АТГ сүрийг үзүүлээд тас дарав уу? | News.MN

АТГ сүрийг үзүүлээд тас дарав уу?

АТГ сүрийг үзүүлээд тас дарав уу?

АТГ сүрийг үзүүлээд тас дарав уу?

Нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргэнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт Авлигатай тэмцэх газар /АТГ/ сүр дуулиантай зарласан ч өнөөдрийг хүртэл энэхүү хүсэлт прокурорт ирээгүй байгаа нь олон хүний гайхширлыг барж эхэллээ. Учир нь, АТГ-аас илгээсэн хүсэлт долоо хонож байхад Улсын ерөнхий прокурорын газарт ирээгүй нь Монголд шуудан хөгжөөгүйгийнх үү эсвэл хэн нэг нь нөлөөлөөд дээрх хүсэлтийг явуулах боломжгүй болж, хойшлуулахаас аргагүй болов уу. Аль эсвэл АТГ шоу хийв үү гээд олон таамаг дэвшүүлэхэд хүргээд байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.03.21/хуралдаад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, хүлээн авсан. Ирэх пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай тул Ж.Мөнхбат гишүүний хүсэлтийг энэ долоо багтаан УИХ-аар  эцэслэнэ гэсэн үг.

Гэтэл нүүрсний хэрэгт мөн л АТГ-т шалгуулж байгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нар бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаагүй нь хамгийн “но”-той хүмүүс нь сугараад үлдэхвий гэдэг болгоомжлол төрүүлж эхлээд байна. Хэрэв АТГ хэлсэндээ байж, дээрх нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ прокурорт хүргээд, тэр нь УИХ-аар хэлэлцэгдвэл эрх баригч хүчин нүүрсний хулгайн хэрэгтэй тэмцэх эр зориг байгаа эсэхийг ард түмэн харах учиртай. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудал АТГ дээр гацсан байх магадлал өндөр болсон нь УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн хэлсэн “АТГ нь шүүхэд өгдөг ажлаа хэвлэлээр хийдэг болчихсон. Нотлох баримт цуглуулах шүүхэд өгөх ажлууд нь бүгд нурж унадаг болсон. Нотлох баримтаа буруу цуглуулна, хууль зөрчинө. Тэгээд хэвлэлээр “Бид ийм мундаг ажил хийсэн чинь шүүх шийдсэнгүй, муухай” гэдэг пиар явуулдаг. Тэгээд улстөрчид нь шүүх рүү дайрдаг. Тэгсээр байгаад одоо шүүгч нар нь айгаад, юу ч боогоод очсон тэнгэр харж байгаад алхаа цохихоор болж байна. Цохихгүй бол нийгмийн шившиглэлд унах гээд байна шүү дээ” гэж ярьсныг батлах болчихоод буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-21 103.229.120.243

ард түмнээ басамжлан доромжилдог газар бол энэАТГ ямарч хэргийг хаацайлаад өнгөрдөгшд

Avatar

Уншигч 2023-03-21 103.229.120.243

атг гэж бас нэг худлаа хуйвалдааны газар ард түмнийг басамжлан доромжлох үүрэгтэй юмуу гэмээр

Avatar

а 2023-03-21 202.21.117.10

Х.Тэмүүжингийн хэлсэн “АТГ нь шүүхэд өгдөг ажлаа хэвлэлээр хийдэг болчихсон. Нотлох баримт цуглуулах шүүхэд өгөх ажлууд нь бүгд нурж унадаг болсон. Нотлох баримтаа буруу цуглуулна, хууль зөрчинө. Тэгээд хэвлэлээр “Бид ийм мундаг ажил хийсэн чинь шүүх шийдсэнгүй, муухай” гэдэг пиар явуулдаг. Тэгээд улстөрчид нь шүүх рүү дайрдаг. Тэгсээр байгаад одоо шүүгч нар нь айгаад, юу ч боогоод очсон тэнгэр харж байгаад алхаа цохихоор болж байна. Цохихгүй бол нийгмийн шившиглэлд унах гээд байна шүү дээ” гэж

Avatar

Зочин 2023-03-21 64.119.19.70

ТОМ ХҮН МААНЬ ӨӨРӨӨ ХАМААТАЙ ТУЛ АЮУРСАЙХНЫ ШАНТААЖААС АЙГААД ТҮҮНИЙГ ЯЛ ЗАВШУУЛАХ ЭРЭЛ ХАЙГУУЛ ХИЙЖ ЧИГЛЭЛ ӨГӨӨ БИЗДЭЭ. ТОМ ХҮН ЯЛ ЗАВШУУЛАХ ЭСЭХИЙГ ШИЙДДЭГ ЦӨВҮҮН ЦАГ ИРЖ БУЙ БОЛОЛТОЙ ДОГОО

Avatar

Зочин 2023-03-21 202.131.225.242

Энэ Монголын өнөөгийн байдал нэг л бишээ! Жирийн иргэн 2 ширхэг ургамлын тос хулгайлаад 2.6 жил ял авсан, улстөрчид тэрбумаар нь хулгайлчихаад эрх чөлөөтэй – ШУДАРГА ЮМ ЭНЭ УЛСАД ҮЛДЭЭГҮЙ ЮМ УУ? Хулгай луйвар хийчихээд улсдаа юм хийдэг хамаа алга, жаргал хөөсөн, хөөсөн яриатай новшнууд. Яах ч ёстой юм чөтгөр б** мэд.

Avatar

Зочин 2023-03-21 202.131.225.242

Аюурсайхны ард Хүрэлсүх байгаа л даа. Нүүрсний хулгайч гэдэг чинь Хүүк юм биш үү.

Avatar

Данко 2023-03-21 96.248.41.119

Жүжиг л болоод өнгөрнө дээ. Ядаж байхад нөгөө Аюурсайхан нь цамнаад "Нэг том даргатай хамт нүүрс хулгайлсан. Шоронд орвол түүнтэй хамт орно" гээд гишүүнээс тагалзах өргөдлөө буцаагаад авчихсан. Одоо лоолой болсон доо.

Avatar

Зочин 2023-03-21 103.229.120.175

АТГ прокурорт хүсэлтээ хүргүүлсэн, харин Ерөнхий прокурор л УИХ-д түдгэлзүүлэх бичигт гарын үсэг зурах хуультай тул тэр энэ долоо хоногт гадаадаас ирээд бичгийг явуулна гэж ТВ-ээр ярина л ээ.АТГ хүн цөөтэй энэ олон хэрэг дээр маш их ачаалалтай ажиллаж байхад тэдэн лүү элдвээр дайрах хэрэггүй.

Avatar

МОНГОЛ ХҮН 2023-03-21 66.181.179.42

ЭНЭ БОЛ МАХН-МАН ЗАЛЬ МЭХ, ЭДГЭЭР ХУЛГАЙЧ АВСАНД ОРТЛОО ЯЛ ЗЭМ АВАХГҮЙ

Avatar

Ард түмэн 2023-03-21 64.119.22.195

эрхэм шүүгч нар минь одоо л улс эх орноо бодож энэ хулгайч нарт жинхэнэ ялаа өгөөрэй гуйж бна

Avatar

Зочин 2023-03-21 64.119.18.172

Songuuli oirtood namiin hulgaich nar yamar neg zali zohiogood uldeh,ATG,huuli hyanaltiin humuus ni nuluululd avtaad chimeegui boloh magadlal undur baina daa,ard irgeddee naidah l uldej bh shig

Avatar

Зочин 2023-03-21 64.119.23.68

АТГ өгөхгүй, Прокурор авахгүй….. манай төр засаг, хууль хүчний байгууллагын ажилтнууд хулгайч нартайгаа хамсаатан болж, тэдний бузар мөнгөөр баяжиж байгаагийн тод жишээ энэ юмаа !
АТГ,Прокурор, шүүхийн хамгийн том дарга нарыг нэн даруй солихгүй бол нүүрсчдийг яллаж чадахгүй шүү !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж