"Солонгос, Япон өнгөрсөн үеэ ардаа орхих цаг болсон"

Хуучирсан мэдээ: 2023.03.21-нд нийтлэгдсэн

"Солонгос, Япон өнгөрсөн үеэ ардаа орхих цаг болсон"

"Солонгос, Япон өнгөрсөн үеэ ардаа орхих цаг болсон"

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн долоо хоногт Токиод айлчилж, Японы ерөнхий сайд Фүмио Кишидатай дээд хэмжээний уулзалт хийсэн. Энэхүү уулзалтын дараа БНСУ нь Японыг худалдааны статусын "цагаан жагсаалт"-д буцаахаар хэлэлцэж буйгаа мэдэгдлээ. Юн Сук Ёл засгийн газрын хуралдааны үеэр энэ шийдвэрээ зарлаж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд саад болж буй зүйлсийг арилгахын тулд хүчин чармайлт гаргах ёстойг онцолсон байна. "Японыг дахин цагаан жагсаалтад оруулахад шаардлагатай хууль эрх зүйн процедурыг эхлүүлэхийг Худалдааны сайдад тушаах болно. Өмнөд Солонгос саад бэрхшээлээ арилгаад эхэлбэл Япон ч бас хариу арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байна" гэж Юн Сук Ёл ярьжээ.

1910-1945 онд Солонгосыг эзлэн түрэмгийлж байх үед тус улсын иргэдийг Японы компаниудад албадан хөдөлмөр эрхлүүлсэн. Энэ хүмүүст нөхөн олговор олгох асуудал олон арван жилийн маргаан үүсгэсний эцэст хоёр улс 2019 онд бие биеэ цагаан жагсаалтаас хассан юм.

Юн Сук Ёл өнгөрсөн оны тавдугаар сард албан тушаалаа хүлээж авснаасаа хойш хоёр орны харилцааг сэргээхээ амласан. Тэр ч утгаараа Өмнөд Солонгосын удирдагчийн хувиар 12 жилийн дараа анх удаа Токиод айлчилсан билээ. Тэрбээр энэ сард танилцуулсан төлөвлөгөөний дагуу албадан хөдөлмөр эрхлэлтийн маргааныг шийдвэрлэхээр хичээж байна. Түүний төлөвлөгөөг япончууд талархан хүлээж авсан боловч Өмнөдийн сөрөг хүчнийхэн түүнийг Токиод бууж өгсөн гэж буруутгаж буй.

Харин Юн Сук Ёл энэ талаар өөр байр суурьтай байна. "Зарим хүн дайсагнасан үндсэрхэг үзэл болон Японы эсрэг үзлийг өөгшүүлэх замаар улс төрийн ашиг хонжоо хайж байна. Харин ерөнхийлөгч хүний хувьд ийм үйлдэл хийх нь хариуцлагагүй хэрэг. Өмнөд Солонгос, Япон хоёр өнгөрсөн үеэ ардаа орхих цаг болсон. Хоёр улсын харилцаа гэдэг бол нэг нь хожоод, нөгөө нь их хэмжээгээр алдаж байдаг тэг нийлбэр биш. Хэн хэн нь хожих боломжтой байх ёстой юм" гэж тэр хэллээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж