"10 тэрбумын зээл авсан 230 суралцагчийг шалгуулна"

Хуучирсан мэдээ: 2023.03.22-нд нийтлэгдсэн

"10 тэрбумын зээл авсан 230 суралцагчийг шалгуулна"

"10 тэрбумын зээл авсан 230 суралцагчийг шалгуулна"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2023.03.22/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллүүдийг ил болгох үүрэгтэй. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдаж, гарсан. Өмнө нь энэ хуулиар зээл авсан хүүхдүүдийн овог нэрийг ил болгоход Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн нэг заалт нь зөрчилдөж байсан. Уг хуулийн заалтаар зээл авсан нэр, овгийг зарлахад тухайн оюутнаас зөвшөөрөл авах ёстой байсан учраас энэ мэдээллийг ил болгоход хүндрэл учирсан. Ингээд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоор ахлуулсан зөвлөл ажиллаж, БШУЯ-нд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, холбогдох журамд заасныг үндэслэн байнга ил тод, нээлттэй байлгахаар заасан мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн эцэг эхийн нэр, өөрийн нэр,  улс, их сургууль, мэргэжил, суралцах хугацаа, сургалтын зардлын дүн, гэрээний хэрэгжилтийг ил тод болгохыг зөвлөж байна гэсэн зөвлөмжийг өнгөрсөн долоо хоногт өгсөн. Тиймээс өнөөдрөөс эхлэн зээл авсан бүх хүний мэдээллийг ил болгож байна.

1997 оноос хойш дотоодын зээл, тэтгэлэг, буцалтгүй тэтгэмж авсан оюутны хөгжлийн зээлээс авсан 52.698 суралцагчийн мэдээлэл ил боллоо. Буцалтгүй тусламжаар тэтгэлэг авсан 154.662 суралцагчийн мэдээлэл ил боллоо.

Мөн гадаадын шилдэг 100 их сургуульд бакалавраар суралцсан оюутан, эцэг эхийн нэр 421, магистр, доктрантаар суралцсан 1950, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгээр суралцсан 31 хүүхэд байгаа. Үүнээс өнөөдрийн байдлаар 23 суралцагчийн мэдээлэл ил болж байна. Өнгөрсөн жилээс эхэлсэн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болон Засгийн газар хоорондын тэтгэлгээр явсан 244 хүүхдийн мэдээлэл ил болж байна. Үндсэндээ гадаадын их дээд сургуульд суралцаж төгссөн оюутнуудын дунд гурван ялгаа бий. Нэгдүгээрт, зээл авч суралцаад гэрээний дагуу эх орондоо буцаж ирээд таваас дээш жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн. Бид эдгээр оюутнуудын гэрээг дүгнэж үзээд 921 хүүхдийн гэрээг чөлөөлсөн. Хоёрдугаарт, гэрээний үүрэг нь дуусаагүй, эх орондоо ирээд ажиллаж байгаа 700 орчим хүүхэд байна. Гуравдугаарт, 230 хүүхэд гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Нийт 10 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгөн дүнгийн эрсдэл үүсч байна. Монголбанкны мэдээллийн санд оруулна. Ойрын хугацаанд энэ ажлыг эрчимтэй хийнэ" гэв.

Боловсролын зээлийн сангийн албан ёсны вэб сайтын санхүүжилт гэсэн хэсэгт дарж, суралцагчдын мэдээллийг авах боломжтой гэнэ. Оюутны хөгжлийн зээлийг дотоодын их дээд сургуульд сурч байгаа оюутнууд авдаг. Ийм зээл авсан 52.698 суралцагч байна гэсэн үг.

Мөн тэрбээр "Багш мэргэжлээр суралцах хүсэлтэй хүүхдүүдийн их сургуульд элсэн орох босго оноог онцгойлон бууруулсан гэдэг нь ташаа мэдээлэл юм. Энэ жилийн элсэлтийн оноонд ямар бодлого барьсан гэхээр Монголд эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг бодлогоор дэмжинэ. Өнөөдөр улсад сувилагч мэргэжил дутагдалтай байна. Мөн цэцэрлэгийн багш, бага ангийн дүрслэх урлагийн багш, зураг зүйн багш, биеийн тамирын багш, дизайн технологийн багш гэсэн зургаахан нэр төрөл дээр элсэлтийн оноог 400, 440 болгож тогтоосон. Бусад мэргэжил дээр босго оноог өсгөсөн. Хамгийн багадаа 480 оноо болгосон. Их сургуулиудын элсэлтийн оноог өсгөсөн. Өнгөрсөн жил ЭЕШ-д 37.283 суралцагч орж, их дээд сургуулиуд элсэгчдийн тоогоо 56.360 болгон баталсан. Үндсэндээ нэг оюутанд хоёр их дээд сургууль ногдож байна. Сурагчдын 30-40 хувь нь нийгмийн ухааны чиглэлээр орж байгаа учраас нийгмийн ухааны чиглэлийн илүүдэлтэй мэргэжлийн босго оноог өсгөж байгаа" гэлээ.

2022 онд хувийн өмчийн анагаахын чиглэлээр эмч бэлтгэдэг сургууль 480 оноотой байсан. Хувийн их дээд сургуулийн босго оноог бага байлгахаа болино. Төр, хувийн хэвшлийн их сургуулийн босго оноо адилхан болгохыг зорьж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж