Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2023.03.22/ мэдээлэл хийж байна.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.УУГАНБАЯР:
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-нд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Монгол орны нутаг дэвсгэрт 2011-2022 онд 327 мянга 576 удаагийн газар хөдлөлт болсноос 6-6,9 магнитудын газар хөдлөлт гурван удаа, 5-5,9 магнитудынх 18 удаа, 4-4,9 магнитуд хүчтэй 238 удаа болсон.
НИЙСЛЭЛ ХОТ ОРЧМЫН 6 ХАГАРАЛД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ
Мөн ОБЕГ-аас өгсөн мэдээллээр нийслэл хот орчмын газар хөдлөлтийн зургаан хагарлын бүсэд 6,6-7,6 магнитуд хүчтэй газар хөдлөлт болох эрсдэлтэй байна. Газар хөдлөлтийн гамшиг нь хүн ард төдийгүй эдийн засаг, эрчим хүчинд сөрөг нөлөө их учир хүн бүр сэрэмжтэй байх нь зүйтэй.
Үүнээс гадна нийслэл хотод нийт 30 мянган барилга байгаагаас 10 мянга нь 2002 оноос өмнө баригдсан. Тэгэхээр газар хөдлөлтийн тэсвэртэй байдлыг сайтар шалгах шаардлагатай гэсэн юм.
Учир нь 2002 оноос хойш Улаанбаатарт баригдсан барилгыг найман магнитуд тэсвэртэй эсэхийг шалгаж Улсын комисс хүлээж авдаг болсон байна.
Ртр 2023-03-22 202.55.188.40
газар хөдлөлтөд тэсвэртэй барилга гэдгийг яаж иэдээд энэ их. барилга хүлээж авсан юм бол
Уншигч 2023-03-22 103.229.120.243
ууганбаяр ганцаараа энэ газар хөдлөлтын талаар олон удаа ярьж бноо тоодог эрх мэдэлтэн ганц ч алга сандал суудлаа булаацалдаад гүйж бноо
Зочин 2023-03-22 203.217.139.240
Ene neg Bi gsn peediisen n**** hudlaa bhan tom tom ym shaahiimaa. Turked ochchood barilguud ni pechen mayagaar nursan bn ch gj soliorch baih shig..
Зочин 2023-03-22 64.119.23.68
Илжигнүүд та нар газар хөдлөхийг хүсээд л хуцалдаад байнуу даа ?
ene 1 jartgar yargachin 2023-03-22 43.242.243.242
owoo daldartsan bsn galuu shuvuu uzsen bish butsaad mongoorood bj bgaag n
Zochin 2023-03-22 165.225.96.121
Газар хөдлөлт болсон гэж ярихаас илүү гамшгаас урьдчилан сэргийлж ямар ажил хийсэн, хийх гэж төлөвлөж байгаагаа ярих хэрэгтэй байна. Шалгана л гээд ярих юм хэзээ яаж шалгах гэж байгаагаа цаг хугацаатай яримаар юм.