Монголын жүдо болон хөлбөмбөгийн шигшээ багууд өнөөдөр/2023.03.21/ Гүрж улсыг зорилоо. Жүдогийн тамирчид гуравдугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Тбилисийн Их дуулгад оролцох бол хөлбөмбөгийн шигшээ гуравдугаар сарын 25-нд Гүржийн шигшээ багийн эсрэг нөхөрсөг тоглолт хийнэ.
Жүдогийн бүрэлдэхүүнд ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжулагч Г.Болдбаатар, Б.Хишигбаяр, эмч Масатоши Нишикидо нараас гадна дараах тамирчид багтжээ.
-60кг
- Э.Ариунболд
- Б.Цогт-Очир
-66кг
- Ё.Басхүү
-73кг
- Ц.Цогтбаатар
- Б.Эрдэнэбаяр
-81кг
- Г.Болор-Очир
-100кг
- Б.Гончигсүрэн
+100кг
- О.Цэцэнцэнгэл
-48кг
- Г.Наранцэцэг
- Б.Баасанхүү
-57кг
- М.Ичинхорлоо
-63кг
- Б.Ганхайч
-70кг
- Б.Баасанжаргал
- Б.Ням-Эрдэнэ
-78кг
- О.Хүслэн
+78кг
- А.Адьяасүрэн нар тус тус барилдана.
Харин хөлбөмбөгийн шигшээ баг 22 тамирчин, дөрвөн дасгалжуулагч, багийн менежер, эмч, албаны хүмүүс гэсэн 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр Гүржийг зорьсон аж.
Холбоотой мэдээ