Афганистаны зүүн хойд хэсэгт өчигдөр /2023.03.21/ 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөр дор хаяж таван хүн нас баржээ. Газар хөдлөлтийн голомт Журм хотоос зүүн өмнө зүгт 40 км зайд, 187.6 км гүнд байсныг АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэн мэдэгдэв. Газар хөдлөлтийн чичиргээ Пакистан болон Энэтхэгийн хотуудад хүртэл мэдрэгджээ.
Тэр дундаа Пакистаны нийслэл Исламабадад маш хүчтэй мэдрэгдсэн байна. Тус хотод байшингуудын хана цуурчээ.
Зүүн хойд Лагман мужид хоёр хүн нас барж, найман хүн гэмтэж бэртсэнийг Гамшгаас хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Шафиула Рахими мэдэгдэв. Харин үлдсэн гурван хүн нь хойд Пакистанд нас баржээ. Хайбер Пахтунхва мужийн аврах албаныхны мэдээлснээр нас барсан гурван хүний хоёр нь хүүхэд байсан. Мөн тус мужид дор хаяж 41 хүн бэртсэн байна. Газар хөдлөлтийн дараа хөрсний гулгалт үүсч, Пакистаны хойд хэсгийн Абботабад хотод зам хаагдав.
Нүдээр харсан гэрчүүдийн мэдээлснээр чичиргээ Энэтхэгийн Шинэ Дели болон хамгийн том хот Кашмирт мөн хүчтэй мэдрэгдсэн.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ