Наурызын баяр өнөөдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2023.03.22-нд нийтлэгдсэн

Наурызын баяр өнөөдөр тохиож байна

Наурызын баяр өнөөдөр тохиож байна

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Наурызын баяр тохиодог бөгөөд казах түмэн энэхүү баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Наурызын баяр нь дэлхий нийтээр хэрэглэж буй цаг тооны хуанлигаар гуравдугаар сарын 22-нд буюу өдөр шөнө хоёр тэнцсэн өдөр тохиодог.  2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн байна.

Казах түмэн эл баярыг 1937 он хүртэл өргөн тэмдэглэж ирсэн ч тухайн үеийн улс төр, үзэл суртлын үйл явдал, хүчин зүйлийн улмаас 1990 он хүртэлх хугацаанд тасалдан, түүнээс хойш Улаанбаатар хот, Баян-Өлгий аймаг болон Казах иргэд олноор аж төрдөг хот, суурин газруудад өргөн тэмдэглэдэг болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж