“Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь” олон улсын бага хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүх, Канад Улсын төлөөлөл, Европын холбооны төлөөлөл, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн төлөөлөл, хуульч, судлаач, сэтгүүлчдийн төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцож байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Ивкоф, Европын холбооноос Монгол Улсад суугаа сайд Аксель Никайсе нар олон улсын хуралд оролцогчдод амжилт хүсэж үг хэлсэн юм.
Олон улсын бага хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал уншиж танилцууллаа.
Хурлын чиглүүлэгчээр Шүүхийн сахилгын хорооны гишүүн, доктор Д.Мягмарцэрэн ажиллаж байна. Шүүхийн ерөнхий зөлөлийн гишүүн, доктор, профессор Д.Зүмбэрэллхам “Шүүхийн шинэтгэл ба олон нийтийн шүүхэд итгэх итгэл” сэдвээр илтгэл тавив. Канад улсын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард “Хууль дээдлэх ёс ба шүүхэд итгэх олон нийтийн итгэл нь нийгмийн тогтвортой байдлын зайлшгүй нөхцөл болох нь: Шүүхийн хараат бус байдал, ёс зүй ба хариуцлага” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс
Холбоотой мэдээ