Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2023.03.22/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллүүдийг ил болгох үүрэгтэй. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдаж, гарсан. Өмнө нь энэ хуулиар зээл авсан хүүхдүүдийн овог нэрийг ил болгоход Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн нэг заалт нь зөрчилдөж байсан. Уг хуулийн заалтаар зээл авсан нэр, овгийг зарлахад тухайн оюутнаас зөвшөөрөл авах ёстой байсан учраас энэ мэдээллийг ил болгоход хүндрэл учирсан. Ингээд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоор ахлуулсан зөвлөл ажиллаж, БШУЯ-нд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, холбогдох журамд заасныг үндэслэн байнга ил тод, нээлттэй байлгахаар заасан мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн эцэг эхийн нэр, өөрийн нэр, улс, их сургууль, мэргэжил, суралцах хугацаа, сургалтын зардлын дүн, гэрээний хэрэгжилтийг ил тод болгохыг зөвлөж байна гэсэн зөвлөмжийг өнгөрсөн долоо хоногт өгсөн. Тиймээс өнөөдрөөс эхлэн зээл авсан бүх хүний мэдээллийг ил болгож байна.
1997 оноос хойш дотоодын зээл, тэтгэлэг, буцалтгүй тэтгэмж авсан оюутны хөгжлийн зээлээс авсан 52.698 суралцагчийн мэдээлэл ил боллоо. Буцалтгүй тусламжаар тэтгэлэг авсан 154.662 суралцагчийн мэдээлэл ил боллоо.
Мөн гадаадын шилдэг 100 их сургуульд бакалавраар суралцсан оюутан, эцэг эхийн нэр 421, магистр, доктрантаар суралцсан 1950, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгээр суралцсан 31 хүүхэд байгаа. Үүнээс өнөөдрийн байдлаар 23 суралцагчийн мэдээлэл ил болж байна. Өнгөрсөн жилээс эхэлсэн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болон Засгийн газар хоорондын тэтгэлгээр явсан 244 хүүхдийн мэдээлэл ил болж байна. Үндсэндээ гадаадын их дээд сургуульд суралцаж төгссөн оюутнуудын дунд гурван ялгаа бий. Нэгдүгээрт, зээл авч суралцаад гэрээний дагуу эх орондоо буцаж ирээд таваас дээш жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн. Бид эдгээр оюутнуудын гэрээг дүгнэж үзээд 921 хүүхдийн гэрээг чөлөөлсөн. Хоёрдугаарт, гэрээний үүрэг нь дуусаагүй, эх орондоо ирээд ажиллаж байгаа 700 орчим хүүхэд байна. Гуравдугаарт, 230 хүүхэд гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Нийт 10 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгөн дүнгийн эрсдэл үүсч байна. Монголбанкны мэдээллийн санд оруулна. Ойрын хугацаанд энэ ажлыг эрчимтэй хийнэ" гэв.
Боловсролын зээлийн сангийн албан ёсны вэб сайтын санхүүжилт гэсэн хэсэгт дарж, суралцагчдын мэдээллийг авах боломжтой гэнэ. Оюутны хөгжлийн зээлийг дотоодын их дээд сургуульд сурч байгаа оюутнууд авдаг. Ийм зээл авсан 52.698 суралцагч байна гэсэн үг.
Мөн тэрбээр "Багш мэргэжлээр суралцах хүсэлтэй хүүхдүүдийн их сургуульд элсэн орох босго оноог онцгойлон бууруулсан гэдэг нь ташаа мэдээлэл юм. Энэ жилийн элсэлтийн оноонд ямар бодлого барьсан гэхээр Монголд эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг бодлогоор дэмжинэ. Өнөөдөр улсад сувилагч мэргэжил дутагдалтай байна. Мөн цэцэрлэгийн багш, бага ангийн дүрслэх урлагийн багш, зураг зүйн багш, биеийн тамирын багш, дизайн технологийн багш гэсэн зургаахан нэр төрөл дээр элсэлтийн оноог 400, 440 болгож тогтоосон. Бусад мэргэжил дээр босго оноог өсгөсөн. Хамгийн багадаа 480 оноо болгосон. Их сургуулиудын элсэлтийн оноог өсгөсөн. Өнгөрсөн жил ЭЕШ-д 37.283 суралцагч орж, их дээд сургуулиуд элсэгчдийн тоогоо 56.360 болгон баталсан. Үндсэндээ нэг оюутанд хоёр их дээд сургууль ногдож байна. Сурагчдын 30-40 хувь нь нийгмийн ухааны чиглэлээр орж байгаа учраас нийгмийн ухааны чиглэлийн илүүдэлтэй мэргэжлийн босго оноог өсгөж байгаа" гэлээ.
2022 онд хувийн өмчийн анагаахын чиглэлээр эмч бэлтгэдэг сургууль 480 оноотой байсан. Хувийн их дээд сургуулийн босго оноог бага байлгахаа болино. Төр, хувийн хэвшлийн их сургуулийн босго оноо адилхан болгохыг зорьж байна" гэлээ.
Эргэлзээ 2023-03-22 203.91.115.243
г********н интернэтээс зайлаач ..
Зочин 2023-03-22 202.126.89.92
Өөрслийнхөө хүүадийн авсан зээлийг улсал ажилласан гэж чөоөөлөөд мөчгөөрөө ард хүүхдийг Төр сан зээлийг төлүүлэхээр харагдаж бна.
бат 2023-03-22 202.9.46.68
Олон том алдаануудын нэг их олон их дээд сургууль байгууж сурсан болж олон жилийг үдлээ энэ талаар дорвитой ажил хиймээрээ+
зочин 2023-03-22 202.9.40.69
Хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэх гээд хувилбар гарган нөхцөл, журмыг тодорхой болгосон нь дээр байх даа. Зээлээр суралцаад төрийн байгууллага, аж ахуйн нэгжид шударга хөдөлмөрлөж буй өчнөөн хүмүүс бий байхь тийм хэсгийг ажилласан байдал, орлогоос нь хамаарч хөнгөлж, чөлөөлөх нь зөвөө. Улс хүнээ хөгжүүлэх талаар дэмжих л ёстой. 1990 оноос өмнө гадаадад олон хүүхэд залуусаа улсын сургаж гэгээрүүлсэн.
Зочин 2023-03-22 188.162.254.81
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая
Зочин 2023-03-22 139.5.216.42
Энэ нэг энгэж байнга солиордог ухаан муут эрүүл галзуу нь мэдэгдэхээ байсан нөхөр нэг байх юм
Зочин 2023-03-22 192.82.92.42
Дээд боловсролын салварт алдаатай шийдвэрууд гаргаж байгааг зогсоох, энэ газартаа ажлаа мэддэг, хийдэг хун аваачээ, самраад дуусах нь!!!
Эмч 2023-03-22 202.126.90.90
хувийн анагаахын сургуулийг багасгаачээ.оюутан сургах бааз эмнэлэг байхгүй.сурлага муутай эмч болох хүсэлгүй ийм эмч нар яаж онош тавиад хүн эмчлэх вэ эмч нарын нэр хүндийг унагаж бна о тэ.эмнэлэг хажуудаа байж хүн эмчилж оношоо зөв тавьна уб?гэхээс цөөхөн цагаар эмнэлэг дээр гараад юу ч сурахгүй.чанартай сайн эмч бэлдэхгүй бол арайл биш болжээ.хүүхэдийн мөнгийг авахсса өөр мэдлэг өгч бна уу?мүдээдсургууль нь үнэн гээд арайл биш эмч бэлдэж бна.
Зочин 2023-03-22 66.181.160.63
Ерөнхий боловсролын сургуулиудад ямар ч шинэчлэл хийгдэхгүй, хуучин соц-змын үеийн орос "школ"-оор одоо хүртэл явсаар байна шүү!!! Бага нагийн хүүхдийг даалгавраар дарж "зүрхийг нь үхүүлдэг", ямар ч утгагүй баахан юм хуулуулдаг, тоо гэхэд л 20-30 бодлого бодох даалгавар өгдөг, хүүхэд бүр халшраад аав ээжийгээ бодоод өгөөч гэж гуйдаг г.м. Энх-Амгалаан! танай яамны хэлтсийн дарга, мэргэжилтнүүд гэж хоцрогдсон хүмүүс байх шиг байна шүү!! Чи тэдний үгээр ажиллавал хол явахгүй шүү!!!
Зочин 2023-03-22 202.9.47.50
Сайд болоод юу хийх нь вэ гэж 2 жил харлаа. Дорвитой юм алга. Гол нь салбарын бодлогыг шинэчилж, болохгүй байгаа юмнуудыг өөрчлөх болов уу гэж. Дээд боловсролыг шинэчлэх, чанаргүй хувийн сургуулиудыг хаах, Жижиг сажиг юмаар хөөцөлдөөд л явах юм
Hg 2023-03-22 139.5.218.135
Tetgeleg zeel avch yavchaad ireed tord ajillahgui mongoldoo ireed zugeer yavj baifaa zondolo l humuus bnw
судлаач 2023-03-22 202.131.251.130
Дээд боловсролын сургалтын чанарыг яаж сайжруулах вэ? гэдэг дээр толгойгоо ажиллуул, бодлогоо хэрэгжүүл. Наад яриад байгаа ажлаа нэг хүнд үүрэг өгөөд хийлгүүл. Ийм асуудал дээр нэг их сүржигнээд байх хэрэггүй.Ерөнхийлөгчид бичсэн 17 настай хүүгийн хүсэл танай яамны тэнэг журмаас болоод бүтэхгүй. хүний эрх ноцтой зөрчөөд байгаа гэдгээ анхаар.Энэ журмаа үтэр түргэн хүчингүй болго.Сум, хороондоо хамгийн өндөр оноотой ч гэх шиг тэнэг юм хийхээ боль.Ер нь ийм сайд ажлаа хийгээд явж болохгүй.
Зочин 2023-03-22 66.181.160.108
зөв ялангуяа дарга нарын хүүхдүүдийг сайн шалгаараа жирийн ажилтны хүүхэд оноо өндөр байхад арын хаалгаар даргын хүүхэд сургуулийг нь хахууль өгч аваад явагдаг шүү
Зочин 2023-03-22 202.21.108.10
Ер нь манай Монголчууд хүнээс зээлчихээд буцааж өгөх үнэхээр дургуй ш дээ!!!!
зочин 2023-03-22 103.229.120.243
энэ гэж нэг нөхөр тэгнэ ингэнэ гээд сууж бдаг хоолны саванцар бнаа хийсэн юуч байхгүй
Зочин 2023-03-22 202.21.126.30
Харин ч өмнөх сайдуудыг бодвол сайн ажиллаж байгаа хүн шүү
Зочин 2023-03-22 202.126.89.109
Нямдоржийн мангар улсын мөнгөөр сурсан гэж мэдхээс
бусдыг нь мэдэхгүй ЗӨВ ЗӨВ ЗӨВ
Зочин 2023-03-22 202.126.88.207
Бууруулчихсан байж ташаа мэдээлэл ч гэх шиг. Эргүү мал.
Зочин 2023-03-22 202.126.88.207
Энэ хүн бүтэхгүй хүн байна. Тийм ч болохоороо дээшээ гардаггүй байсан бололтой. Сайдад жулдаж байна.
Зочин 2023-03-22 202.72.245.121
зөв. Дарга нарын хүүхдүүд төрийн мөнгөөр 30 жил гараа угаалаа. Төсвийн мөнгөөр арай л хошногоо арчих нь дутаад бсын. Улсыг хохиролгүй болгож өг