Украинд айлчилсан ээлжит удирдагч Кишида боллоо | News.MN

Украинд айлчилсан ээлжит удирдагч Кишида боллоо

Украинд айлчилсан ээлжит удирдагч Кишида боллоо

Украинд айлчилсан ээлжит удирдагч Кишида боллоо

Дэлхий дахины удирдагчид ойрын өдрүүдэд айлчлал арвинтай байна. Хятадын дарга Ши Жиньпин Москвад, ОХУ-ын ерөнхийлөгч Путин Мариупольд, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл Токиод тус тус айлчилсан. Тэгвэл Японы ерөнхий сайд Фүмио Кишида өнөөдөр /2023.03.21/ Украинд гэнэт айлчиллаа. Тэрбээр Украины ерөнхийлөгч Зеленскийтэй Киев хотод уулзана.

Кишида энэ айлчлалаар дамжуулан ерөнхийлөгч Зеленскийн удирдлага дор эх орноо хамгаалахаар тэмцэж буй Украины ард түмний эр зориг, тэсвэр тэвчээрт хүндэтгэл үзүүлж байна. Түүнчлэн Японы удирдагч, "Их-7"-ийн тэргүүний хувьд Украиныг дэмжиж буйгаа илэрхийлэх аж.

Кишидаг Польшоос Киев рүү галт тэргэнд сууж явааг Японы телевизээр харуулсан. Тэрбээр энэ айлчалынхаа өмнө Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой Шинэ Делид уулзжээ. Энэтхэгт Кишида дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөж, дайныг зогсооход туслахыг улс орнуудад уриалав.

Дайн эхэлснээс хойш "Их-7" бүлгийн удирдагчид бүгд Украинд айлчиллаа. Японы ерөнхий сайд Кишида энэ айлчлалуудын сүүлийг мушгиж байна. Тэрбээр Японы дайнаас хойш дайны бүсэд орсон анхны япон удирдагч болов. Японы энх тайванч үндсэн хуулийн хязгаарлалтын улмаас түүний айлчлалыг нууцаар зохион байгуулжээ. Украины ерөнхийлөгч Зеленский энэ оны нэгдүгээр сард Кишидаг Киевт айлчлахыг урьсан. Кишидаг Энэтхэгт айлчлахын өмнөхөн түүнээс Украин руу явах эсэхийг нь асуухад тэр тодорхой хариулт өгөөгүй.

Дээр дурдсан энх тайванч Үндсэн хуулийн хязгаарлалтын улмаас Япон улс Украинд байлдааны бус зориулалттай тусламжийг л үзүүлж байна. Тодруулбал, дуулга, сум нэвтэрдэггүй хантааз, нисгэгчгүй онгоц, генератор зэрэг хүний амь наснаас холуур эд зүйлсээр тусламж үзүүлж байна. Тус улс Украинд долоон тэрбум гаруй ам.доллар хандивлаад буй бөгөөд 2000 гаруй дүрвэгчийг хүлээж авчээ. Цагаачлалын хатуу бодлоготой Япон улсын хувьд украинчуудыг олноор нь хүлээж авч, орон сууц, ажлын байраар ханган, боловсрол эзэмшихэд тусалсан нь ховор алхам болсон юм.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-21 59.153.87.56

Орос ах овоо штаа. Белорус, Сирийн ерөнхийлөгчөөс түвшин ахилаа

Avatar

Зочин 2023-03-21 103.212.118.120

Het saimshiraad baih hereggui dee

Avatar

Zochin 2023-03-21 183.88.215.100

Орос х***а хоёрыг нармийтал нь цохиж байсан япон та хоёр байрандаа байгаарай аалзнуудаа л гэж байна.Хүчирхэг юм аа.

Avatar

Зочин 2023-03-21 14.224.175.203

Япон vнэндээ Амэрикын хvvхэлдэй маягын орон юм даа!! Цемдvvлснээс хойш сvр сvлдээ темсегтэйгээ цуг Америкд атгуулчихаад яаж ч чадахгvй бараг 100 жил болох нь ээ!!! Цемийн тарианы vйлчилгээ сайн байдаг юм бн!! Одоо Орос Европд цемийн вакцин хийчихвэл 100 жил номхон томоотой байх юм бн!!!

Avatar

Зочин 2023-03-21 188.162.254.67

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2023-03-21 202.9.40.167

We stand with Ukraine!

Avatar

Зочин 2023-03-21 139.5.216.42

АНУ-ын өгсөн даалгаварыг хэрэгжүүлж байна,

Avatar

Zochin bn 2023-03-21 103.136.254.41

Sain saihnii tuluu heregjluulsen baisan ch yadgin cham shig l har amia bodoogui l bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж