Хоёр бөхийн барилдааны идэвхийг харж, хасч, давуулдаг байсан дүрмийн заалт нь бөх сонирхогчид төдийгүй бөхчүүдийн шүүмжлэлийг ихээр хүртэж байсан билээ. Тэгвэл энэхүү дүрэм өөрчлөгдсөн. Гэхдээ нуухыг нь авах гээд, нүдийг нь сохлох шиг зүйл болжээ.
Барилдааны дүрмийг өөрчлөхийн өмнө даян аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудаснаа “Энэ хасдаг дүрмээ болиулахгүй бол наадмаар бүтэн жилийн хөдөлмөрөөрөө хохирох юм байна. Гарын хүчээ үзэхэд тэнцүү байгаа хоёрыг хүнийг хасаад байх уу? Нэг нь ядраад дийлдэж л таараа. Доод цолтой бөхчүүд маш олноороо хохирох болно. Улсын наадамд энэ дүрэм үйлчлэх ёсгүй. Маргааш хуралд очиж, саналаа хэлнэ. Гол нь ирц бүрдэхгүй юм шиг байна л даа” гэж байв.
Үүний дараа барилдааны дүрмийн зөвлөл, ёс зүй хариуцлагын зөвлөл хуралдсан. Барилдааны зөвлөлийн хурлыг О.Балжинням аварга даргалж, даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай тэргүүтэй бөхчүүд, хөлийн цэц, засуулын төлөөллүүд оролцсон. Улмаар дараах шийдвэрийг гаргасан.
“Аливаа барилдааны даваа бүрийн үндсэн цаг 25 минут байх бөгөөд үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна.
Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзэж идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулна" хэмээн заасныг өөрчилж " … Аливаа барилдааны үндсэн хугацаа 20 минут байна. Үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд:
- Аль ч даваанд хоёр бөхийн идэвхтэй барилдсан бөх нь дараагийн барьцыг барих талаа сонгон барилдана.
- Сэнжиг элэг бүсний барьц болон суганы хонхор, зодогны хормойноос хав барьж хоёр талаар барилдана. Хав барьцнаас хаялцахгүй бол дан давхар шуудагны барьцыг ээлжлэн барьж барилдана. Эдгээр барьцнаас барилдах нийт хугацаа 20 минут байна.
- Үндсэн цагт болон барьцтай барилдах хугацаанд хаялцаагүй тохиолдолд тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана. Тэгш барьц гэдэг нь нэг гар шуудаг, нөгөө гар сугадаж зодогноос барих барьцыг хэлж байгаа болно" гэжээ.
Энэхүү шийдвэр гарсны дараа бөхчүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, шүүмжилсэн. Тэдний нэг бол улсын харцага Б.Зоригтбаатар. Тэрбээр “Монголын үндэсний бөхийн хасдаг дүрмийг халах нь зүйн хэрэг.
Халах нэрийдлээр жин багатай хүмүүст хохиролтой дүрэм гаргасанд гайхаж байна. Монгол үндэсний бөхийн уран хурц сонирхолтой барилдаан гарахад ухарсан шийдвэр гаргаж баталсанд харамсалтай байна.
Цэрвүү барьцны барилдаан 25 минут байсанг 20 болгож байгаа нь жин багатай цэрвүүгээс барилддаг хүмүүст маш хохиролтой шийдвэр боллоо.
20 минут гэдэг бол барьцнаас барилдах сонирхолтой арал масстай бөхийн гурав ухарч гарж, хоёр нусаа нийх л хугацаа. Тэгш барьц нэртэй давхар золгооны дараа шуудаг сугадаа авч барилдана гэдэг дүрэм нь хэнд зориулж гаргасан дүрэм вэ?
Монгол бөхийн үзэгчдийг татах зүйл нь уран хурц, үнэнч шударга барилдаан гэж боддог. Үзэгч түмэндээ үнэн ч шударга уран хурц барилдаан үзүүлж цэнгүүлэхийг хүсдэг залуус минь ямар бодолтой байна” гэжээ.
Харин улсын начин Ө.Батзул “Би дүрмийн зөвлөлд байдаг. Хурал дээр Сүүгий ах бид хоёр хэлээд ганцаардаад бараагүй. Тайлбарлагч н.Гантөр гэдэг хүн үзэгчдэд хамгийн их сонирхолтой цэрвүү барилдааны 25 минутыг 10 минут гэж санал оруулж илт ухраад барилдахгүй байвал сануулаад хасдаг дүрмийг ийм дүрэм байх шаардлагагүй. Энэ дүрмийг хасах хэрэгтэй гээд хээвнэг яриад сууж байна лээ. Дэндүү харамсалтай” гэв.
Сүүлийн жилүүдэд бөхчүүд жин их нэмж, уран барилдаан, мэхээр бус жин, бяраар барьц сонгосны үндсэн дээр даваа авч байна гэж бөх сонирхогчид шүүмжилдэг байлаа. Үүнийг халах гэж хаялцах барьцыг дүрмээс хасч, идэвх хардаг болсон. Хаялцах барьц үгүй болсноор бөхчүүд барилдааны цагаа дуусахыг хүлээх бус урагшаа дайрч, мэх хийж, идэвх гаргаж эхлэв. Энэ нь нь ч жин багатай, хурдан шаламгай Б.Орхонбаяр арслан, Б.Зоригтбаатар харцага тэргүүтэй бөхчүүдэд сайнаар тусч, бөх сонирхогчид ч уран барилдаан, олон мэхний хувилбар харах болсон юм. Нөгөө талд хаялцах барьц сонгох боломжгүй болсон “бүдүүн” бөхчүүд жингээ хасч, хүчний бэлтгэл гэхээсээ илүүтэйгээр хурд, мэх, барилдаандаа анхаарах болов.
Гэтэл идэвх харж, аль нэг бөхийг давуулдаг, хасдаг дүрмийн заалт асуудал дагуулж эхэлсэн. Үүнийг залруулах гэж байгаад хуучин үе рүүгээ буцчих шиг боллоо. Нэг асуудлыг нь зассан ч нөгөө асуудлыг нь эргүүлэн аваад ирэв.
Удахгүй наадам болно. Дээрх барилдааны дүрмийн шинэчлэлтэй холбоотойгоор бөхчүүд эргээд жингээ нэмж, хүчний бэлтгэлдээ онцгой анхаарч эхлэх болж байна. 20 минут уналгүй тэсч, 21 дэхээс нь барьц сонгож давах санаа олшрох шинжтэй. Угтаа идэвх харж хасдагийг нь халж, барьц сонгох гэдэг асуудлыг гаргаж ирээгүй бол ийм асуудал гарахгүй байлаа.
Ч.Даваагомбо 2023-03-22 66.181.160.104
Цаг дуусхад цолбагатай бөхөд давааг өгөх нь шудрага юм яагаад гэвэл цолныхоо хэмжээнд хүрч баридаж чадахгүй байгаа учир хариуцлагаа хүлээж тахимаа өгөх ёстоё
зочин 2023-03-22 64.119.19.98
Том өв соёл гээд байгаа үндэсний бөхөө улстөр нам , бизнесийн нөлөөллөлөөс ангид байлгах. Мөн Монгол бөхөд байдаг эрэмбэ гэж ёс зүйг чандлан хяалцахгүй бол том цолтой бөхийг давуулж байх нь залуу бөхчүүд уран мэх хийх, зориг зүтгэлтэй болоход тус болох бх. Том цолтой бөхөө хүндэлж чадахгүй болсон. Том цолтой бөхтэй тохиолдлоор нэг удаа тэнцүүхэн барилдаан гаргах үедээ ёс зүйгүй хандлага их гаргаж байна.
Заагч 2023-03-22 202.9.47.9
Увсын допингийн хоржоонтой найруулга идэвхи хардаг нь сайн байлаа зарим нь идэвхигvй зогсоод байдаг байсан.
МОНГОЛ ХҮН 2023-03-22 66.181.179.42
ҮНДЭСНИЙ БӨХӨӨ БҮҮ ОРОЛД!!! ЗҮГЭЭР ОРХИ ТА НАР ОЮУНЫ ХООСРОЛД ОРЖ ШУНАЛД ДӨРЛҮҮЛСЭН МУНХАГ ХҮМҮҮС САЙЖРУУЛЖ ЧАДАХГҮЙ. БАС НЭГ АРГА НЬ ОГТ ХҮН ҮЗЭХГҮЙ БОЛОХ…
Зочин 2023-03-22 202.126.90.88
Хэн хэнийх нь зөв, хэрүүлээ цааш нь үргэлжлүүл л гэхээс өөр юу гэлтэй билээ, кк
Зочин 2023-03-22 202.9.47.27
Батсуурь даян аврагын болзол хангаагүй булхай луйвар хэрүүл зарга хойш үед муугаар нөлөөлнө шдэ Уран гоё мэх бяр хүч арга ухаан эрэмгий дайчин барилдаан үзүүлдэг улсын арслан Орхонбаяр харцага Зоригтбаатар заан начингууд дараалан гарч ирчихсэн баридааныг чимэж байгаа шүү
Зочин 2023-03-22 202.21.108.40
бөхчүүд ажил хөдөлмөр хий хөдөлмөр хүнийг бий болгоно
Зочин 2023-03-22 203.17.23.197
Батсуурь гэдэг луйварчингийн барилдах эрхийг хасах хэрэгтэй
DGG 2023-03-22 103.229.123.100
ТЭГШ БАРЬЦ БАРИАД Ч НЭГ НЬ УНАХГҮЙ БОЛ ЯАХ ЮМ БЭ гэдгийг л шийд л дэ. Барилдааныг дуусгана ч гэх шиг….нэг нь унаж байж л барилдаан дуусдаг биз дэ.
Зочин 2023-03-22 103.26.194.51
МОНГОЛ БОХ ГЭЖ ХУЧ ЧАДЛАА УРАН МЭХ ГАРГАЖ БАРИЛДАХГУЙ ТЭВРЭЛДСЭН ХЭДЭН ЮМНУУД Л БАЙХ ЮМ МОНГОЛ БОХОД ТАЛБАЙН ХЯЗГААРЛАЛТ ЗААВАЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Зочин 2023-03-22 203.98.76.9
Дүрмийнхээ өөрчлөлтийн хувилбаруудыг бүгдийг ил тавиад санал аваад шийдчихэл дээ
Зочин 2023-03-22 202.179.24.184
30-40 мин хангалттай тэгээд иэвхтэй барилдсан нь тэр хаялцах барьц гэдгээ сонгоно биз ямар ч тохиолдолд нэг нь заавал давж, нөгөө нь унаж гэмээн барилдаан болно
Зочин 2023-03-22 64.119.21.119
бөхийн холбоо , засуулууд , цэцүүдэд хөтөлж байсан протокол , тэмдэглэл , статистик мэдээ байдаггүй юм уу … ???
Баридах үндсэн хугацаа 30 минутаас хэтрэхгүй байгаа байх , нэмэлт хугацааг яавч үндсэн хугацаанаас ХЭТРҮҮЛЖ БОЛОХГҮЙ , дэлхийн спортын түүхийг сөх . Засуулуудаас өөр ямарч шүүгч дэвжээн дээр гарч БАРЬЦ СОНГУУЛАХ ЁСГҮЙ . БАРЬЦЫГ ЗААЖ – ШҮҮГЧЭЭР БАРИУЛУУЛЖ БОЛОХГҮЙ . ДАВХАР ШУУДАГНЫ БАРЬЦЫГ ЭРС ХОРИХ ЁСТОЙ . Эр бяр , арга уха
иргэн 2023-03-22 59.153.115.25
Монгол бөхийн нэг бодууштай зүйл бол үзэгч олон түмнээ хүндэлж, аль болох богино хугацаанд амжилттай барилдах явдал. Тийм учраас энэ хугацааг тиймч буруу зүйл биш гэж бодож байна.
Зочин 2023-03-22 192.82.89.182
10 төгссөн малжаваар удирдуулхаар ингэж бга юм.боловсрол хэрэгтэ шү
Зочин 2023-03-22 202.126.89.37
ккк. чамаас хол илүү бхаа. чи бид 2 ийм юм бичиж суухаар ямар юм бгаа бол до
Зочин 2023-03-22 64.119.21.119
заан Батөлзий , начин нөгөө Дунд говийн хэнсэн билээ зэрэг цөөн бөхчүүд бүхий хосууд л ажиглагддаг . Тэдний буруу гэж юу байхав , нөгөө талаасаа тэднийг хаях бяр хүч , арга ухаан – мэх өрсөлдөгчид нь хүрэлцээгүй байгаа л хэрэг . Дээр үеп ч тийм бөхчүүд байсан л хэрэг , " уяа бөх " гэж түүхэнд тэмдэглэгдсэн үзэгдэл тааралдаж л байсан . Тэглээгээд зөвхөн тэдэнд зориулж дүрэм журмаа зохицуулах ёстой юм уу …??
Энэ олон жилийн хугацаанд
Зочин 2023-03-22 66.181.161.233
Энэ дэвжээн дээр нусаа нийдэг юм болж байна уу? Заваарсын. Үзэгчид дэвсгэр дээр унасан боорцог руу ухаан жолоогүй гүйж булаалдан үмхэцгээдэг биз дээ?
Зочин 2023-03-22 64.119.21.119
Монгол дээлтэй НЭЛМИЙЙСЭН хэсэг хүмүүс шаваад нэг бөхийг нь номхон зогсоож байгаад нөгөө бөхийнх нь " дотоож руу " атгасан гар шургуулж барилдуулдаг спорт гэж байдаг юм уу ? – энэ бол муугийн ёс биш монголын ёс оо л гэх байх л даа .
Их , бага наадмын аль ч даваанд ихэнх бөхчүүд 30 – асс илүүгүй минутад л хаялцдаг . 2 -3 хос л ноололдоод үлддэг . Эдүгээ ид барилдаж байгаа үеийнхнээс бол улсын аварга Бүрэнтөгс , арслан Оюунэрдэнэ , заа
Зочин 2023-03-22 64.119.21.119
Үндэсний бөх гэх уламжлалт цэнгээнийг сөнөөжх , бөхчүүдийг ЯЖ болгох операци идэвхиж байгаа юм байна . Нүд мүдийг нь сөхлөж – ЯЖ болгож тарчлаан зовоож байснаас үндэсний спортын энэ төрлийг " татан буулгачихсан " нь амар даа …
Аль ч спортын гол тэмцэл бол ялалтад хүрэх арга замаа тамирчин хүн өөрийн оюун ухаан , ур чадвараараа ӨӨРӨӨ олж авах явдал юм ш дээ . Үндэсний бөхийн хувьд бол ДАВАХ БАРЬЦАА ӨӨРӨӨ олж авахыг хэлж байгаа юм
зочин 2023-03-22 150.129.140.92
Жижигхэн Монгол дотороо л алцагнаж алхсан гүзээнүүд.Хилийн дээс даваад л Дэлхийн шалны алчуурууд.Бас болоогүйээ Батсуурь аваргаасаа эхлээд Допингны шээснүүд.
Зочин 2023-03-22 43.228.129.131
Идэвх харж хасдаг дүрэм нь шударга байсан юм даа, буцаад хуучин руугаа ухарч байгаа юм уу, Монгол бөхийн барилдааныг хаялцахгүй удаж цаг нөгцөөж аргацаасан юм болгох нь тэгээд зөв үү?
Зочин 2023-03-22 103.26.194.241
Бөх овоо үзүүштэй сонирхолтой болж ирж байсан юмсан.Үзэгчид бөх сонирхогчид юу хүсэж байгааг ойлгоддоггүй, бөхийг зөвхөн даваа гэж ойлгодог хүмүүсээр шийд гаргуулахаар ийм л шийд гаргана. Харамсалтай …
Зочин 2023-03-22 103.229.120.175
Одоо Сэлэнгийн Орхонбаяр, Архангайн Зоригтбаатар хоёрын барилдааныг үзэгчид хүсдэг болжээ. Унасан ч хамаагүй хурц дайчин барилдааныг нь үнэлж байна л даа.
Бадарч тахар 2023-03-22 192.82.78.67
Батсууриас айсандаа болоод хурал даргалагч Балжинням ийм шийдвэрт хүрлээ !!
Зочин 2023-03-22 202.131.226.226
Үндсэн барилдааны цагийг 25 минутаар нь үлдээ. Хаялцахгүй бол 26 дахь минутаас эхлээд шодоод дан шуудаг, давхар шуудагдуулаад барилдуул. Тэгсээр байгаад хаялцаж л таарна.
Зочин 2023-03-22 202.131.225.53
Тэнцүү хүч үзсэн хөнгө жинтэй эсвэл бага цолтой бөхийг давуул гүйцээ
Зочин 2023-03-22 139.5.217.244
Даян аварга Н.Батсуурь бол яах аргагүй төрмөл бөх. Увсын бахархал
Зочин 2023-03-22 64.119.23.68
Монголын бахархал !!!
Зочин 2023-03-22 203.91.115.48
Та нарын худал пээдилзсэн алхаа, бяр чадал гэж ацаараа байдаг юм. Дэлхийд та нар шалны алчуурууд. Гүзээтэй тамирчин гэж бөх гэж юу байх вэ. Хоосон толгойтой олгойнууд хасах байтугай үзэх ч сонирхол алга.
Зочин 2023-03-22 124.158.107.35
талбайд , дэвжээнд тойрог той байя барилдах хугацаа дууёмагц тэр тойрогт оруулж барилдуулаад хэн тойргоос бүтэн гарсаныг унасанд тооцьё
Зочин 2023-03-22 103.9.90.100
Увсын аварга нь нэг удаа хасагдаад нэг үг дайгаад дүрмээ өөртөө таруулаад өөрчилдөг болж дээ. Батсуурь одоо болих л хэрэгтэй.улаан цагаандаа гараад өөртөө дүрмээ тааруулаад, сүүлийн дүрмийн барьц бол Батсуурьд л ашигтай
Зочин 2023-03-22 122.201.31.3
Дэлхийн чөлөөт бөхийн холбоо дүрмээ байн байн өөрчлөөд яалаа. Олимпоос хасагдахдаа тулаа биз дээ. Одоо энэ хэдэн тэнэг бөхийн дүрмийг дураараа өөрчлөөд болохгүй дээ
Зочин 2023-03-22 49.0.178.181
Хурдтай барилдаж сураач дээ. Дэлхийд 20 минут барилддаг бөхийн төрөл байхгүй. Хөлбөмбөгийн зарим бэлтгэлээс суралц. Хурд, тэсвэр гээд. Наад зүрхээ бас бодоорой. Зөвлөгөө авдаг дэвжээний эмч байдаг байх.
Зочин 2023-03-22 66.181.161.233
Улсын арслан Балжинням байлгүй дээ.
Зочин 2023-03-22 66.181.160.57
Бөхчингүүд нь өөрсдөө мөхөөж байгаа шүү дээ. Z үеийнхэн та нарыг харж мангар царайлж суух нь юу л бол