Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит яруу найргийн улсын наадмыг 3 жил тутам зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2023.03.22-нд нийтлэгдсэн

Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит яруу найргийн улсын наадмыг 3 жил тутам зохион байгуулна

Дорнод аймгийн Засаг даргын санаачилгаар Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч, “Дорнын их найрагч” хэмээн алдраа дуурсгасан Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит яруу найргийн улсын наадмыг 3 жил тутамд зохион байгуулахаар боллоо.

Энэхүү наадмыг өргөн хэмжээнд, шинэлэг, үр бүтээлтэй байдлаар энэ оны тавдугаар сард зохион байгуулахаар ажлын хэсэг төлөвлөн ажиллаж байна.

Д.Нямсүрэнгийн ‘Дөрвөн цаг" шүлгэнд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат аялгууг хийж, Үндэсний их баяр наадмын үеэр үзэгчдэд хүртээл болгосон. Уг дууг ардын жүжигчин "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Х.Лхагвасүрэн, залуу дуучин Ч.Мишээл нар амилуулсан билээ.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн яруу найрагчдаа дэмжин "Талын шүлэг” яруу найргийн аймгийн уралдааныг жил бүр зохион байгуулах, зохиолчид, яруу найрагчдыг бүсийн болон Улсын тэмцээн, уралдаанд оролцоход дэмжлэг үзүүлэх, залуу яруу найрагчдыг бэлтгэх дугуйлан, секц ажиллуулах, МЗНЭ-ийн салбарыг оффистой болоход дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж