Мэргэжлийн сүмогийн Харү башёгийн ес дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2023.03.20/ Осака хотноо үргэлжиллээ. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон ёкозүна цолонд ойрхон гэгдэж байсан озэки Такакэйшо нар энэ удаагийн башёг өнжиж байгаа учир бусад бөхчүүдэд түрүүлэх завшаан тохиогоод буй. Озэки Такакэйшо энэ башёд л түрүүлсэн бол ёкозүна цол хүртэхэд ойрхон байв. Харамсалтай нь, тэрбээр өвдгөө бэртээн башёг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.
Өнөөдрийн байдлаар башёг Мидорифүжи нэг ч унаагүй есөн даваатай тэргүүлж байгаа бол түүний араас найман даваа, нэг унаатай комүсүби Дайэйшо удаалж байна.
Харин монгол бөхчүүдийн тухайд сэкивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн, сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан нар зургаан даваа, гурван унаатай тэргүүлэгчдийн араас бичигдэж буй. Тамаваши Б.Мөнх-Оргил энэ удаагийн башёд тун тааруу барилдаж, нэг даваа, найман унаатай явна. Харин дээд зиндааны анхны башёгоо Миторюү Б.Төрболд дөрвөн даваа, таван унаатай үргэлжлүүлж байна.
Холбоотой мэдээ