Халагдах 800 хэний фракц вэ? | News.MN

Халагдах 800 хэний фракц вэ?

Халагдах 800 хэний фракц вэ?

Халагдах 800 хэний фракц вэ?

Засгийн газар “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн алба болон төрийн өмчит компанид их цэвэрлэгээ эхлүүлж, 800 хүнийг халахаа зарласан нь МАН доторх фракц хоорондын чимээгүй тулааны өрнөл болж мэдэхээр байна.

Учир нь, МАН-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбоо, УИХ-ын дарга асан М.Энхболдын хотын фракц, УИХ-ын гишүүн Сү.Батболдын “МИГМО”  фракц, Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарын хамтарсан фракц бий. Эдгээр фракциуд хаана мөнгөтэй, эрх мэдэлтэй албан тушаал гарч ирнэ, түүн рүү төлөөллөө шургуулж, ирсэн.  Өөрөөр хэлбэл,  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж томилогдсон 800 хүнийг хална” гэдэг тайлбар зүүж буй нь шударга сонстох ч цаад агуулгаараа өрсөлдөгч фракциудынхаа “гар, хөл”-ийг тасдах ажил хийх нь ээ гэж ойлгож болох юм.

2016 оноос хойш Засгийн эрхийг долоо дахь жилдээ дангаараа барьж буй МАН-д төрийн албанд шинэчлэл хийх хүрээнд хуульд нийцүүлэн мэдлэг боловсролтой, чадвартай боловсон хүчнээр сэлгээ хийж, төрийг чадварлаг, цомхон болгох цаг хугацаа хангалттай байсан. Гэтэл долоон жилийн турш хууль зөрчиж, томилгоо хийчихээд  энэ долоо хоногоос “Хууль зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 6-ны дотор чөлөөлж, дөрөвдүгээр сарын 10-ны дотор Засгийн газрын хэрэг эрхлэх газарт мэдээлэл ирүүл” гэх  хугацаатай үүрэг өгч байгаа нь фракцынхаа эрх ашгийг хамгаалах гэсэн үйлдэл юм.

Удахгүй энэхүү “Шүүр” ажиллагаагаар халагдсан 800 хүний оронд төрийн алба, төрийн өмчит компанид шинээр 800 хүн зөрж орж ирэхэд гайхах зүйлгүй. Эрх баригчид энэ үйлдлээ “Хуульд нийцүүлж байна” гэдэг ганган тайлбар л дагуулна.

Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “төрийн албанд аттестатчилал явуулж,  авлига хээл хахуулиас ангид чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлсэн хүчтэй төрийг бий болгоно” гэх мэдэгдэл хийж байсан удаатай. Гэвч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сайд нарын дээлийг давхарлан, Хот, Боомт, Олимпизм хариуцсан яамгүй сайд нарын орон тоог шинээр бий болгож, Эдийн засгийн хөгжлийн яам, Соёлын яамыг шинээр байгуулан, Засгийн газрыг зантайлгасан.  Агентлагууд ч шинээр байгуулсан. Ардчилсан нам МАХН-тай хамтран Засгийн эрхийг барьж байсан хэрнээ 10 яамтай, 12 сайдтай ажилладаг байсан бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар аль ч улс төрийн хүчинтэй хамтраагүй атлаа 17 яам, 20 сайдтай ажилладаг.  Намчид, цүнхчидээ л ажилтай болгож байгаа хэрэг шүү дээ.

Тэр бүү хэл ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг сайдаар томилж, хуулийн байгууллагад шалгуулж буй ард түмний боломжийг хулгайлагч төрийн өмчит компанийн дэд захирал болж, томорсон жишээ ч бий. Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар гурилын үйлдвэртэй, УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг томилсон бол Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулж байсан УИХ-ын гишүүн асан Л.Энхболд “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал болсон. Амласан амлалт, хийсэн ажил хоёрын дунд алд дэлэм байтугай зөрүү гарсан.

Уг нь бол төрийн алба, төрийн өмчит компанийг цомхон чадварлаг болгох боломж бүрэн байсан.

Учир нь, дарга дагасан албан тушаалуудыг байхгүй болгоход л хэдэн зуугаараа чөлөөлөгдөх боломжтой.  Төрийн өмчит компани дээр жишээ татахад газар, хэлтэс гэж дотроо ангилагдана. Тэр бүх газар, хэлтэс нь даргатай. Даргыг дагаад нарийн бичиг, жолооч, цүнх баригч гэсэн орон тоо давхар дагалддаг. Төрийн алба ч ялгаа байхгүй, яам руу шагайхад л таван цэргийн дээр нэг дарга байж ч магадгүй. Дарга дагасан төрийн бүтэц ноёлж байгаа гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.

Тэгсэн хэрнээ ажил хөөцөлдөн,  гарын үсэг зуруулах шаардлагатай болоход дарга олддоггүй. Энэ зовлонг бизнесмэнүүд илүүтэй мэдэрдэг гэж хэлж болно. Тухайлбал, бизнес эрхлэх гээд зөвшөөрөл хүсэхэд хариу нь гарахгүй таг болно. Хэзээ хариу нь гарахыг сураглахаар очиход “Дарга байхгүй гадаад явсан. Дарга байхгүй хөдөө явсан, Дарга байхгүй, яам руу хуралд явсан, Дарга байхгүй гадуур ажилтай” гэдэг тайлбар л сонсдог.

Дарга дагасан бүтэц нь төрийн зардлыг ч данхайлгасаар ирсэн.  Тиймээс төрийн алба, төрийн өмчит компанид халаа сэлгээ хийхдээ дарга нарыг түлхүү халж, орон тоог нь цомхотгохгүй бол Засгийн газрын зардал буурахгүй. Төр данхгар хэвээр л үлдэнэ. Гэвч сайд, дарга, цүнхчид, намчдад дуртай эрх баригчид төрийн албанд илүүдэл болж буй эдгээр орон тоог цомхотгох гэхээс илүү мөрөөрөө ажлаа хийж буй чадварлаг, мэргэшсэн, мэдлэгтэй хэсгээ "Чи манай фракц биш" гэдэг үндэслэлээр халах вий дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-03-22 202.126.90.22

халлаа сольлоо гээд нэмэглэхүүний байрыг сольсон нийлбэрийн чанарт өөрчлөлт орохгүй гэдэг шиг.татвар төлөгчдийн мөнгийг гэнэт халагдсан гээд үрнэ.одоо 1жилийн дараа сонгууль явна.юу өөрчлөгдөв.утаа хэвээр уушиг том жижиг ялгаагүй муудсан.түгжрэл хэвээрээ.юм5ы үнэ өссөн.цаашаа яаж амьдрах үлдэх үр хүүхдүүд яах уу?гээд асуулт бна.эм тариа нь хуурамч өвчин дарахгүй урхаг болгоно.хавдар ихэссэн.бүх залуус гадны улс руу явсан.гээд нэг ч урам өгөх юм алга да.сэтгэл гутранги бнаа?

Avatar

Энхбат 2023-03-22 202.9.40.111

800 хүний албан тушаалыг ангиллаар нь харах гээд ньюс.мн-д тун чиг итгэлтэй хүлээлт үүсгэж ортол гомдлын ч юм шиг ховын ч юм шиг хогийн мэдээ уншдаг гэнэ. Нийтлэлийн бодлого дээрээ анхаарахгүй бол хог боллоо шүү. Оюун дүгнэлт хийнэ бизээ.

Avatar

Эрдэнэ 2023-03-22 66.181.160.51

энэ маягаараа хэзээ ч хөгжихгүй.Эрдэмтэн мэргэдээ хөсөр хаячаад хулгайч луйварчин сонгочоод хөгжинө гэж юу байхав дээ.Эрдэмтэн мэргэд үнэнч шударга хүмүүс нь ядруу явж байгаа ш дээ.Мөнгөтэй луйварчин сонгодгоо больцгоо.

Avatar

Зочин 2023-03-22 27.123.213.78

амарбаясгалан чинь ЖДҮ хус л уу яалаа???

Avatar

Зочин 2023-03-22 192.82.75.181

зссссс хийх ажилгүй юмнууд

Avatar

Bi 2023-03-22 66.181.189.111

Зөв шдээ. юуг нь буруутгахд баыгахн

Avatar

Зочин 2023-03-22 66.181.191.39

Монгол банкаар дүүрсэн улс төрийнхний үр хүүхэд болон нууц амрагуудыг нэг тийшээ болгоно байгаа.

Avatar

Зочин 2023-03-22 192.82.91.239

Богд уулын ашиглалтын захиргаа гэдэг хүнд сурталтай хэнд ч хэрэггүй нэг байгууллагыг татан буулгах хэрэгтэй

Avatar

ЗОЧИН 2023-03-22 192.82.69.48

МАН ч төрийг естой данхайлгаж өгсөн дөө.5 яам , сайд , 5 агентлаг шинээр байгуулж , зарим нь яамгүй сайд ч байх шиг байна.
Олимпизмын яам сайд , 2 Боомтын сайд , 3 УБ хотын сайд ,4 соелын яам , 5 Э/З хөгжлийн яам Энд дор хаяж 1200 хүн ажилд оржээ.ИНЭЭД Ч ХҮРМЭЭР ЮМ ШИГ.

Avatar

Зочин 2023-03-22 92.182.71.142

энэ 800 гэдэг тоо ханаас гарч ирсэн тоо юм бол?

Avatar

ЗОЧИН 2023-03-22 202.9.47.22

СУИС-н сонинтогос чавганцаас авахуулаад баттулга, элбэгдоржийн гар хөлүүд цөөнгүй байгаа …………..

Avatar

Зочин 2023-03-22 139.5.216.42

Ардчилагч гэх үнэн нүүрээ нуусан хулгайч луйварчид л жинхэнэ ийм зүйл хийдэг.Жинхэнэ хулгайч луйварчид төрийн албанд гардаг. Бүр цагдаа аюулгүйн алба хууль шүүхийн байгууллага хянан шалгахууд хүртэл үл бүтэх этгээдүүдээс дүүрдэг. Ийм төр улс яаж олигтой байх билээ.АН төрд гарах бүрд эдийн засаг иргэдийн амьдрал.сүйрч байсан гол шалтгаан нь энэ. Одоогийн төрд арын хаалга бий б**х аа Үүнийг засах бохир зүйлээс цэвэрлэх нь зөв.Гэхдээ ардчилагч гэх хулгайчуудыг төрд ойртуулж болохгүй

Avatar

Зочин 2023-03-22 202.55.188.110

хуцна биз тэмбүүтний удамын тэмбүржиг. одоо сайхан амьдраад бна уу чи….тэгвэл хошногоын алчуур пиздец л биз

Avatar

Зочин 2023-03-22 202.55.188.103

Ардчилал ухуулаад удаж бнөө. Худлаа гөрөхийг ч нэг үзүүлэх юмдаа

Avatar

Зочин 2023-03-22 192.82.86.126

МАН ыг хурдан зайлуулаарай

Avatar

иргэн.. 2023-03-22 202.21.107.26

Намын нэрээр,, дарга нарыг дагаж дэн буудал .бараар , Тэрэлжээр тэнэдэг бүсгүйчүүд,,,,мөнгө төгрөг өгч …аргалдаг нөхөдийг …зон олон мэдэж байгаа ш дээ….Тэднийгээ эхэлж халж зайлуулаач ээ…. Шууд нэрийг хэлбэл …Гэр бүл авгай хүүхэд нь эвгүй байх …хэлвэл хэлэх баримт бий шүү….Амралтын манаач нарын шудрага холбоо….баримттай л хэлнэ шүү..

Avatar

З 2023-03-22 139.5.216.42

Ардчилагч гэх хулгайч луйварчид л яг ийм бохир зүйл хийгчид

Avatar

Зочин 2023-03-22 66.181.160.73

Яам, агентлагуудад мэдлэг, чадвар, чадавх, сэтгэлгээ, хандлага нь тааруу хүний нөөцүүд олон тоогоор ажиллаж байгаа учраас Төрийн ажил, улсын ажил маш удаан явагдаж, түүнийгээ дагаад хөгжил яст мэлхий адилаар явж байгаа юм.

Avatar

Зочин 2023-03-22 139.5.216.42

Хэн юу хийдгийг ард иргэд харж байна, Дүгнэлт хийж чадна,1990-ээд он шиг хулгайч луйварчдад хууртагддаг цаг өнгөрсөн, Одоогийн төр хүндрэлүүдийг даван туулж, эдийн засаг бизнесээ сэргээх, ард иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө бүхнийг хийж байна, Харин сөрөг этгээдүүд бүхнийг харлуулж иргэдийг хуурахыг л оролдож байна

Avatar

Зочин 2023-03-22 202.21.104.2

Тэд халагдахгүй.. Учир нь тэднийг одоогийн дарга, улстөрчид томилсон, тэдний ах дүү, найз нөхөд, үр хүүхэд юм. Шалгалт өгсөн ч ТАЗ энэ хүмүүсийг 1-ээр тэнцүүлээд гаргаад ирнэ. Харж л байгаарай. мэр сэр явуулах хүн байхыг үгүйсгэхгүй. Энэ бол ТАЗ-ын хийж гаршсан ажил, тэдний тоглоомын дүрэм. .ккк

Avatar

Cok 2023-03-22 202.126.88.172

Нэг албанд дэвшүүлэн өөрчлөх буйзаа. Тэд томорно уу л гэхээс гандан буурахгүй шүү. to be continued… гэнэ шүү

Avatar

Зочин 2023-03-22 202.21.105.204

Tseverlegee hiih bolsoon. yaamduud ni yamar ch shaardlaga hangahgui avilgachin tsunh barigchdaar duursen. Toriin umchit kompaniud ni mon adil

Avatar

Зочин 2023-03-22 103.9.89.194

ХУЛГАЙЧ ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ПРАКЦ БАЙХ ӨӨ. БААХАН ХУЛГАЙЧУУДЫГ ш****н БАЙХ. ТЭНЭГ ХҮРЛЭЭ.

Avatar

Жаргал 2023-03-22 66.181.160.106

Энэ ёстой үнэн шүү, Ажил дээрээ дарга нар олддоггүй, -гарын үсэг зуруулах шаардлагатай болоход дарга олддоггүй. Энэ зовлонг бизнесмэнүүд илүүтэй мэдэрдэг гэж хэлж болно. Тухайлбал, бизнес эрхлэх гээд зөвшөөрөл хүсэхэд хариу нь гарахгүй таг болно. Хэзээ хариу нь гарахыг сураглахаар очход л “Дарга байхгүй гадаад явсан. Дарга байхгүй хөдөө явсан, Дарга байхгүй, яам руу хуралд явсан” гэдэг тайлбар л сонсдог.

Avatar

Зочин 2023-03-22 103.26.194.155

хэрэггүй орон тоо шүү дээ

Avatar

хүннү 2023-03-22 103.254.123.145

800 хүний оронд дахин 800 хүн орж ирвэл ямарч утгагүй. Цэрэг, цагдаа, татвар, НД зэргээс 800 байтугай хүн чөлөөлөгдөнө. Хотын гудамжахр дүүрэн байрлуулсан машины номер уншигчийн тоогоор замын цагдаа нар цөөрнө. Татвар, НД бүгд цахимжсан олон хүний хэрэг байхгүй. Ер нь шинэ технологи гэдэг чинь хүний үйл ажилгааг багасгах шүү дээ.

Avatar

Зочин 2023-03-22 150.129.142.19

Хууль зорчиж томилогдсон гэхгуй хууль зорчиж оорсдоо томилсон зумуусээ одоо улс торийн зорилгоор залж торийн албыг бужигнуулахнээ Шинэ хумуус уулдсэн хугацаанд ажил хийхгуй ээ

Avatar

Зочин 2023-03-22 59.153.115.68

Үнэн үнэн. Ингэж хэлж ярьдаг хүн баыж байгаад баярлаж бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж