Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2023.03.22/ мэдээлэл хийж байна.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.УУГАНБАЯР:
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-нд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Монгол орны нутаг дэвсгэрт 2011-2022 онд 327 мянга 576 удаагийн газар хөдлөлт болсноос 6-6,9 магнитудын газар хөдлөлт гурван удаа, 5-5,9 магнитудынх 18 удаа, 4-4,9 магнитуд хүчтэй 238 удаа болсон.
НИЙСЛЭЛ ХОТ ОРЧМЫН 6 ХАГАРАЛД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ
Мөн ОБЕГ-аас өгсөн мэдээллээр нийслэл хот орчмын газар хөдлөлтийн зургаан хагарлын бүсэд 6,6-7,6 магнитуд хүчтэй газар хөдлөлт болох эрсдэлтэй байна. Газар хөдлөлтийн гамшиг нь хүн ард төдийгүй эдийн засаг, эрчим хүчинд сөрөг нөлөө их учир хүн бүр сэрэмжтэй байх нь зүйтэй.
Үүнээс гадна нийслэл хотод нийт 30 мянган барилга байгаагаас 10 мянга нь 2002 оноос өмнө баригдсан. Тэгэхээр газар хөдлөлтийн тэсвэртэй байдлыг сайтар шалгах шаардлагатай гэсэн юм.
Учир нь 2002 оноос хойш Улаанбаатарт баригдсан барилгыг найман магнитуд тэсвэртэй эсэхийг шалгаж Улсын комисс хүлээж авдаг болсон байна.
Холбоотой мэдээ