Тайванийн ерөнхийлөгч АНУ болон Төв Америкт айлчилна

Хуучирсан мэдээ: 2023.03.22-нд нийтлэгдсэн

Тайванийн ерөнхийлөгч АНУ болон Төв Америкт айлчилна

Тайванийн ерөнхийлөгч АНУ болон Төв Америкт айлчилна

Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вен ирэх долоо хоногт АНУ болон Төв Америкийн орнуудад айлчлахаар товложээ. Энэ үеэр  Хятадын зүгээс ямар нэгэн хариу үйлдэл үзүүлнэ гэж таамаглаж, Тайванийн Батлан ​​хамгаалах яам урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна гэж салбарын дэд сайд По Хорнг-Хуэй мэдэгджээ.

Ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг Хятад нь АНУ-ын Төлөөлөгчийн танхимын даргын Тайпей дэх айлчлалын дараа өнгөрсөн наймдугаар сард арлын эргэн тойронд томоохон хэмжээний цэргийн сургуулилалт хийж сүрийг үзүүлсэн.

Цай Ин Вен айлчлалаа Төв Америкийн Гватемал, Белиз улсаар эхлүүлж, АНУ-ын Нью-Йорк, Лос-Анжелес хотуудад түр буудаллах гэнэ. Калифорнид байхдаа тэрбээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКартитай уулзана гэж Тайванийн ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ.

Цай Ин Вен гуравдугаар сарын 29-нд Тайваниас нисч, 10 хоногийн турш Төв Америкийн орнуудаар айлчилна. Гватемал, Белиз улсууд нь Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн 14 орны хоёр нь. Харин Гондурас улс нь энэ сарын эхээр Тайванийг хүлээн зөвшөөрсөн байр сууриа өөрчилж, Хятадыг дэмжих болсон.

АНУ нь Тайванийн хамгийн том зэвсэг нийлүүлэгч, гол холбоотон орон юм.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж