Монголчууд жанжин Д.Сүхбаатартаа үнэн голоосоо хайртай. Монголыг бүхэлд нь өрөнд оруулсан Хятадын пүүсийн өрийн дансыг шатаасан тухай киног өнөөгийн хүүхдүүд ч үзсээр байхуйд арга ч үгүй биз. Тухайн үед Их хүрээнд Хятадын мөнгө хүүлэгч пүүс дангаараа оршин байсангүй. Тэднээс гадна нэгэн шинэ төрлийн нөхдүүд гарч ирсэн нь батлан даагч пүүс байв. Тэд өртэй монголчуудыг батлан дааж, дахин өр тавиулж, дундаас нь ашиг олох ажээ. Өнөөдөр харин тэдний оронд төрийн эрхэнд гарсан намчид Монголыг хүүлж, төрийн нэрээр батлан даалт гаргаж монголчуудыг улам их өрөнд унагаж, өөрсдөө баяжих ажээ. Гаднаас авсан зээлийн мөнгийг хүүнээс нь ч бага хүүтэйгээр хөгжлийн төсөл нэрээр өөрсдөө аваад өндөр хүүтэйгээр иргэдээ цөлмөж, хүүгийнхээ зөрүүг ч бас биднээр төлүүлнэ. Биснес нь төртэй хавсарсан болохоор яг өлөн бирд шиг… Төрийн өмч, төрийн өмчийн оролцоотой компаниудыг нэмэгдүүлснээр улстөрчдөд эцэс төгсгөлгүй завших, идэж ууж баян бүрд бий болдогийн жишээг бид нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг, хөгжлийн нэртэй зээлүүд, бизнесийг, малыг дэмжих сангуудын жишээнээс бэлхнээ харж байна. Төр өмчтэй байх тусам эрх мэдэлтнүүд хулгай хийх нь зайлшгүй. Үүнийг ч өөрсдийнх гаргасан Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үзүүлэлт батлав.
Тайлангаар жилээс жилд төрийн өмчийн хөрөнгө өссөөр байгаа ч ямар ашиггүй. Бүр алдагдалтай гараад буйн цаана мөнгө хэвлэж, өрийн таазыг өсгөж, тэндээс нь хувьдаа ашиг олж, эдийн засгаа дампууруулж ирсэн улстөрчдийн увайгүй бодлого нуугдана. Тиймээс тэд хамгийн сайн хийж сурсан тархи угаалтаараа Монголын саалийн үнээг эргүүлэн төрд хүчээр авч, төрийн үйлдвэрийн газруудыг нэмж, инфляцийг өсгөн хулгайгаа хийж иржээ.
ТӨК-ийн НИЙТ ХӨРӨНГӨ ДНБ-ЭЭС ДАВСАН НЬ…
Төрийн зардлыг өндөр байлгах нь татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэдэг бол түүнээс үүссэн алдагдлыг улстөрчид нөхөх нэрээр зах зээлд илүүдэл мөнгө нийлүүлснээр инфляци нэмэгддэг. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө хохирохгүйн тулд бараа, бүтээгдэхүүнийхээ үнэд инфляцийг шингээнэ. Түүний төлбөрийг зөвхөн хэрэглэгч л төлнө. Ийм энгийн зүйлийг ил зарласан нь "Алтан тариа"-н П.Цэнгүүн байснаас үнэндээ бүгд л ийм байдлаар арга хэмжээ авна. Тиймээс өнөөдөр Монголын бизнесийнхэн төртэй хавсарагч, төртэй өрсөлдөгч гэж хуваагджээ. Эхнийх нь улам бүр томорсоор буй бол шударгаар яваа хоёр дахь нь дампуурдаггүй юмаа гэхэд бахь байдагтаа. Ашиг, орлогын хувьд ч тэнгэр, газар шиг зөрүүтэй. Тиймээс үүний цаад шалтгааныг олж харсан судлаачид инфляцийг "хуульчлагдаагүй" татвар гэдэг.
Төрийн өмч их, "саалийн үнээ" олон байх тусам "тэгш эрх", "нийтийн эрх ашиг", "нийт ард түмний өмч" яригч хувалзнуудад ашигтай. Тиймээс үүнийг улам чангаар хашгирч, төрийн өмчийг томруулж, хариуцлагын тогтолцоог сайжруулахыг уриалдаг. Үр дүнд нь юу болов? Монголыг тэжээдэг гэгддэг үйлдвэрүүдээ нэг харцгаая.
Анзаарсан бол хамгийн хамгийн үзүүлэлтийг өр, хөрөнгөөрөө тэргүүлсэн "Эрдэнэс Монгол" нэгдэл гэхэд ашгаасаа орлого нь 12 дахин их, орлогоосоо өр нь 4 дахин их, өрнөөсөө хөрөнгө нь 5-6 дахин их байх жишээтэй. Ашиггүй бага байх нь ойлгомжтой. Гэхдээ орлогын үзүүлэлт нь гавихгүй хэр нь өр, хөрөнгө нь зузаарсаар байгаа нь стаглфяцийг төр хийгээд байна гэсэн үг. Монголын эдийн засаг зогсонги байдалд орсон хэр нь бараа, бүтээгдэхүүний үнэ, төрийн албаны цалинтай хамт өсөөд байгаа. Монголд стаглфяци бодитоор ажиглагдсаныг эдийн засгийн тун чиг тааруухан мэдлэгтэй бичигч бус Олон улсын валютын сан өнгөрсөн хавар анхааруулсан. Эдийн засаг нь агшаад байдаг. Ажлын байр байхгүй болж, ядуурал өсөөд байхад ашиггүй ажиллаж байгаа төрийн компаниудын хөрөнгө, өр өсөөд байгаа нь тэндээс идэх мөнгө, хулгай, тонуул нэмэгдээд байгааг л хэлээд байна гэсэн үг. Үүнийг магтан дуулж буй албан тушаалтан бол өөрөө тэндээс шанагадахгүй гэхэд халбагадаж байгаа хэрэг болно. Мэдээж энэ бүхнийг хийхэд мөнгө хэрэгтэй. Ингээд хэвлэнэ. Үр дүн нь өнөөгийн “чөтгөрийн тойрог”.
Төрийн өмчийн 105 компанийн нийт хөрөнгө 2021 оны тайлангаар 53.4 наядад хүрсэн талаар өмнөх нийтлэлд дурдсан. Энэ нь Монголбанкнаас гаргасан тухайн оны тайлан мэдээнд дурдсан ДНБ-нээс 10 их наядаар давсан үзүүлэлт юм. Доорх графикт энэ талаар танилцуулсан бөгөөд МАН засаг авсан цагаас эхлэн ДНБ өсөөд байгаа юм шиг харагдана. Сайн хэрэг мэт боловч аюултай хэрэг.
Хөрөнгийн хуримтлал 35,2 хувь гэдэг нь мөнгө хэвлэж, зээлийг нэмэгдүүлж байгаа явдал гээд шууд хэлчихвэл бариад идүүлэх учраас гоёор хэлээд байгаа хэрэг. Энэ хуримтлал өсөх тусам төр ямар ихээр данхайж, эдийн засаг хийлмээр хийлэгдэж хэзээ мөдгүй хагарах эс бөгөөд дампуурал руу хөтөлнө. Эзлэх хувиар нь харвал, ард түмнээс арав дахин бага хэрнээ төрийн албан хаагчид дөрөв дахин илүү хэрэглээтэй байгааг ч энд хэлээд байна.
Тэдний бодлого зах зээлийг хиймлээр тэлжээ. Тиймээс жилээс жилд төсөв нэмэгдсээр байгаа ч сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, эмнэлгийн шалаар зулсан хэвээрээ байгаагийн шалтгаан нь дарга нарын "цуслах" төрийн өмчийн үнээ рүү хамаг мөнгө яваад, хяналтгүйгээр тоншоод байна гэсэн үг. Энэ л асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэж эрх баригчид сүүлийн 100 жил ярьсан. Бидний асуудлаар тэд оршин тогтнодог төдийгүй түүнийг "шийднэ" гэж төсөв батлуулж, түүнээс өөрсдийн асуудлыг шийддэг.
Бизнесийн орчин, ядуурал, ажилгүйдэл, хүнсний хомсдол ярьж байгаад Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөнгөлөлттэй, маш бага хүүтэй зээлийг тэд гаргасан. Өөрсдөө аваад бидэнд хүүлсэн. Тухайн үед нэг бүлэглэлийнхээ суудлыг булаах зодоон явж байсныг өнөөгийн эрх баригчдын солигдсон нүүрний арьсыг харахад л ойлгомжтой. ЖДҮ-ийн сангийн хулгайг хамгийн их ярьж, тайлбарлаж байсан хуульч залуу өнөөдөр өөрөө юу хийж байна?
ХОНИНЫ АРЬС НӨМӨРСӨН ЦӨӨВРҮҮД
Иргэдийг хэрэглээгээ тана, хэмнэлтийн горимд шилж гэж их төвчигнөдөг Ерөнхий сайдтай билээ, бид. Гэтэл төрийн зардлыг өндөр байлгасаар байгаа нь ямар нэгэн байдлаар тэр өөрөө инфляци үйлдвэрлэгч гэсэн үг. Учир нь төрийн зардлыг нөхөх зорилгоор зах зээлд илүүдэл мөнгө хэвлэн тараасан. Үүнийг нууж байсан ч үнэнд гүйцэгдсэн хойноо хүлээн зөвшөөрсөн. Төрийн зардлыг өндөр байлгаад байгаа нь эрх мэдэлтнүүд тендэрт өөрсдийн компаниа шалгаруулж өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гол зорилготой. Өнөөдөр Монголын хамгийн том худалдан авагч, хамгийн тансаг хэрэглээтэй, хамгийн их мөнгөтэй нь төр болчихлоо. Тэдний ойр дотныхон хамгийн их мөнгөтэй бизнесмэн болчихлоо. Тэгсэн атлаа хамгийн ихээр тэгш эрх, тэгш байдал гэж "улих". Чөлөөт зах зээлийн нийгэмд тийм эрх байдаггүй. Тиймээс бид чөлөөт зах зээлгүй гэсэн үг. Үүнд ардчилал энэ тэр огт хамаагүй. Харин төрийн өмч, төрийн оролцоо, төрөөр дамжуулж хийж буй бизнес хамаатай. Төртэй хутгалдсан бизнесийнхэн хамгийн ихээр "нийгмийн хариуцлага" гэж үг хэрэглэдэг. Үнэндээ тэд тийм үүрэг хүлээдэггүй, хүлээх ч үгүй. Харин тэрүүгээрээ дамжуулан мөнгө олдог. Цагдаагийн газраас "Таны уурласан үед гаргасан үйлдлээс болж хэн нэгэн хохирох ёсгүй" гэх мессэжийг илгээгээд буй нь өөрсдөд нь сэрэмжлүүлэг мэт санагдаж байгаа боловч түүний цаана ямар их татвар төлөгчдийн мөнгийг завшиж байгаа бол. "Тухайн үүрэн холбооны оператор нийгмийн хариуцлагын хүрээнд үнэгүй түгээсэн" гэж магадгүй. Тэгвэл үүнийхээ төлөө тухайн компани хэдэн төгрөг зарцуулсан бэ гэдэг сонин. Учир нь ашиггүй, ашиг олохыг хүсдэггүй газар юм бол яаж өнгөрсөн хугацаанд оршин тогтносон нь "но"-той болж таарна. Монголын дампууруулж, улстөрчдийг хөгжлийн манлайд хүргэхээр ид цэцэглэж буй төр-бизнес хутгалдсан давуу эрх эдэлдэг технологийг олон улсад крони капитализм гэж нэрлэх болжээ. Иргэдийг ядууруулж, улсыг сүйрүүлж, албан тушаалтанг баяжуулдаг энэ технологийн "ачаар" Монголд төрөөс төрсөн хэдэн тэрбумтантай болов? Төлөөсөнд нь бид юугаа алдсан бэ?
…Эмэгтэйчүүд эрүүл хүүхэд тээх боломжгүй, төрсөн хүүхэд эрүүл торних аргагүй, торнилоо ч боловсрол эзэмших боломж хаалттай, хорт хавдраар өвчлөгсдөөр тэргүүлж, ахмадууд санаа амар нүд аньж чадахгүй, залуус боломжоо хулгайлуулж байна. Энэ бүхнийг хараад эвлэрч байгаа бол УИХ, Засгийн газрын гишүүд түүнтэй ямар нэгэн байдлаар орооцолдсон төдийгүй "хулгайч" болж таарна.
Дараагийн удаад төрийн өмчийн эдгээр компаниудыг тус бүрээр нь нарийн нэг харцгаая…
Unshigch 2023-03-23 90.188.54.82
Яг үнэн бичжээ. Албан тушаалаа ашиглан, төрөөс баяжсан хулгайчуудынхаа хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцож байж л энэ нийгэм цэвэрлэгдэнэ.
ИРГЭН 2023-03-23 192.82.91.245
ХӨӨРХИЙ БОЛОРЧУЛУУНААР ТӨРИЙН ӨМЧИЙГ ЦӨЛМҮҮЛХЭЭР МАН-Н МАФИУУД ХУУЛЬ ОРУУЛЖ ИРЖ ОНГИОО БОЛЛОО!!!
Зочин 2023-03-23 202.126.89.42
Засгийн газар төрийн бодлогыг тодорхойлж болохгүй. Төрийн бодлогыг Монгол Улсын Үндсэн Хууль тогтоох ёстой байтал Солигдох засаглал тодорхойлох болсноор бид социализмаас ч доор болсон. Бид Үндсэн хуультай тусгаар улс болъё гэж бодоцгоож байгаа бол эрхэм хуулиа сайн судлаарай гэж зөвлөе
Зочин 2023-03-23 202.126.89.42
Төрийн өмчит компани гэж байх учиргүй юм. Төрийг 2 нам ээлжлэн барих нэрийн доор Монгол улсын өмч Газар нутгийг сүйрүүлж дууссан. Төр өмчтэй болсноор дарлалыг бий болгож байна. Ард түмэн ядуурч байгаа нь улсын өмчийг төр эрх мэдэлдээ авсанд байгаа юм. Улсын өмч гэдэг чинь бас хувийн өмч ч багтаж байдаг. Улсын үйлдвэрийн газрыг мэргэжилтэй олон жилийн туршлагатай салбараа сайн мэддэг хүн удирдах ёстой атал төрийн биш намын юу ч мэдэхгүй нөхөр удирдаж намд мөнгө хийж өгч байна. Ард түмэн улсынхаа
стаглфяци гэж бичихгүй 2023-03-23 202.131.248.198
stagflation-стагфляци
Зочин 2023-03-23 202.9.41.13
энэ зууны хамгийн аймаар том луйвар бол төрөөс томилсон Оюу-толгойн ТУЗ-ын гишүүн "сахал"Багабандийн ажил шд.Үнэхээр харамсалтай.Хэзээ ч нөхөж чадахааргүй алдагдлыг бараг 20жил үрлээ монголын ард түмэн.
Лицензийн наймаачид нь Монголын 3 тэрбумын баялгийг 17 сая доллараар л зарчихдаг... 2023-03-23 202.5.205.2
Багабандийн ажил гэдэг нь юу билээ? өндөр цалинтай ажлыг нь хэлээд бна уу? Монгол ч тэгээд хулгай луйвар нь Ерөнхийлөгчөөсээ эхлээд л явах юм. Аймаар юм, энэ улсад юундаа найдах вэ гэж бодох. Социалист монголын баялгийг хувьчилсан. өөр арга байгаагүй л гэдэг. Дараа нь монголын газрын баялгийг гадаадынханд эрээн цаасаар сольж бна. Хамгийн тэнэг нь асар их баялгийг зүгээр эрээн цаасны үнээр гадаадынханд өгч бгаа. Шудрага наймаа бол бас болношд. Гэтэл үгүй.
Зочин 2023-03-23 192.82.75.181
төрд авах тусам татваргүй ашиггүй болно
Зочин 2023-03-23 202.131.247.75
Ардчиллын буянаар бүх үйлдвэрүүд байхгүй болсон. Дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдхүүн бараг байхгүй. 1960-70 онд аж үйлдвэр хөгжсөн орон байлаа!!! Улсын өмчийг хувьчилж байгаа нэрээр өөрсдөө авцгаасан.
ЗОЧИН 2023-03-23 192.82.69.48
1960 -1970 онд монголчууд бид юу хийдэг байсан юм бол.Тэр үед бид ийм юм хийж байлаа гээд одоо үзүүлбэл ОНИГОО болох юмнууд байсан .ЭЗХТЗийн орнууд/СЭВ/ бидэнд хуучирч хоцрогдсон ТЕКНИКЭЭ авч ирж суурьлуулдаг л байсан.Тэд л манайдаа КОММУНИЗМ байгуулж байлаа.Ямар сайндаа 1990 онд тусламжаа өгөхөө болчихоор бид зарим нь бүх бараагаа оруулж байсан даа
санаа 2023-03-23 112.72.8.90
Өмчийг хэрхэн авч явахаас л шалтгаалж байна . Монголын ард түмэн бий болсон бүх өмчөө хувьчилж үзсэн. Юутай үлдсэнийг бүгд мэдэж байгаа. Төрийн өмчийн удирдлага санхүүжилт менежмент зүй тогтолыг нь ард иргэдийнхээ оролцоотойгоор хуульчлан батлах түүнийг хянаж байх байгууллагыг бий болгох. Хувийн нэгэнт тогтсон энэ бүтцийг үржүүлэх бизнесийн төрөлжилтийг нь Төрөөс тогтоох хэрэгтэй юм Харин үйл ажиллагаанд нь Төрөөс саад болохгүй байх үүргийг хатуу мөрлөх хэрэгтэй
иргэн 2023-03-23 66.181.161.166
эрчим хүчний компаниудаа арай өөр өнцгөөр харах хэрэгтэй. 100 төгрөгний бүтээгдэхүүнээ 50 төгрөгөөр зардаг газар шүү дээ.
эрдэмтэн 2023-03-23 202.131.251.130
Яг үнэнийг эдийн засгийн тооцоо үндэслэлтэй бичжээ.Энэ их хурал, засгийн газрын гишүүд нь бүгдээрээ хулгайлсан, хумсалсан болохоор хариуцлага тооцох аргагүй болжээ.Тэгэхдээ асуудлыг шийдэх гарц бий.ЗАсгаа огцруул, их хурлаа тараа.Ийм эрх баригчид бидэнд хэрэг болох нь даанч өнгөрчээ.Нохойдоо итгэж гэртээн б**х гэдэг л болоод бна.Хулгай хийх хөрс суурийг нь устгах хэрэгтэй.Ардын намын 5ш -ээр амьдрал сайжрахгүй нь тодорхой шүү.Сонгуулийн хоосон амлалт, гоё сайхан үлгэрээр хууртаж ханахгүй улс юм
zochin 2023-03-23 202.55.188.34
mash zuv buchjee turiin alban haagchdiig 60 huvi tsuuluh heregrei turiin umchit kompaniudiig huvichlah heregtei jijig dund biznesuuded huugui urt hugtsaatai zeel olgoh heregtei ulsiin tusviin 10 ih naydaas 50 huviig ni jijig dunduudda huugui zeel olgoh heregtei mongoliin banknuudaas zeel avbal yagaad ch uudluhgui bankniihan baylag buteegch bish zugeer l huulegch hyanagch baritsaalagch
Эмгэн буурай 2023-03-23 192.82.88.45
Засаг төр, УИХ-ын гишүүд та бүхэн Үндсэн хуулиа дээдэлдэггүй, авилга, албан тушаалын наймаа, түмний боломжийг эрх мэдлээрээ хүчирхийлж авах, баялгийг цөлмөх, хил даван зугатаах… зэргээр үлгэргүй муу үйлдлээрээ "хулгайч, луйварчин" нэрийг ард түмнээсээ авсан шүү дээ. Худлаа битгий амла, орсон хойноо улсын хөрөнгөнөөс тэрбум тэмбумаар идэхээ л больчих.
Зочин 2023-03-23 43.242.242.59
Хоёр намаас олон тэрбумтан төрсөн. Хэн хэнийгээ хэлэлтгүй. Элбэгдорж, Сайханбилэг, Бат-Үүл, Дорлигжав, Н.Батбаяр, Зориг, Ж.Мөнхбат, Ц.Нямдорж, гээд хөвөрч өгнө.
Зочин. 2023-03-23 202.126.89.205
Багабанди, Хүрэлсүх, Ьадамжунай, С.Баяр, Сү.Батболд, Н.Энхбаяр, Чрйжилсүрэн, Жавхлан, Занданшатар, Оюунэрджнэ, Энхтүвшин, Ганбямба. ерөөсөз бүгдийг цөлмөдөг мафи МАН гас л төрсөн
Зочин 2023-03-23 66.181.178.217
Жагсаалтыг харахад эрчим хүчний салбарын үйлдвэрүүдийг оруулсан харагдлаа. Хэрвээ төрөөс цахилгаан, дулааны үнийг бариад, зах зээлийн үнээс хямд өртгөөр ард түмэнд өгөөд байвал яаж ашигтай ажиллах юм бэ? Жагсаалт гаргахаасаа өмнө учир шалтгааныг тодруулах судалгааг дутуу хийжээ!!!
ИРГЭН 2023-03-23 66.181.167.254
ХЭЗЭЭНИЙ ТОО ЯРИАД ЯВЖ БАЙГАА АМЬТАН ЮМ БОЛ ЭНЭ ЛХАГВАА НАРАНТӨГС. ЕР НЬ БОЛ ОРЛОГО НЬ АШИГААШАА ХЭЗЭЭД ИХ БАЙДАГ. ОРЛОГООСОО ЦАЛИН ТАВИНА, НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛНӨ, ТАТВАР ТӨЛНӨ, ЦАХИЛГААН ТӨЛНӨ, ТҮЛШ ТОС, СЭЛБЭГ МАТЕРИИАЛАА АВНАТЬЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН АСУУДЛАА ШИЙДНЭ ГЭЭД БӨӨНӨ АСУУДАЛ БИЙ.
ХУУЛЬЧ 2023-03-23 202.179.27.94
ТӨРИЙН ӨМЧИЙГ ЭЗЭГНЭЖ ӨӨРИЙН ТӨЛӨӨЛӨЛӨӨ ТАВЬЖ,УЛС ТӨРЧИД БАЯЖИХ ГЭЖ СҮҮЛИЙН 20 ЖИЛ" АН- МАН "ТЭМЦЭЛДЭЖ , САЙХАН ҮЛГЭР ЯРЬЖ МОНГОЛЧУУДАА ЯДУУРУУЛЖ ,ТЭДНИЙ ХӨРСӨНД УРГАСАН ЖИЖИГ ,УЛС ТӨРЧИД ТЭДНИЙ ЗАМААР АМЬДРАХ ГЭЖ ДҮР ЭСГЭСЭН ,АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ,ЭХ ОРОН ,ШУДАРГА ЁС ЯРЬЖ БАЙГААД ХАМАРМСАНА.,,,,,, ИРЖ БАЙГАА ШИНЭ ҮЕ МОНГОЛДОО ХҮН ШИГ НЭР ТӨРТЭЙ САЙХАН АМЬДРАХ ГЭЖ ХҮН ЁСНЫ ШИНЭ СОНГОЛТ ИРЖ БАЙГАА ҮЕ ХИЙХ БОЛНО БАЙГАЛЫН ШАЛГАРАЛ МӨД МОНГОЛД ЯЛНА ГЭДЭГТ БИ ИТГЭДЭГ ,
Зочин 2023-03-23 103.26.194.155
дээр дооргүй хулгайч ажиллахаар ямарч өмч хэцүү шүү дээ хулгайч
Гайхширал 2023-03-23 190.2.138.17
Манай байгууллага 14 хүнтэй, бид үйлдвэрлэж, бүтээж, хэрэглэгчдээ баярлуулан жилдээ 2 тэрбум төгрөгийн орлого олдог, үүнээсээ зардал болон татвараа хасаад 300 сая төгрөгийн ашиг олдог. Гадаад руу тэлэхээр ч ажиллаж байна. Гэтэл манайхаас олон хүнтэй, мөнгөтэй, зах зээлтэй, нөөцтэй Монголын Төмөр Зам ердөө 220 сая төгрөгийн ашиг олдог гэж үү? Хөшигтийн Хөндийн нисэх онгоцны буудал 361 сая төгрөгийн ашиг олдог гэж үү дээ? Ямар аймшигтай бүтээмжгүй, зорилгогүй, муу менежмент вэ?
Иргэн 2023-03-23 66.181.188.35
Төрийн толгойд гарсан новшнуудаа, энэ олон төрийн өмчийн гэгдэх компаниудаа татан буулгаад хувийн хэвшилд зах зээлийн орон зай гаргаж өгөөчээ! Дэлхийн бүх улс хүчтэй хувийн хэвшилдээ тулгуурлаж хөгжиж бна. Төр нь бизнест оролцох биш өрсөлдөх биш харин бодлогоор дэмжиж бна. Үгүй бол тэр новшийн социализм руугаа буцаж орохоо зарла!
Зочин 2023-03-23 66.181.160.58
Төрийн өмчид шахаа шаахгүйй юм бол улс төрч болж яах ч билээ дээ
Зочин 2023-03-23 66.181.160.83
Төрийн өмч гэдэг чинь хэний ч биш, эзэнгүй өмч! Жирийн иргэн төрийн өмчид "гар хүрэх" ямарч боломжгүй, гагцхүү эрх мэдэлтнүүд л дураар үрж идэж байдаг эд! Хулгайчууд л төрийн өмчид "хайр" зарладаг нь ийм л зорилготой! Тэд төрийн өмчийг "ард түмний өмч" гэж гоё нэр өгч, шилний цаанаас чихэр долоолгодог шилдэг аргатай! "Ард түмний өмч" гэж байдаггүй юм!! Та нар Үндсэн хуулиас ийм нэр томъёо хайгаад үзээрэй, байхгүй!!!
Зочин 2023-03-23 66.181.160.83
Төрийн өмч гэдэг бол яг үнэндээ эзэнгүй өмч шүү дээ!! Түүнийг "Ард түмний өмч" нтр гэж худал хуурамч зүйл!! Шилний цаанаас чихэр долоолгоно гэдэг нь. Ард түмний өмч гэж байдаггүй юм! Төрийн өмчтэй компаниудыг байлгаад байвал хэдхэн хүн идэж баяжаад л дуусна! Тиймээс хувьчлах хэрэгтэй!! Тэгэхдээ хэн дуртайд нь өгөөд тавиад туучихаж болохгүй!! Стратегийн а\х-той компанид Төр засаг "Алтан хувьцаа" эзэмших ёстой!!!!
Зочин 2023-03-23 66.181.160.83
Эрдэнэтийн 49%-ийг Оросын мэдлээс монголын хувийн компани аваад ирэхэд нь төр засаг булааж авснаар 100% төрийн өмчтэй болсон Эрдэнэтэд төрийн эрх мэдэлтнүүд ямар ч хяналтгүйгээр дураар идэж уух таатай нөхцөл бүрдсэн юм даа!! Тэнд ямар аймшигтай хулгай явагдаж байгааг монголын ард иргэд огт мэдэхгүй "амгалан тайван сайхан" суугаа!! Нэгэн цагт тэр идээ буглаа нь задрахад мөн л нүүрс шиг бужигнана даа, харж л байгаарай!!!
Оноч 2023-03-23 202.5.205.2
Эрдэнэтийг ном ёсоор нь тэгвэл одоо хувьчилъя даа.
Зочин 2023-03-23 188.162.254.83
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
Логийн Цог 2023-03-23 66.181.160.5
Өмчгүй төр гэж хорвоод байдаггүй . Харин нийт иргэд ашгийг нь хүртэж , эдийн засгийг хүчирхэг болгох , байгалаас заяасан тийм стратегийн ордуудийг төрд шургалсан луйварчид элдэв аргаар хулгайлж байгааг таслан зогсоож чадахгүй байна .
Гэтэл нөгөө талаас , үүнийг далимдуулж цөөхөн этгээдүүд тэр ард түмний өмчийг хувьдаа авах санаархал нь улам бүр гаарах шинждээ дахин орох уур амьсгал бий болж бн аа .
Харин энэ бол дээрхээс дутуугүй ноцтой үзэгдэл гэдгийг ухаарах хэрэгтэй шүү .
Зочин 2023-03-23 49.0.178.12
Caak Tugsuu sain bichsen baina. Amjilt!!!!
Зочин 2023-03-23 64.119.18.172
Mash zuv yam bichsen baina,odoo uuniigee zasah talaar anhaarahgui bol bugd dampuurna
Иргэн 2023-03-23 66.181.188.35
Төр бизнес хийхээ болих хэрэгтэй, цөөврүүдийн хулгай хийх боломж Төрийн өмчийн компаниудад л бна. Татвараа аваад, хяналт тавиад бж бхад болно.
Иргэн 2023-03-23 66.181.179.249
Ёстой зөв асуудлыг гаргаж тавьжээ. Намын санхүүжилтийн систем гэж хааллтай хар мангас байх шиг байна даа.
Зочин 2023-03-23 202.55.188.109
ёстой л голоор нь хэлж дээ
Монгол хүн 2023-03-23 202.126.88.96
Монголын ард түмнийг ковидын хүнд хэцүү цаг үед аварсан Эрдэнэт үйлдвэрийг Элбэгдорж болон түүний мафийхан луйвардаж авах дөхсөн цаг үеийг бид мартах эрхгүй. Бүү март, мартвал сөнөнө.
Зочин 2023-03-23 202.55.188.109
хөөрхий дөө чи
Зочин 2023-03-23 202.131.225.242
Тавантолгой түлшийг татан буулга утаа буурсан ч юмгүй улам үхлийн аюултай хорт хийгээр Улаанбаатарчуудыг хордуулж байна. Бөөн зардал ашиггүй ЭТТ ХК аас татаас аваастай, хэдэн хурган дарга нар нь тендер ч зарлахгүй шууд худалдан авалт нэрийн дор хулгай хийгээстэй. Хэдэн намчингуудад зориулсан ийм газрыг татан буулга. Таван толгой түлшийн гайгаар утаа буурсан ч юмгүй Улсын нийслэл Улаанбаатар нүүрсний агуулах шиг бөөнийсөн хар хонхор боллоо.
зочин 2023-03-23 64.119.16.145
Дээрхи төлөвийг бичигч нь зүгээр л өөрийгөө эдийн засгийн ямарч мэдлэггүй нэгэн гэдэгээ харуулсан байна. Өглөг , орлогын харьцаагаар дүгнэлт хийдэггүй юм. Өглөг дотороо урт богино гээд янз бүр байдаг бол жилийн эцсийн байдлаараа ашиг нь хасах биш нэмэх дүнтэй байгааг харлуулах гэсэн захиалгат оролдлого байна. өө.
Зочин 2023-03-23 180.149.65.2
чи өөрийнхөө мэддэгийг нэг хэлээд өгөөч
Зочин 2023-03-23 64.119.18.172
Iimerhuu hudal medemhiiregchid l ter ulsiin hurungunuus idej uultsaj baigaa bas hunii bichsen yam shuumjleh sanaatai
Amar 2023-03-23 103.254.123.196
Төрийн өмчгүй аваас авлига үгүй.Тэр цагт монголчууд хүн шиг амьдарна.
Зочин 2023-03-23 64.119.23.68
Одоо л нэг юм ухаарч эхэлж бна уу даа !!!