг хэсэг болчихсон доо, тэр компаниудын сүлжээг ямар аймаар гаргав!!! Зөвхөн эзэмшигч, эсвэл банк л мэдэж байх ёстой дансны хуулгыг хэсэгчилэн нийтэд харуулаад л.
Зочин 2023-03-22 202.9.40.238
Б.Энхбаяр, Ж.Сүрбаатар нар мэргэжилдээ гаргууд сайн хуульчид шүү! Та нар муулаад барахгүй шүү! Аулгайч нар илчлэгдээд. сандарч бна
Зочин 2023-03-22 202.21.108.10
Монголчууд жинхэнэ ажилсаг, хөдөлмөрөөрөө баяжиж байгаа хүмүүст дургуй гэж бодохгуй байна!!!!! Намын нэрээр албан тушаал аваад тэрийгээ өөртөө ашигласан хүнийг яаж хүндэлэх юм вэ!!!!!
пүрэвжав 2023-03-22 202.126.89.221
Анрнаасаа зээл өгөхдөө л тал тохой татаж өгчихөөд хууль жуомаа мөрдөхгүй дараа нь хэрэгжилтээ шалгахгзй шалгасан ч ор мөр төдий хийчихээд л бүх зээлдэгчид хулгайч болчлоо
Жинхэнэ хулгайч ч их байна. Шантаажинд орсон зээлдэгчид ч их байгаа юм байна
Гэхдээ л тэр хулгайлсаныг нь ард түмэн төлж байгаад хамгийн гол зөрчил
Зочин 2023-03-22 122.201.31.3
Шалгая шударга байя гэж байгаа хүнийг харлуулах гээд бүтэхгүй ээ. Буян Жахгалсайханг бол цагаан хэрэм давуулаад нутаг руу нь шид
Зочин 2023-03-22 202.131.240.147
Монголчууд баян хүнд дургүйдээ биш, харин хулгайч нарт дургүй… том ялгаатай шүү!!!
Irgen 2023-03-22 66.181.178.35
Bussinees hiigeed alaad baigaa yum bh gej bodson chin ard tumnii tatvariin mongiig zeel nereer avch idej uugaad bayanii durd togloj baisan amitad bj, yug ni omooroo ve setguulch ee
Зочин 2023-03-22 66.181.191.39
“Таван Богд”, “Ханбогд Кашмир”, “М-Си-Эс”, “Буян” гээд бүх компаниуд шиг хэдэн тэрбумын бага хүүтэй зээл авсан бол ямар ч иргэн ААНБ босоод л ирнэ. Б.Энхбаярыг яаж ч харлуулах гээд бүтэхгүй.
Жаргал 2023-03-22 192.82.84.11
Төрийн үүрэг роль нэмэгдэхээр социализм руу буцаж байна гэж буруу бурж болохгүй. Монголд зээл аваагүй хүн, компани гэж байхгүй, асуудалгүй хугацаанд нь төлдөг нь ч байхгүй болсон. Үүнийг Хөгжлийн банкнааё харлаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Монголд социализм таарах нь ээ, зах зээлийн эдийн засгийн харилцаа тохирохгүй байнаа гэсэн үг. Үнэхээр цүнх барьж, төрөөс төсвийн мөнгийг, нүүрс хулгайлах бизнес л цэцэглэлээ.
Зочин 2023-03-22 202.21.124.69
Арай өөрөөр сэтгэх чавдар алга тэ , Заавал соц , ком руу орохоор бүх юм болох гээд байна уу ХААА Тархинд нь өөр санаа сэдэл ордоггүй ээ
Зочин 2023-03-22 66.181.181.49
Хэн нь хэндээ авилга өгөөд хэн нь аваад байгаа юм бэ. Жирийн иргэд чинь авилага өх байтугай өдрийн хоолоо яаяа гэж байна. Мөнгөтэй хүмүүс л эрх мэдэлтэй хүмүүст өгч байгаа байхдаа
зочин 2023-03-22 202.179.3.235
хийдэг хүн хэдхэн .нэхдэг хүмүүс Монголоор дүүрэн. 3сая хүнийг 200000 мянган хүн тэжээж яваа шүү гэдгийг ойлгоорой. Монголд бизнес хийж амьдрах өдрөөс өдөрт хүнд болж' удахгүй олон ЖДҮ- чид гудамжинд гарах нь тодорхой
ЗОЧИН 2023-03-22 66.181.182.126
ХУЛГАЙЧИЙН ОЛНООС НУУЖ БАЙСАН ХУЛГАЙГ НЬ БАРИМТААР ИЛЧЛЭЭД ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ЗАРЛАЧИХААР ЭХ ОРОНЧИЙН ДҮРД ХУДЛААА ТОГЛОЖ ХУЛГАЧ ТӨРХӨӨ НУУЖ БАЙСАН АДГИЙН ШААРУУД ДУРГҮЙЦЭЖ ЭЛДЭВ ЮМ ЯРИХ НЬ ТОДОРХОЙ Л ДОО.
Зочин 2023-03-22 66.181.190.211
Элбэгдоржийг нь дуудчихсан чинь үхлээ л дээ энэ сайт
Зочин 2023-03-22 192.82.91.239
зальтай авилга өгдөг бизнесүүд нь голдуу хөгжлийн банкнаас зээл авсан бас луйварчдыг энхбаяр асуусан энхбаярын зөв ард түмэн дэмжиж бна
Зочин 2023-03-22 188.162.254.81
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
h 2023-03-22 202.9.46.96
нам дагасан өлөн б**с цүнх долоогч пялдагауудл хагартлааа баяжиж байнадаааа лалруудаааа
иргэн 2023-03-22 103.212.118.191
news.mn хуйвалдааныг тэргүүлж байна,
Хулгайч нар зээлээ төлөх хэрэгтэй
иргэн 2023-03-22 103.212.118.191
Хулгайч нарын захиалсан мөнгөөр бичсэн байна.
Энэ сэтгүүлч хулгайч нарын өмнөөс зээлийг нь төлж чадах уу
Зочин 2023-03-22 103.26.194.155
хулгай хуйвалдаан луйвар гээд монголын хэдэн том компаниуд маниасаа юугаараа илүү юм бэ нэг их том том бүлтэрсэн хулгайчууд л байна тэгээд ч энэ луйвартаа мөрөөрөө ажиллаж байгаа бизнесүүдээ чирээд хэрэггүй дээ
Зочин 2023-03-22 202.9.40.167
Бизнесүүдийг тайван ажиллуул!
Зочин 2023-03-22 202.126.90.54
Амартүвшин гэж нөхөр Морьтой чингис гэж архи хийж баяжсан нөхөр шдээ
Зочин 2023-03-22 139.5.218.33
хөгжилд нэмэр болох болов уу гэж хөнгөлөлттэй зээлийг нэртэй, юм хийдэг, хийх ч болов уу гэж итгэсэн бизнесменүүддээ өгсөн байх.
гэтэл өнөө хэд нь яасан байсан, зориулалт бусаар ашигласан байсан, өөрсдөө баяжаад, жирийн амьдралаас тасраад байсан болохоос биш улс орондоо нэг үйлдвэр нэмсэн үү?
өнөөдөр тэднийг лидер гэж найдаж байсан хэдэн залуу бидний хэлдгээр "боолын хөдөлмөр" эрхлэн гэр бүл үр хүүхдүүдээсээ хол, эрүүл мэнд, аз жаргалаа үрж байна?
одоо хэнд, яаж итгэх вэ?
Зочин 2023-03-22 202.21.108.39
ийм том авилгалыг илрүүлж зориглож хөдөлсөн хүнээ ад үзэхгүйгээр дэмжиж цаашаа яахыгаа ярих нь зөв. бизнес эрхлэгч нар буруу үйлдэл хиысэн нь үнэн хариуцлагаа ч бас үүрэх л ёстой
Зочин 2023-03-22 192.82.69.48
Монголд дээхэн үеийн хятадын соелын хувьсгал эхлэв үү яав.Бас 1930 аад онд Х.Чойбалсангийн шүүхээр шүүхгүй өөрөө үзэмжээрээ шүүж ногоон малгайтангууд нь ӨЧИГГҮЙ, өмгөөлөгч үгүй бууддаг тэр цаг үеэ санаанд орж байна.Ард иргэдээсээ шүглийн материал авна гэж байгаа нь бүр их айдаст автуулав
.Өс хонзон авах хэрэгсэл болчих бий дээ.Коммунист арга барил.ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ.ШҮҮХ БАЙГУУЛЛАГИЙН ХЭРЭГ БАЙНА УУ.Сошиалаар яллаад алаад хаялаа даа.Халамжид бүртгүүлчихвэл амар юм уу даа
Зочин 2023-03-22 103.26.194.155
т1 минь номоороо бизнес хийж байгаа улсад ер хамаагүй юун ногоон малгай вээ худлаа ярьж зээл авсан хүнээс төр мөнгөө нэхэх нь буруу юу хуцалгүй авсан зээлээ төл
Зочин 2023-03-22 64.119.27.103
энд энхбаяр өөрөө сэтгэлдэл бичээд байна
Зочин 2023-03-22 103.26.194.155
яагаад болохгүй гэж эрх чөлөөт нийгэмийг МАН авчирч чадсан юм аваад явчихаж ч чадна луйварчин гуай
зочин 2023-03-22 124.158.65.46
Энэ Амартүвшин гэх нөхөр чи дэмийрч хийрэхэхээ боль. Б.Энхбаяр маш сайн ажилласан. Амартүвшин чи бол энэ Энхбаярын талд ч хүрэхгүй. Энэ Амартүвшин гэх нөхөр энэ зээл аваад буцааж төлөхгүй байгаа нөхдөөс тодорхой хэмжээний мөнгө авч түүгээрээ амьдардаг учраас тэдэндээ долгтнож үүнийг бичсэн байна.
Зочин 2023-03-22 66.181.191.39
Энэ Амартүвшин гэх нөхөр өмнөх тэргүүн Лхагважаваас мөн дор ажиллаж байгаа.
Хөөрхийлөлтэй 2023-03-22 172.58.227.190
Монголын нийгэм бүр системээрээ бүхэлдээ автлгалд автсан б.а
Бүр авилгалын эсрэг гээгддэг тэмцэл, жагсаал нь хүртэл авилгалд автаж. Тэмцэж чадахгүй бол уландаа хэвтээд бх болж…насны тоогоо гүйцтэлээ авилгалд дарлуулаад…
Хэн бизнес хийж хөрөнгө оруулалт хийх бэ,тэнэг эсвэл маш гэнэн хүн л …оролдох бх
Зочин 2023-03-22 139.5.218.33
гашуун ч ганц чин үнэн наадах чинь л байх шиг байна
юм хийх эрмэлзлэлтэй хүн ч үгүй болж…
ШУДАРГА ИРГЭН 2023-03-22 43.228.129.150
ЭНЭ НЯМСҮРЭН ТЭНЭГ ХЭНИЙ ЗАХИАЛГААР ИЙМ ЮМ БИЧИЖ ЦАГ НӨХЦӨӨДӨГ ЮМ БОЛДОО ХҮН ШАТААЖЛАЖ ХААЛТЫГ ГЭРЭЭ ХИЙЛГҮҮЛЖ МӨНГӨ ОЛОХ ГЭЖ ӨМДӨНДӨӨ ШЭЭХ ШАХАХ ЮМ
Зочин 2023-03-22 66.181.191.39
Буруу юмыг хаайцайлж буй Нямсүрэн өөрөө энэ буруу муу муухай зүйлсийг хийснээс өөрцгүй болох шив.
Зочин 2023-03-22 103.80.211.42
BUGDEEREE L HUVIIN HEVSHILRUU DAIRAAD BAIH YUM,TORIIN TERGUUN EROHII SAID,IH HURLIIN DARGA ,ARD TUMEN TER CHIGTEE L HUVIIN HEVSHILEE LUIVARCHIN HULGAICHUUD GEED BAIHIIN ,UNEN ERGUU ARD TUMEN YUMAA MONGOLCHUUD
Зочин 2023-03-22 103.80.211.42
Mongold busnes hiij zovlogoo zovooh shaardlaga alga,ajilgui bolson irgedee MAH halamjilna biz,
иргэн 2023-03-22 103.136.254.8
Хувийн хэвшлийхэн маань бас түвшин ахиж ажилламаар бна. Ажлах хүч олдохгүй бна гэхийн зөндөө бна. Ажиллах сонирхолгүй болгосон хүмүүс хэн вэ. Хүвийн хэвшилийн ёс зүгүй компаниуд л ийм болгосон. Бүтэн сар ажиллуулчхаад цалинг нь өгөхгүй мурина. Анхны гараа бизнес эрхлэх гэж бгаа хэвийн хэвшил бгууллагад төөрөөс заавал сургалт орох хэрэгтэй бна. Хүнээ дээдэлж хүндэлж мэддэгүй мэдрэл муутай малнууд бас бна. Зайлч гэх шиг та тэгж хэлж бвал таны бизнесч тун удахгүй дамдуурна.
Зочин 2023-03-22 103.80.211.42
huviin hevshilgui l bolchiyldoo,tegeed cham shig yumiig tejeeh tatvaraa ene zasag haanaas avah uu ,ajil hiih hun oldohoo bolison n unensdee malaa
Зочин 2023-03-22 66.181.191.39
Энэ Амартүвшин гэх нөхрийн хийх ёстой ажил шүү дээ уг нь.
Зочин 2023-03-22 103.80.211.42
Hogjliin banknaas zeel avaad,zoriulaltiin daguu zarcuulaad,tusul maan ashiggui bolsonch chardaij baigaad zeelee tulsun bolovch gemt heregten bolchloo,jinhene hulgaich gemgui hun 2 iig yalgalgui helmegduulj baina shuu.MONGOLD BUSENES HIIH GEJ UILEE UZEJ BAISNAAS ZUGEER SUUJ BAISAN N DEER YUM BNA SHUU HUMUUSEE.
Зочин 2023-03-22 103.80.211.42
HUMUUST TSALIN OGCH KOMPANY UDIRDSNAAS UILDVER OFFICOO ZARAAD ZUGEER MOROOROO AMIDRAH N HAMAAGUI DEER BOLOTOI
Өвгөн 2023-03-22 49.0.178.115
Хуулийн хүн байж чадсан Б.Энхбаярт нэн талархаж байна. Зам нь гэгээн байг…
Зочин 2023-03-22 103.80.211.42
BYALDUUCH HOG VE
Харьцуулагч 2023-03-22 49.0.178.115
Төрийн капитализмыг ашиглаж чаддаг улс орон ч байдаг даа. 30 жилийн дараа эргээд харахад ийм болж. Цаашид зөв яваа ч дээ. Хэн заавал хулгайч бай гээд байна аа. Арай нөгөө ардчилал биш дээ. Хувийн хэмшил гэхээр "хаан" байх ёсгүй дээ, нөгөө хүний эрх, тэгш байдал хаана очих… тийм үү…
Зочин 2023-03-22 66.181.160.71
энхбаяр ундрамын аалыг долоодог гэсэн
Зочин 2023-03-22 202.72.245.220
Магадгүй л юм
Зочин 2023-03-22 66.181.160.71
энхбаяр бол хүүкийг дарна гэдэг ац даа
Зочин 2023-03-22 66.181.191.39
Дарвал бүр сайн.
Зочин 2023-03-22 66.181.160.71
сүхбаатар н энхбаярын ббоовыг хөхөж явсан одоо бас энхбаяр гэж ацад цус садартал хоношогодуулаад яву бна хаха Ж сүхбаатар дандаа энхбаяртангуудад шшаалгуулж бандидуулж явах юмаа хаха
kkkk 2023-03-22 59.153.114.124
zahialgatai bichilt baina
Зочин 2023-03-22 103.212.118.50
olon y huzalgui awsan zeelee tol luiwarchidaa
Зочин 2023-03-22 66.181.182.52
ХУВИЙН ХЭВШИЛ ХЭЗЭЭЧ УЛС ОРНЫГ ТОМ ЗУРГААР НЬ ХАРЖ ЧАДАХГҮЙ. ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ КОМПАНИЙН ТУХАЙД Л ХАРЖ ЧАДНА.
. 2023-03-22 103.57.93.207
цүнх бариачын нийтлэл үү
Зочин 2023-03-22 66.181.182.52
ТӨРӨӨС БАРАГ ӨГЗӨГИЙГ ДОЛООХ ШАХАМ БАЙЖ МӨНГИЙГ НЬ АВЧИХААД ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЭХ БОЛОХООР ТӨР ЗАСГИЙГ БУРУУТГАДАГ. ТЭГЭЭД ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ХАМГИЙН АРИУН ЯВДАЛТАЙ НӨХДҮҮД ГЭНЭ. ҮНЭНДЭЭ ДНБ, ТАТВАРЫН ДИЙЛЭНХ ХЭСГИЙГ ХУВИЙН ХЭВШИЛ БУС, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД БҮТЭЭЖ БҮРДҮҮЛЖ БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ.
Зочин 2023-03-22 66.181.182.52
ДАЯАРШИЛ ДИЖИТАЛЧЛАЛЫН ҮЕД ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНД ТӨР МАШ ТОМ ЗОХИЦУУЛАХ ҮРРЭГТЭЙ БАЙХ ЁСТОЙ. ТӨРИЙН ҮҮРГИЙГ ОГТ ҮГҮСГЭЖ ҮЛ БОЛМОЙ. ЦАГАА БОЛОХООР ЯМАГТ ТӨР ЗАСАГ РҮҮ ХАНДАЖ ИНГЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ТЭГЭХ ХЭРЭГТЭЙ, ИЙМ ЗҮЙЛ БОЛОХГҮЙ БАЙНА ТИЙМ ЗҮЙЛ БОЛОХГҮЙ БАЙНАГЭДЭГ. ТЭД ХЭЗЭЭ Ч АСУУДЛАА ХУВИЙН ХЭВШИЛ РҮҮ ХАНДАЖ ТАВЬЖ БАЙГААГҮЙ. ТЭГЭЭД ЮУ БОЛГОНД ТӨР ЗАСГИЙГ БУРУУТГАДАГ. Т
Болд 2023-03-22 103.212.118.165
Б.Энхбаяр гишүүнд баярлалаа. Амжилт хүсье.
Зочин 2023-03-22 103.80.211.42
malaa huviin hevshilgui boloy tegvel,chi yugaa idej baaj sheeh ve malaa
Зочин 2023-03-22 103.80.211.42
doldoi gulug ve
Иргэн 2023-03-22 202.126.88.142
бизнес эрхлэгчид нэртэй баахан луйварчид байна шүү дээ Нямсүрээн
Зочин 2023-03-22 202.21.125.22
бугласан булайг ингэж гаргаж ил болгохгүй өөр яах юм бэ. Дахиад 30 жил хонь шиг явуулах гээд байгаа юм уу бичээч ээ.
Зочин 2023-03-22 192.82.82.23
Мэдрэлтээд бай төриин өмчит компани яриж бнааа мангараа
Зочин 2023-03-22 66.181.160.108
луйварчид нь дотороо сууж байгаа эдгээрийг гарга. харин бизнес эрхлэж байна юм юм руу битгий дайраад бай. наад жишээ нь банк руу орж ард иргэдийг шулж байна ш дээ банкаар далимдуулж мөнгө угааж байна хүү өндөр байна гэх мэт
олзвоЙ 2023-03-22 124.158.65.15
төр хийх ажлаа л хийх нь чухал үнэхээр хувийн хэвшлийнхнийг дарамталж хөрөнгө нэмж оруулахгүй зөвхөн ард олныхоо олсон хэдээс нь татвар төргууль нарөөт даатгал төлбөр авч түүгээр төрийн нүсэр зардал уулга алдан яаран барьсан ургүй шавар хөшөөнүүд өд зарцуулсаар байна ядаж л гол ачаа тээвэрлэлт аялал жуучллын гол зам болох өмнөговь дунд говийн авто замыг шинэчилсэн бол эдийн засаг үйлдэрүүлэлтййг эрчимжүүлж бодит цалинг хэд дахин нэмэх улмаар гадагшаа зугтааж байг
ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Иргэд бид Энхбаярын ачаар их мэдээлэлтэй боллоо.Одоо мөрөөр нь УИХ,ЗГ ажил хийх хэрэгтэй. 2023-03-22 103.229.120.175
Энхбаяраас өөр хүн энэ булхайг илчилж чадахгүй. МАН-ын 3 сангийн сайдыг авчраад "Яагаад шалгалтын матриалыг нуув. Үүнээс болоод ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗӨРЧИЛ УЛАМ ГҮНЗГИЙРСЭН БАЙНА. СОНГУУЛИЙН ӨМНӨХ ЖИЛ ТААРЧ БАЙНА ШҮҮ" гэлээ. СЯ шалгалтын материалыг өгөхгүй болохоор нь "Арга хэмжээ авна шүү" гэж байгаад авлаа.Тэр өөрийн, хүний нам гэхгүй хэлэх гэснээ хэлж, хийх гэснээ хийж чадлаа.Түүнийг 7 үеэр чинь хараана гэж, мэдлэггүй г.м. доромжиллоо.ХАЛШИРСАНГҮЙ.Түүнд урам өгөх ганц ч хэвлэл мэдээллийнхэн алга
Зочин 2023-03-22 66.181.191.39
Энэ хэвлэл мэдээллийнхний мөнгө авч төлбөртэй мэдээлэл бичин хаалтын гэрээ байгуулдаг явдлыг хуулиар хоригломоор байна. Эс бөгөөс энэ мэтчилэн луйварчидаас мөнгө авч б и е э ү н э л с э н сэтгүүлчинцэр нар ард түмний тархийг угаах гэж оролдож байна.
Монгол улсын иргэн бүхэн зээл авах, баялаг бүтээх.. амьдарч, аж төрөх эрхтэй! 2023-03-22 202.21.104.2
Сонсголоос үзэхэд шалгалтын ажлыг иж бүрэн явуулаагүй бн лээ. Одоо зээл олгох процедур ба шударга байдал (улс төрчдийн нөлөө орсон эсэх, зээлийг журмын дагуу олгосон эсэх, хэн нэгэн албан тушаал, эрх мэдлээ ашигласан эсэх, хамаарал бүхий улстөрчид нь хэн болох.. г.м), мөн зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, төслийн хэрэгжилтийн явц, эргэн төлөлт…г.М асуудлуудыг үргэлжлүүлэн судалж бодитой хандахгүй бол зөвхөн данс хөөх арга хэт явцуу, улстөржсөн харагдаад бн.
Оргой 2023-03-22 124.158.65.15
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин ингэж бичжээ, “Онц байдал” тогтоож БЭТ томилдог жишиг бий болсон. Одоо “Таван Богд”, “Ханбогд Кашмир”, “М-Си-Эс”, “Буян” гээд бүх компанид БЭТ томилбол ард түмэн уухайлан дэмжиж, төр хувийн хөрөнгөнд эзэн суух эхний алхам байж болно гэж хардлага төрөв. Сүүлийн үеийн үйл явдлуудыг харахад социализм руугаа буцаад ухарч буй мэт санагдах боллоо” гэж. Ийм айдас ганц О.Амартүвшинд төрөөгүй байх, Монголын бизнес эрхлэгчдийн дийлэнх нь өнөөдөр ам ангайх, өөрсдийгөө өмг
ЦҮНХ БАРИГЧ РУУ УРАЛДСААР 2023-03-22 192.82.74.101
Монголын залуучууд өрөвдмөөр, ичиж үхмээр дээ.
Цүнх баригч болохоор үсээ гялтайтал самначихаад
гоонж углачихаад, пялдага царайлаад бууны нохой зарц хийгээд гүйцгээнэ.
Эцсийн зорилго нь төрд шургалж төсөвөөс хусах, авлигал авах,
албан тушаал заралцаж амьдрлаа дээшлүүлэх.
Ядарсан ч зорилготой малнууддаа.
Зочин 2023-03-22 66.181.189.9
ялангуяа МАН-ын засаглалын үед юун бизнес хийх тэртусмаа үйлдвэр үйлдвэрлэл бүүр өөрийнхөө хоолойд олс углахтай агаар нэгэн буйзаа
Зочин 2023-03-22 202.126.89.109
БИЗНЕС ХИЙГЭЭД САЙН ЯВАА ХҮМҮҮС ЗӨНДӨӨ
БУЯН ЖАГАА ШИГ ХАРАМЧ НАРИЙН БОЛОВСРОЛГҮЙ
ХОЦРОГДСОН ГАРУУД Л АРД ТҮМНИЙ ТАТВАРААР АМИА ЗОГООЖ БАЙНА ДАГ
Олон нийтийн сонсгол 2023-03-22 24.128.40.160
энэхүү нийтлэлийг бичсэн Нямсүрэн захиалгатай бичсэн гэдэг нь харагдаж байна. Нийтийн сонсголын хуулийн ачаар энгийн иргэдэд олддоггүй зээл яаж найрлаж байдгийг олж мэдлээ. Биднээс давуу байдлаар бага хүүтэй зарим хүүгүй зээл авдаг юм байна. Нямсүрэн эднийг өмөөрч татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг хөгжлийн банкны найрын асуудлыг хүч сулруулж яах гэсэн бол. Өндөр хөгжилтэй оронд Нийтийн сонсгол байнга болдог хэвийн зүйл. Энхбаяр гишүүнд их баярлалаа хуульд заасан хүрээндээ тун ч чадварлаг
Зочин 2023-03-22 202.126.88.176
Энхбаяр бол бууны нохой
Зочин 2023-03-22 202.126.90.92
Сөрөг хүчнээ намнах хэрэгсэл болчихгүйл болбол сайн эхлэл бнаа
үнэн 2023-03-22 202.21.126.82
Ер нь бол цүнх барьсан нь ашигтай шүү дээ.
Манай ЕС-ыг хар, Миеэгийн сонгуулийн үеэр бол бас л ….
бат 2023-03-22 64.119.19.103
Шудрага дүр үзүүлёөэ ардчилагчид минь авсан зээлээ төлчих ард түмний мөнгийг идэж уухаа боль эс тэгвэл хувийн хөрөнгө рүү чинь бас адилхан халдана. Хууль хүн бүхэнд адилхан үйлчлэх ёстой.
Зочин 2023-03-22 202.126.90.92
Чи тэгээд ардчилагч биш яг юу юм дээ.чамд ямар нэг нэр байгаа байхдаа Социалист биш сошилт л бхдаа
Зочин 2023-03-22 64.119.17.152
төсвийн мөнгийг зүгээр шахуу авч хэрэглэдэг, зарим тохиолдолд бүр буцааж өгдөггүй хүмүүст ийм бодол төрөх байх. Миний хувьд энэ бүгдийг ил болгож бодит нөхцлийг нийтэд ойлгуулж байгаагаараа энэ сонсгол ач холбогдолтой санагдаж байгаа