Ам.долларын ханш өсөлттэй байсан бол өнгөрсөн долоо хоногоос буурч эхэлсэн. Мөн цар тахал гарснаас хойш юанийн ханш буурахгүй хэвээр байгаа. Тэгвэл өчигдрөөс эхлэн ам.доллар, юанийн ханш буурч эхэлжээ. Тухайлбал, цагаан сарын өмнөх саруудад ам.доллар 3560-3580 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол өнөөдөр 3520-3540 төгрөг болж буурчээ. Ингэснээр зах зээл дээрх албан ба хар захын ханшийн зөрүү 20-30 төгрөгт хүрэв. Харин юанийн ханш өнгөрсөн долоо хоногт 535 төгрөгт хүрсэн бол өнөөдөр 510-520 төгрөгт хүрсэн байна.
Цаашид энэ байдал үргэлжилбэл эдийн засагт учрах хүндрэл буурах төдийгүй, импортын бараа, тээврийн зардлын үнэ буурах боломжтой.
БАНКУУДАД АМ.ДОЛЛАР, ЮАНИЙГ ХЯЗГААРТАЙ ОЛГОСОН ХЭВЭЭР БАЙНА
Хэдийгээр ханш буурч байгаа арилжааны банкуудын тогтоосон хязгаарлалт хэвээр байна. Энэ ньзах зээл дээрх ханшийн зөрүү дахин буух боломжгүй байж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байгаа. Монголбанкны ам.долларын ханш 3527 төгрөг, юань 510 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3525-3535 төгрөг болж зах зээлийн ханшийн зааг 10 төгрөгийн зөрүүтэй болов.
Өнгөрсөн оноос эхэлсэн ханшийн савлагаа энэ сараас харьцангуй тогтворжиж байгаа ч цаашид дахин өсөх эрсдэлтэй болохыг эдийн засагчид мөн анхааруулсан.
Ханшийн зөрүүнээс шалтгаалж арилжааны банкууд бууруулсан хязгаарлалтаа дахин тогтоож эхэлсэн. Энэ хөөсрөл цаашид ам.долларын ханшийг 3600-3700 төгрөг давах эрсдэлтэй болгож байгааг эдийн засагчид анхааруулж байна. Одоогоор банкууд ам.долларын өдрийн лимитээ цуцлаагүй бөгөөд шаардлагатай гүйлгээнд тодорхой хэмжээнд хязгаарлалттай олгож байгаа аж. Гэхдээ энэ нь өдрийн бага дүнтэй гүйлгээнд хамаарч буй юм.
Zochin 2023-03-21 166.194.132.55
Hooh.yamar.aimaar.buusan.bnaa.laitai.ain
Зочин 2023-03-21 192.82.67.173
ha ha giiguulj dee
Зочин 2023-03-21 202.9.40.93
Рувль, доллар, юанийг Монгол төгрөгтэй тэнцүүлэх хэрэгтэй. Үүний төлөө Бүх Монголчууд ажиллах ёстой. Төлөвлөгөөт эдийн засгийн үед / 1990 оноос өмнө/ 1 төгрөг , 1 доллартай , 1 төгрөг 10 юаньтай тэнцэж байсан л юм даа.
Зочин 2023-03-21 203.169.50.233
buusan genuu
zochin 2023-03-21 202.179.25.29
Хэд байсан хэд болчихоод буулаа гээд гайхуулаад байгаа юм бэ? Ийм болтол өсгөчихөөд. Юмны үнэ дагаад буухуу тэгээд
Zochin 2023-03-21 165.225.96.84
Төгрөгийн ханшийг чангалах тал дээр Монгол банк ажиллах хэрэгтэй байна.
Зочин 2023-03-21 202.126.88.135
хуцаач! МАН эрх барихаас өмнө 2900тай байсан юм тэгвэл!!!
Зочин 2023-03-21 66.181.161.102
Уг нь яаж ч бодсон экспорт 2 дахин өсөөд байгаа юм бол интервенц хийсэн хийгээгүй ингэх ёстой биз дээ?
zochin 2023-03-21 192.82.71.68
offtake gereegeer uridchilaad hujaa naraas heden zuun say dollar zeelj huvaaj idseniig 2 dahin osson export chin tolj diilehgui baina shuu dee. bugd offshore bolood garchihsan, nuursee zaraad ediin zasagt noloo alga.
Зочин 2023-03-21 203.98.76.9
АНУ-Д БАНКУУД дампуурч энэ нь дэлхийн зах зээлд ам.доллар ноёлох боломжийг бууруулж байна үүнийг дагаад Европын орнуудад ч мөн банкны хямрал мэдрэгдэж эхлээд байна Тийм болохоор цаашид долларын ханш суларч рубль, юуаны ханш өсөх байх
Зочин 2023-03-21 103.229.121.50
ха ха ха мөрөөдөхөд рубль хэрэггүй ээ гэж