Монголын загвар өмсөгчид "Dubai Fashion Week" тайзыг чимлээ

Хуучирсан мэдээ: 2023.03.21-нд нийтлэгдсэн

Монголын загвар өмсөгчид "Dubai Fashion Week" тайзыг чимлээ

Монголын загвар өмсөгчид "Dubai Fashion Week" тайзыг чимлээ

Монголын загвар өмсөгчид "Dubai Fashion Week" тайзыг чимлээ Дэлхийн алдарт дуучид болох Beyonce, Rihanna, Lady Gaga, Britney Spears, Noami Campbell, Nicole Scherzinger тэргүүтэй алдартнуудын хувцсыг урладаг Филиппины дизайнер Micheal Cinco-ийн "The impalpable Dream of Duomo Milano" нэртэй 25 жилийн ойн коллекцын шоунд баг бүрэлдэхүүнээрээ оролцлоо.

2023 оны Намар-Өвлийн коллекцыг толилуулах "Dubai Fashion Week" арга хэмжээнд Монгол Улсаас топ модел О.Уянга, шинэ топ модел Б.Баярцацрал Азийн хатан хаан Г.Оюунгэрэл, загвар өмсөгч Л.Лхагвасүрэн нар оролцож монголын загвар өмсөгчдийн чансааг ахиулж чадлаа. Энэхүү шоунд Милан, Парис, Москва, Нью Йоркын 55 шилдэг моделууд оролцсон бөгөөд Монголын загварын баг бүрэлдэхүүн Азийн төлөөлөн болж оролцлоо. "Dubai Fashion Week"-гийн сүүлийн өдөр зохиогдсон Micheal Cinco-гийн шоуг Арабын хойгын алдартнууд болон сошиал influncer-үүд ирж үзэж сонирхлоо. Дэлхийн шилдгүүдтэй хөл нийлүүлэн алхсан Монгол улсын моделууддаа амжилт хүсье.

2017 оноос эхлэн Дубайд зохион байгуулагдаж байгаа олон улсын “Tiffany`s Fahsion week” загварын шоу энэ сарын 11-нд тус хотод болно. Дэлхийн алдартай загвар зохион бүтээгчид, топ моделиудаас эхлэн шинэ залуу үеийнхэнд ч үүд хаалга нь нээлттэй байдаг тус шоунд өнөө жил Франц, Итали, Монака, Монгол, Украйн, Их Британи, АНУ зэрэг орны моделиуд, загвар зохион бүтээгчид оролцдог онцлогтой.

Дубайн “Tiffany`s Fahsion week” нь загварын ертөнцийн хувьд нэр хүнд бүхий томхон арга хэмжээ юм. Тухайлбал, шоунд оролцогчдод Парис, Канн, Монако, Нью Йорк хотод болсон Tiffany-гийн загварын долоо хоногоор хамгийн эрэлттэй, мэргэжлийнхэн болон хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан загваруудыг цаашид хөгжүүлэх боломж өгдөг. Үүнээс гадна загвар зохион бүтээгчид өөрсдийн цуглуулгаа Эмират болон Персийн булангийн орнуудад танилцуулах үүд хаалга нээгддэг. Моделиуд ч нэр хүнд бүхий брэндүүдтэй хамтран ажиллах боломж бүрддэг. Учир нь алдартай брэндүүд тус арга хэмжээг анхааралтай ажиглаж, өөрсдийн нүүр царай болох шинэ моделиуд, зохион бүтээгчдийг олж авахаар шинжиж байдаг.

Дубайн “Tiffany`s Fahsion week” арга хэмжээнд алдартай дуучид оролцохоос гадна Elle, Vogue сэтгүүлд тусгай сурвалжлага нийтлэгддэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж