Засгийн газрын өнөөдрийн /2023.03.22/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Тус хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөгдсөнөөс дараах асуудлууд багтжээ.
- Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн өнөөгийн байдал, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн талаар,
- Бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Цаг урагшлуулах асуудлаар Засгийн газар яамдаас санал авснаа өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байсан ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга орон нутагт ажиллаж буй тул хойшлуулж, дараагийн долоо хоногт хэлэлцэхээр хойшлуулжээ.
Холбоотой мэдээ