АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2023.03.21-нд нийтлэгдсэн

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Монголд айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Монголд айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Олон улсын байгууллагын асуудал эрхэлсэн туслах Мишель Сисон энэ сарын 31-ний өдөр Монгол Улсад айлчилна. Тодруулбал, тэрбээр гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 7-ны хооронд Мадагаскар, Маврики, Азербайжан, Монгол, Вьетнам, Тайланд, Лаос улсуудад айлчлах юм. Дэлхий дахины дундын сорилтуудыг шийдвэрлэх олон талт оролцооны тухай АНУ-ын амлалтыг бататгах зорилгоор тэр НҮБ болон бусад албаныхантай уулзана.

Мишель Сисон гуравдугаар сарын 22-нд Мадагаскарын Антананариву хотыг зорьж, айлчлалаа эхлүүлэх юм. Хуваарийн дагуу гуравдугаар сарын 29-нд Азербайжанд, гуравдугаар сарын 31-нд Монголд, дөрөвдүгээр сарын 4-нд Вьетнамд гэх мэтчилэн айлчлал үргэлжлэнэ.

Тэрбээр айлчлалынхаа туршид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдал зэрэг үндэстэн дамнасан сорилтуудын талаар хэлэлцэх юм.

Эх сурвалж: US DEPARTMENT OF STATE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж