Шүүх, прокурорын байгууллагаас хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүсийг хууль зөрчин шууд хорих болсон талаар олон нийт шүүмжилж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас дараах зүйлсийг тодрууллаа.
-Сүүлийн үед таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа шууд хорьдог боллоо гэсэн шүүмж байна. ХЗДХЯ-наас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байгаа гэсэн. Ямар өөрчлөлт оруулах вэ?
-Зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг сонгох хууль эрх зүйн болон техникийн боломжийг бид хаврын чуулганаар бий болгохоор зорьж байна. Гарцаа байхгүй бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, эх орноосоо урвах төрийн эсрэг гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас бусад тохиолдлуудад тухайн этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээний цагдан хорих төрлийг сонгохгүйгээр зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байдлаар хуулийг өөрчлөн найруулж байгаа гэж ойлгож болно. Та бүхэн мэдэж байгаа. ХЗДХЯ ямар нэг мөрдөн шалгах ажиллагаанд оролцдоггүй. Гагцхүү улсын хууль зүйн бодлогыг тодорхойлж, хууль эрх зүйн шинэчлэл хийдэг бодлого гаргадаг. Энэ хүрээндээ бид бодлогын шинэчлэл ёстой юм.
-Хуульд оруулж байгаа онцлог нэмэлт, өөрчлөлт нь юу вэ?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн боловсруулж байгаа бөгөөд хуулийн төсөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэд хэдэн шинэчлэл хийнэ. Тухайлбал, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэн шуурхай явуулах, улмаар хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх зорилтыг хангах үүднээс зайлшгүй тохиолдолд мөрдөгч техник технологийн дэвшлийг ашиглан цахим хэлбэрээр хэргийн оролцогч нараас мэдүүлэг авах, авсан мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх, түүнчлэн эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулсан лавлагаа, тодорхойлолтыг нотлох баримтад тооцох зохицуулалтыг хуульчилна. Эхний ээлжинд бид зөрчил шалган шийдвэрлэх цахим хэлбэрт шилжүүлж байгаа.
Чингэлтэй дүүргийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчид өөрсдийн таблет дээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, цаасан суурьгүй, прокуророос очиж зөрчлийн дугаар авахгүй, хэргээ биечлэн явж хянуулдаг явдал үүгээр арилж байна гэж болно. Монгол Улсын хэмжээнд 11 мянга орчим зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан байгаа. Энэ хүмүүсийг цаашид 100 хувь цахимаар хэрэг хянан шийдвэрлэдэг болох бүх техникийн программ хангамж шийдэгдсэн. Энэ ажил амжилттай болсны дараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим хавтаст хэрэг нээх, цахимаар эрүүгийн хэргийн дугаар авдаг хэлбэрт шилжихийг зорьж байна. Энэ нь хүний эрхийг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг богиносгох, хүний эрхийг зөрчил дутагдал гаргахгүй байх боломж нөхцөл бүрдүүлнэ.
-Гэмт буруутай нь тогтоогдоогүй байхад цагдан хорьдог энэ байдал таслан зогсоогдоно гэж ойлгож болох уу?
-Тийм. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүн хоригдож байна. Энэ тоог цөөлнө. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтөө батлуулж, энэ оны хоёрдугаар хагасаас мөрдөж эхлэх боломжтой. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад түшиглэн техник, программ хангамжийн бүх шийдлээ гаргасан. Өнөөдөр улсын хэмжээнд 1400 гаруй хүн цахим бугуйвчтай ажил хөдөлмөрөө эрхлэх, сурч боловсрох эрхээ эдлээд нөгөө талаасаа шүүхийн шийдвэрээр оногдуулсан төрийн ял шийтгэлийг технологийн хөгжилтэй нийцүүлэн эдлэж байна. Цаашид таны хөндөж тавьдаг цагдан хорих асуудлыг маш бага түвшинд аваачихын тулд ХЗДХЯ ийм хуулийн төсөл өргөн барьж байна.
-Зарим гишүүдийг бүрэн эрхийг түтгэлзүүлж байж шалгах шаардлагатай гэж АТГ-аас УЕПГ/Улсын Ерөнхий прокурорын газар/ руу бичиг өгүүлсэн гэсэн. УИХ-д энэ талаар мэдэгдсэн үү?
-Энэ тухай мэдээлэл надад алга. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Уг асуудлыг хэлэлцэхээр бол хамгийн түрүүнд төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. УЕПГ-аас энэ талын мэдээллийг авах нь зүйтэй байх.
П.Батзаяа
Зочин 2023-03-21 43.228.129.119
Өөрсдөө хүнийг хорьчоод дараа нь мундаг шударга хүний дүрээр гарч ирж байх шив. Үнэн поп гарууд юмаа
Zochin 2023-03-21 94.220.166.64
naad hulgaichuud chin buun bakter uursduu gantsad suuh tsag tun udahgui irne
Зочин 2023-03-21 202.9.46.231
Хааны алба халаатай гэж.
Зочин 2023-03-21 202.21.121.36
tsuuhun huntei ulsad, hun alt, huchin hiij, eldev zodoon tsohion bish bol zaaval shorond hiij yahiin
иргэн 2023-03-21 202.21.126.195
Эд нар төрд байгаа цагт улстөрийн хэлмэгдэл зогсохгүй.Учир нь өөрсдөө цэвэр биш учир.АТГ-хан Оюунэрдэнэ Нямбаатар 2-той шууд хамааралтай энэ 2 юу гэнэ яг түүгээр ажлаа хийдэг нв үнэн.Үүнийг нь хэлсэн хүн заавал ялтан болдог учиртай түүний 1 хэлбэр нь нүүрсний хулгай гэдэг нэрийн дор явагдаж байгаа.2020-2022 оны ковидын хулгай хамгийн 99,9 хувийг эзлэж байгаа энэ үед Хүрэлсүх түүний дүү нар байсан.Эд нар хамгийн түрүүнд шалгагдах ёстой.Харамсалтай нь гариг андуурч байгаа шүү АТГ-хан.
зочин 2023-03-21 139.5.216.42
Хорьж цагдахаас өөр аргагүй аюултай ,юу ч хийхээс буцахгүй этгээдүүд, шийдчихсэн хүмүүс,айлгаж дарамтлагсад зөндөө бий, Хуулиа сайн бодож,нийгэмд хор болохгүй зүйл л хийгээрэй, Гэмт этгээдэд ашигтай хэрэг завшиж болох зүйл заалт буй болгож хэрхэвч болохгүй
Зочин 2023-03-21 192.82.77.34
Тэгмээр дээ. Энэ улсад хүн тогтох аргагүй болох нь
Зочин 2023-03-21 86.94.146.236
гэхдээ хүнийг а**а гэж удаа дараа заналхийлж сэтгэл санааны хүнд дарамтанд оруулдаг эр, эм муухай юмнуудыг шууд хорих ёстой шүү. Хүн алахаар заналхийлнэ гэдэг байж болохгүй асуудал!!!!
Зочин 2023-03-21 66.181.160.63
"Алахаар заналхийлэх" гэдэг гэмт хэргийг 2017 оны шинэ Эрүүгийн хуульд оруулаагүй хассан шүү дээ, эд нар?!!
Зочин 2023-03-21 86.94.146.236
гэр бүлийн хүчирхийлэл гэх гаж нэр томьёоны нэрэн дор хэчнээн олон хайран залуу хэлмэгдэж ажил амьдралгүй болж бгааг ухаарах цаг болсон шүү. Тэр муухай авгай хүүхэнд шийтгэл оноох нь зөв шүү!!! Улаан цайм хүн гүтгэдэг муухай авгай нар байх юмаа. нүгэл нь нүдээрээ гарнаа гайгүй.
Зочин 2023-03-21 86.94.146.236
хэрцгий балмад хэрэг хийгээгүй л бол шүүх хурал болтол хорихгүй байх нь зөв.
ИЧИГ ИЧИГ 2023-03-21 146.70.109.42
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 6, 7, 53, 56 дугаар зүйлийг зөрчдөг, эрх зүйн чадамжгүй “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогХүрэлсүх (1968 он) үйлдлээ зогсоо хөгшин !!!! шагналын тасгийн дарга эмэгтэй Ө.Мөнгөнцэцэг-ийн (1986) амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй, өрөөниы хэлхэлдсэн хэдэн түлхүүр, тамгаа аваад гавтай нохой шиг дуудахаа болиж үз пиздец ЯЛТАН
ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ . С.Гандөл ба ЯЛТАНЫ ЗӨВЛӨХүүд Нарт ИЛ ЗАХИДАЛ
Зочин 2023-03-21 66.181.160.63
Мөрдөгч нар хэрэг хүлээлгэдэг үндсэн гол арга нь цагдан хорих!! Энэ аргыг нь хасаад хаячихаар цаадуул чинь хэрэг илрүүлж чадахаа болино доо?!! Уул нь муйхраар биш, ур чадвар, логикоор илүүрхэж хэрэг илрүүлэх учиртай боловч манай мөрдөгч нар тэр хэмжээнд хүрэх болоогүй байхаа?!
иргэн 2023-03-21 202.21.126.195
АТГ шүүхээс урьдчилж ялагдагаар татаг нь хуульд хир нийцэж байгаа бэ.Шүүх АТГ-н шийдвэрийг үндэслэж шийдвэр гаргаж болохгүй биздээ.Яагаад ийм хүмүүсийн нэр хүндийг ул болгож байгаа бэ сайдаа.Хэвлэлийнхэнээр сэвүүлээд байгаа АТГ-ханд хэн хариуцлага тооцох бэ.Цагдаа АТГ мээдэлэлийг яагаад хэвлэлийнхэнд өгөөд байгаа юм бол.Эцэслэн шийдээгүй байхад түрүүлээд хэвлэлийнхэн бичээд яриад бүр ялтан болгоод бүр зүйл ангийн хүртэл хэлээд байх юм.Энэ үг үйлдэл хуулийн хүрээнд яваа зүйл үү сайдаа.