ГССҮТ-д эмчлүүлж буй 3 настай хүүгийн аав тусламж хүсэв

Хуучирсан мэдээ: 2023.03.22-нд нийтлэгдсэн

ГССҮТ-д эмчлүүлж буй 3 настай хүүгийн аав тусламж хүсэв

ГССҮТ-д эмчлүүлж буй 3 настай хүүгийн аав тусламж хүсэв

НЭМЭЛТ: 

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулснаас биедээ хүнд гэмтэл аван Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж буй гурван настай хүүгийн аав М.Цогтбаатар өнөөдөр /2023.03.22/ мэдээлэл хийж,  ард түмнээсээ тусламж хүслээ.

Тэрбээр “Хүүгээ Турк улс руу яаралтай авч явж, эмчлүүлэх шаардлагатай байна. Зөвхөн эмчилгээний зардалд эхний ээлжинд 150 сая төгрөг хэрэгтэй байгаа тул ард түмнээсээ хандив хүсэж байна.

"Мөрдөн байцаалтын талаар би сайн мэдэхгүй. Хүүгийн маань биеийг асууж ээж нь огт холбогдоогүй, уг нь 48 цаг саатуулагдаад гарсан гэсэн.

Болсон явдлын талаар зургаан настай хүүгээсээ асуухад бага хүүг маань эртнээс зоддог, сандал өргүүлж зогсоодог байсан” гэх зүйлийг ярьсан” гэсэн юм.

Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа Ц.Батзаяа хүүгийн биеийн байдлыг тодруулахад “Хүү маань эрчимт эмчилгээний 12 дахь хоног дээрээ амьсгалын аппаратнаас гарсан. Эмчилгээ үргэлжлэн хийгдэж байна. Хавсарсан нөхөн сэргээх эмчилгээг хийх шаардлагатай. Хүүг гадаад улс руу авч явж эмчлүүлэх эрх нь хувь хүний сонголт. ГССҮТ шаардлагатай эмчилгээг хийж байна” гэлээ.

 

ГССҮТ-д эмчлүүлж буй 3 настай хүүгийн аав мэдээлэл хийнэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2023 оны гуравдугаар сарын 08-ны 09:00 цагт шалтгаан тодорхойгүй, биеийн байдал маш хүнд хүүхэд хүргэгдэж очсон талаар мэдээлсэн. Яаралтай тусламжийн эмч нар үзлэг шинжилгээ хийгээд хүүхдийн биеийн байдал маш хүнд, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын их биеийн хугаралтай, баруун шууны хугаралтай, тархины хүнд гэмтэлтэй хүүхэд байсныг эрчимт эмчилгээнд оруулж байгаа гэсэн юм. Одоогоор хүүхдийн бүдүүн гэдэс орчим зөөлөн эдийн няцралтай гэдэг нь нэмэлтээр тогтоогдсон. Амьсгалын аппаратад байгаа юм.

Өнөөдөр /2023.03.22/ тухайн хохирогч хүүхдийн аав мэдээлэл хийхээ мэдэгдлээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хэвтэн эмчлүүлж буй гурван настай хүүхдийн биеийн байдлыг асуухад “Хүүхдийн биеийн байдал хүнд байгаа. Сайжраагүй бөгөөд шаардлагатай бүх тусламжийг үзүүлж байна. Хүү амьсгалын аппараттай байгаа, ГССҮТ шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлж байна” гэв.

БДПГМӨРДӨН ШАЛГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Гурван настай хүүд хүнд гэмтэл учруулсан хэргээр саатуулагдсан сэжигтэн нь өмнө нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан, 1989 онд төрсөн Э гэгч. Тэрбээр өмнө нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулах зүйл ангиар ял шийтгүүлсэн. Мөн залилах гэмт хэргээр торгуулж байсан этгээд юм. Эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн нь 2022 оны арваннэгдүгээр сард хохирогч хүүгийн ээжтэй нь танилцаж, 2023 оны нэгдүгээр  сараас хамт амьдарч эхэлсэн байна. Хэрэг гуравдугаар сарын 6-ны өдөр гарсан ч хүүг гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэж өгсөн нь тогтоогдоод буй. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байгаа юм байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөхгүй гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж