"Зүрх сэтгэлийн минь дуунууд" тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2023.03.22-нд нийтлэгдсэн

"Зүрх сэтгэлийн минь дуунууд" тоглолт болно

"Зүрх сэтгэлийн минь дуунууд" тоглолт болно

"Айзам 2" хамтлагийн "Зүрх сэтгэлийн минь дуунууд" нэртэй тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 7-нд "UB Palace"-ын концертын танхимд ганцхан удаа болох гэж байна. Тус хамтлаг энэ удаад хөгжмийн зохиолч, аранжировшка С.Гантөр, ая зохиогч, гитарчин дуучин О.Хүрэлбаатар, дуучин Э.Мөнхбаяр, хөгжмийн зохиолч Аранзаа буюу Б.Бат-Эрдэнэ, дуучин Д.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдэдээ уран бүтээлээ дээжлэн хүргэх гэнэ.

Дашрамд сонирхуулахад "Айзам" хамтлаг 1977 онд гурван хүний бүрэлдэхүүнтэй Монголын Үйлдвэрчний төв зөвлөлийн харъяа Үйлдвэрчний төв зөвлөлийн Соёлын ордны дэргэд байгуулагдсан түүхтэй. Анхны хамтлагийн ахлагч нь Т.Нямдорж, гишүүд нь Ц.Энхманлай, Д.Ганболд нар юм. Бүгд гоцлол гитаристууд байсан бөгөөд тоглох хөгжмийн зэмсгээ шодоод Т.Нямдорж соль гитар, Ц.Энхманлай бөмбөр, Д.Ганболд аргил гитараар тоглож анхны концертоо хийсэн билээ.

Төд удалгүй Ц.Энхманлай цэрэгт татагдаж, цаашид "Ногоон гэрэл" хамтлагт тоглож байгаад дараа нь "Харанга" хамтлагаа байгуулсан байна. Дараа нь "Айзам" хамтлагийг Д.Ганболд басс гитарчин ахалж, Ц.Зандраа-бөмбөрчин, Н.Ганбаатар(смоки-Ганбаа)-гоцлол гитар, МУУГЗ Б.Наранбаатар-даралтат хөгжим, Машлай, Саранчимэг дуучидтай 1979 онд анхны бие даасан концерт тавьсан. Тус хамтлагаар Монголын олон рок попын дуучид, хөгжимчид дамжсан ба үүний дотор Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоож, Гавьяат жүжигчин С.Бархас, дуучин асан Нансанжав, органист М.Батболд, хуурч Болд, аргил гитарчин З.Мөнхбат, Ч.Тамир, дуучин О.Энхболд, Ц.Батсайхан бөмбөрчин М.Баяр зэрэг алдартай уран бүтээлчид орно.

Мөн дараагийн залуу үе болох "Айзам- 2" хамтлаг байгуулагдаж С.Гантөр, О.Хүрэлбаатар, Э.Мөнхбаяр зэрэг авъаслаг залуучууд төрөн гарч ирсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж