Индонезийн нийслэл Жакарта нь Ява тэнгист бага багаар живсээр байгаа тул тус улс Борнео арал руу нийслэлээ шилжүүлэх шийдвэр гаргасан. Гэвч Борнео арлын ойр орчимд хүн дүрст мич буюу орангутанууд олноороо амьдарч байна.
Борнеогийн орангутан хамгаалах сан 127 орангутаныг асарч хамгаалдаг. Нүүрс олборлолт болон тариалалттай холбоотойгоор ой мод устаж, орангутанууд ч орон гэргүй болжээ. Гэхдээ орон гэргүй болсон орангутануудын хувьд 32 тэрбум ам.долларын төсөвтэй нийслэл хот шинэ аюул заналхийлэл болоод байна.
Засгийн газар шинэ нийслэлийн төслийг танилцуулахдаа зэрлэг ан амьтдад ээлтэй, ногоон хот байгуулна гэж амласан. Ингэхдээ нийслэлийн зарим хэсгийг ойжуулна гэж хэлжээ. Гэвч Сингапураас бараг дөрөв дахин том талбай буюу 260 мянган га орчим талбайд барилга байгууламж барих нь нэн ховордсон ан амьтдад яалт ч үгүй аюул заналхийлэл болно. Тухайлбал, Баликпапан булангийн эрэг дагуух 400 орчим га талбайд нүүрсний боомт, газрын тос боловсруулах үйлдвэр барих болсон. Тиймээс Баликпапан буланг барилгын хог хаягдлаар дүүрсэн аварга том цөөрөм болох вий гэж байгаль орчны мэргэжилтнүүд санаа зовж байна. Амьтдыг хүнтэй зэрэгцэн амьдрах боломжтой нийслэлийг байгуулаасай гэж байгаль хамгаалагчид хүсч байна.
Түүнчлэн шинэ нийслэлд засгийн газрын байгууламжуудыг барьж буй. Энэ оны сүүлч гэхэд 16 мянган төрийн албан хаагч нүүж орох боломжтой орон сууц ашиглалтад орох аж.
Эх сурвалж: REUTERS
Батэр 2023-03-22 174.192.72.35
Монголд үүнээс илүү гамшиг бож баыгаа шд? Самарчид , малчид , уурхайчид бас анчид гэх алуурчид!!! Монголд том ан амьтан бараг устаж байгаа бафх шүү!!
Зочин 2023-03-22 73.153.249.208
Наад нөхдүүд чинь орангутануудаасаа нэг ялгараад байх юмгүй халтарууд штээ. ха ха ха
Зочин 2023-03-22 202.9.40.160
чи өөрөө үхрээсээ ялгаагүй ха ха
Зочин 2023-03-22 174.192.72.35
Нүдээ нээ хорвоог өөрөөр харж яв
Jorlon uhagch 2023-03-22 211.36.140.8
Haha hvn torlohton butsaad sarmagchin toroldoo ochih ndee. Erchvvd n sarmagchin husaad emegchvvl n husuulaad ehleh yum bn daa. Hurdhan shig dald orj sarmagchin toroldoo ochih min. Ydaj mongo bodohgvi
Зочин 2023-03-22 192.82.80.198
bid bas orkuudtaigaa amidarch bgaashd
Зочин 2023-03-22 124.158.65.46
манайх яг үүн шиг нийслэлээ яаралтай нүүлгэх шийдвэр гаргаад барилгаа хурдан барьж эхлэх хэрэгтэй баына шүү дээ.
Зочин 2023-03-22 66.181.182.186
Манайх шинэ нийслэлээ Хархорин хавьд байгуулаад 500,000 хүн амьдрахаар зохицуулаха хэрэгтэй. Улаанбаатар Монгол улсын бизнес санхүүгийн төв нь байх болно, яг л Нью-Йорк, Шанхай хотууд шиг.
Зочин 2023-03-22 66.181.179.68
МӨНГӨ НЯТ
Зочин 2023-03-22 174.192.72.35
Битгий нутаг бузарлах гээд бай!!