Ши Жиньпиний айлчлалын үеэр 2 баримт бичигт гарын үсэг зуржээ | News.MN

Ши Жиньпиний айлчлалын үеэр 2 баримт бичигт гарын үсэг зуржээ

Ши Жиньпиний айлчлалын үеэр 2 баримт бичигт гарын үсэг зуржээ

Ши Жиньпиний айлчлалын үеэр 2 баримт бичигт гарын үсэг зуржээ

Хятадын дарга Ши Жиньпиний Москвад хийсэн айлчлалын үеэр талууд хоёр баримт бичигт гарын үсэг зурсан талаар Оросын "Риа новости" болон "Тасс" мэдээллийн агентлагууд мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр нэг баримт бичиг нь эдийн засгийн хамтын ажиллагааны төлөвлөгөө бол нөгөөх нь түншлэлийг гүнзгийрүүлэх төлөвлөгөө аж. 

Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёр улсын хооронд спортын холбоог хөгжүүлэх, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд спортын холбоо байгуулахыг дэмжив. Тэрбээр барууны орнууд спортыг дарамт, шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байгаа учраас дээрх санаачилга нь нэн чухал гэдгийг онцолжээ. 

Путин Хятад руу татах Оросын хоёр дахь хийн хоолойг барих яриа хэлэлцээний ахиц дэвшлийн талаар ярьсан бол Ши Жиньпиний хаалтын үгэнд энэ тухай тодорхой мэдээлэл хэлээгүй. 

Үүний зэрэгцээ Орос улс нь Ази, Африк, Латин Америкийн орнуудтай  гадаад худалдааны тооцоогоо юаньд шилжүүлэхэд бэлэн байна гэж Путин мэдэгджээ. Одоогоор Оросын нийт экспортын худалдааны 16 орчим хувийг юаниар хийж байгаа аж. 

"Бид Орос болон Ази, Африк, Латин Америкийн орнуудын  хооронд төлбөр тооцоо хийхдээ Хятадын юанийг ашиглахыг дэмжиж байна. Юанийн төлбөрийн хэлбэрийг Оросын түншүүд болон гуравдагч орнууд дахь хамтран ажиллагсдын хооронд хөгжүүлнэ гэдэгт би итгэлтэй байна. Хоёр талын худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг түлхүү ашиглах болсон нь чухал. Энэ туршлагыг цаашид дэмжиж, манай улсын зах зээлд санхүү, банкны бүтцийн харилцан оролцоог өргөжүүлэх хэрэгтэй" гэж Путин мэдэгдэв. Орос улс ам.долларыг олон улсын эдийн засаг, худалдаанаас шахах төлөвлөгөө, хөтөлбөрийг 2018 оноос ярилцаж эхэлсэн.

Айлчлалын үеэр Ши Жиньпин Путинаас илүү тайван, захирангуй байдалтай байсныг биеийн хэлэмж судалдаг мэргэжилтнүүд мэдэгджээ.  Сингапурт байрлах Influence Solutions компанийн гүйцэтгэх захирал Карен Леонг хэлэхдээ, "Ши дарга Путинтай анх удаа уулзаж, гар барихдаа түрүүлж гараа сунгасан нь харилцааг хэн хөтөлж байгааг харуулсан" гэж тайлбарлав. Мөн Австралийн Мельбурн хотод байрладаг биеийн хэлэмж, манлайллын зан үйлийн мэргэжилтэн Луиза Малер ч дээрх үйлдлийг давамгай байдлын илэрхийлэл гэж үзсэн байна.

Тэд зэрэгцэн сууж, орчуулагчаар дамжуулан эелдгээр ярилцаж, "дотны нөхөр" гэж мэндчилсэн боловч Путин бөгтийж, хөлөө ачиж, нударгаа зангидан, шал руу харж байжээ. Харин Ши Жиньпин тайван, өөртэй итгэлтэй харагдсан байна. Тэрбээр Путины нүд рүү эгц ширтэж, дүү, залуу хамтрагч руугаа харж буй мэт байсан аж.

Гэтэл Путин Ши даргаас хэдэн сараар ах бас төрийн эрхэнд хоёр дахин олон жил суусан нэгэн.

"Хэдийгээр тэд дотны нөхөр мэт харагдахыг хичээсэн боловч уур амьсгал хүнд байсныг харж болно. Учир нь улс төрд жинхэнэ найз гэж байдаггүй" хэмээн Өмнөд Солонгосын биеийн хэлний лабораторийн захирал Ким Хён Хи тайлбарлажээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-22 172.58.122.105

manaih dollars ersheel kolonchlolois salahad orosiig dagaad yaund gadaad hudaldaagaa sheljuulj baij tug hansh togtono

Avatar

Зочин 2023-03-22 118.104.144.103

Хийн хоолой Монголын нутгаар дхйруулан тавих нь тодорхой болсон. Хайгуул судалгааны аэил өнгөрөгч оноос эхлээд чвж бхйгаа шүү.

Avatar

Иргэн 2023-03-22 202.126.89.1

Хийн хоолойг улсынхаа газар дээгүүр явуулах дэмий

Avatar

Зочин 2023-03-22 202.126.88.162

хийн хоолоогоо. монголын нутагаар хурдан тавиасаа . утаанаасаа салах юмсан

Avatar

Зочин 2023-03-22 139.5.217.180

Орон бүрт байгаа ардчилагч гэх этгээдүүд түүний дотор монголын ардчилагч гэх нөхөд бол, барууныг тууштайтай дэмжигчид, тэдний дэмжлэгээр төрд гарахыг хүсэгчид,тэдний үнэнч тавиул төлөөлөл, орос хятад хоёр орныг үзэн ядагсад, манай найрамдалт харилцаа хамтын ажиллагааг хүйтрүүлэх таслах зорилготой хүмүүс ,Ийм хүмүүс манай орны улс төр,эдийн засаг санхүү,бүр мэдээ мэдээллийн салбарт давамгайлж байгаа нөхцөлд улс орон урагшилж ард иргэдийн амьдрал сайжрах зорилт хэрэгжинэ гэхэд хэцүү

Avatar

Зочин 2023-03-22 139.5.217.180

Хятадууд нүүрс авахаа багасгаж, оросууд бензиний үнээ нэмбэл бид төсвөө юугаар бүрдүүлж,бүтээн байгуулалтаа юугаар хийж,юугаар ард иргэдийнхээ амьдралыг залгуулж сайжруулах юм, Манай орон бусад орноос хамааралгүй урагшилж хөгжих боломжтой юм уу, Орос хятадыг хараагаад үзэн ядаад суувал бид амжилт олох боломж байгаа юм уу

Avatar

зочин 2023-03-22 192.82.65.103

Монголын нутгаар хийн хоолой тавиулж огт болохгүй, энэ нь хожим умхий империалист оросууд монголын дотоод хэрэгт оролцох үүд хаалгыг нээж өгнө. …

Avatar

Зочин 2023-03-22 172.58.87.133

Mongol dollars kolonchlol ur daramtaas garahad 2 hurshiinhu munguur ariljaa hii

Avatar

ЗОЧИН 2023-03-22 202.9.47.22

Талууд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх “Сибирийн хүч 2” хийн хоолойг барих асуудлыг хэлэлцсэн нь Монголд чухал ач холбогдолтой айлчлал боллоо. энэ талаар барууны энэ сайт дуугарахыг хүссэнгүй………………..

Avatar

зочин 2023-03-22 192.82.65.103

Монголын нутгаар хийн хоолой тавиулж огт болохгүй, энэ нь хожим умхий империалист оросууд монголын дотоод хэрэгт оролцох үүд хаалгыг нээж өгнө.

Avatar

Шээсмаа 2023-03-22 77.119.197.215

Энэ 2 аугаа гүрэн ард түмэнийхээ тусын тулд юм хийж бн.Бид бол ичиж үхмээр .

Avatar

Зочин 2023-03-22 85.233.56.132

Мэдээж орос, хятад хоёрын өөрсдийнх нь ашиг сонирхол хэн хэнд нь илүү байлгүй яахав. Хэлэлцээг үр дүнгээр нь л дүгнэдэг болохоос биш хүн амьтны сууж байгаа байр байдлаар дүгнэх нь тэнэг л хүмүүсийн зан. Барууныхан бол энэ хоёрыг муудалцаасай л гэж туйлаас хүсч, сэтгүүлчид нь тийм л юм олж харахыг хүсч байгаа нь дээрх мэдээнээс харагдаж байна.

Avatar

Зочин 2023-03-22 64.119.20.79

Ши Орост туслах өчүүхэн ч зорилго байхгүй, харин Оросын хүнд байдлаас ашиг хонжоо олох зорилготой очсон. Хятад харин ч Оросын задралыг хүсч, Украины дайны хувьд ямар ч идэвхи санаачилга гаргахгүй Оросын амыг дагуулж байна. Хятад Оросын хүнд байдал, улмаар задралаас боломжит хамгийн их ашиг олох л сонирхолтой л байна. Ши Оросын хувь заяанд өчүүхэн ч санаа зовохгүй харин задралыг нь тэсэн ядан хүлээж байгаа бололтой…

Avatar

Ш а а л д а а бадамаа 2023-03-22 192.82.74.101

АГУУ УДИРДАГЧ ПУТИНЫ АЛДАР БАДРАГ

Avatar

Зочин 2023-03-22 66.181.161.111

оросдоо очиж наад үгээ хэл агуу б**с долоогч минь.

Avatar

Зочин 2023-03-22 66.181.160.71

сэтгүүлч нэр зүүсэн яянхан анхтуяа элбэгдоржын ббоовыг хөхөж цус садартал хошногодуулсаар л бна ууу хахаха

Avatar

Зочин 2023-03-22 202.131.245.243

Российский президент Владимир Путин заявил, что практически все параметры по проекту газопровода «Сила Сибири — 2» согласованы. Он отметил, что стороны обсуждали вопрос нового проекта «Сила Сибири — 2». Президент России назвал этот проект хорошим. «Практически все параметры этого соглашения согласованы», — отметил Путин. Ранее Путин в статье для издания «Жэньминь Жибао» о российско-китайских отношениях назвал «Силу Сибири» сделкой века. В феврале вице-премьер России Александр Новак заявил, что к

Avatar

Зочин 2023-03-22 202.131.245.243

компания «Газпром» работает над ускорением строительства дальневосточного маршрута и «Силы Сибири — 2».

Avatar

иргэн 2023-03-22 66.181.166.108

чи украйныг ав би монголыг ав гээгүү л бол болоо доо

Avatar

Зочин 2023-03-22 64.119.23.68

Ши хуанди Шатаалан шиг данагар,Путлер нь Муу цэдэн шиг далдагануур харагдсан даа !

Avatar

зочин 2023-03-22 46.114.159.174

ПУТИНГ НАТО ДИЙЛЭХГҮЙ

Avatar

ИРГЭН 2023-03-22 202.9.47.22

Монголоор дамжуулах хийн асуудлыг Путин онцгойлон дурдсан шүү

Avatar

ЗОЧИН 2023-03-22 66.181.189.56

Барууны болжмор тархитангуудын хэлэмж орчуулна гэж юу бдгийн. Хөх толботонгууд угаасаа анхдагч нь байсан. Биднийхээр түрүүлж гараа сунгасан нь эсрэг талаа нэн хүндэлснийх шүү. барууны өндөгнүүдээ. Бас судлаа ч гэчих жээ эргүү малнууд.

Avatar

Зочин 2023-03-22 202.126.89.160

Худ2. Барууныхан Путиныг муулахдаа сайн ш дээ. Хэн ч байсан урьсан зочиндоо хүндэтгэлтэй хандаж, уриалгахан найрсаг л ханддаг ш дээ. Урилгаар ирсэн зочин ч бага зэрэг ихэмсэг л байдаг даа. Бид ч гэртээ зочин урихдаа ч тийм байдаг биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж