Ам.долларын ханш өсөлттэй байсан бол өнгөрсөн долоо хоногоос буурч эхэлсэн. Мөн цар тахал гарснаас хойш юанийн ханш буурахгүй хэвээр байгаа. Тэгвэл өчигдрөөс эхлэн ам.доллар, юанийн ханш буурч эхэлжээ. Тухайлбал, цагаан сарын өмнөх саруудад ам.доллар 3560-3580 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол өнөөдөр 3520-3540 төгрөг болж буурчээ. Ингэснээр зах зээл дээрх албан ба хар захын ханшийн зөрүү 20-30 төгрөгт хүрэв. Харин юанийн ханш өнгөрсөн долоо хоногт 535 төгрөгт хүрсэн бол өнөөдөр 510-520 төгрөгт хүрсэн байна.
Цаашид энэ байдал үргэлжилбэл эдийн засагт учрах хүндрэл буурах төдийгүй, импортын бараа, тээврийн зардлын үнэ буурах боломжтой.
БАНКУУДАД АМ.ДОЛЛАР, ЮАНИЙГ ХЯЗГААРТАЙ ОЛГОСОН ХЭВЭЭР БАЙНА
Хэдийгээр ханш буурч байгаа арилжааны банкуудын тогтоосон хязгаарлалт хэвээр байна. Энэ ньзах зээл дээрх ханшийн зөрүү дахин буух боломжгүй байж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байгаа. Монголбанкны ам.долларын ханш 3527 төгрөг, юань 510 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3525-3535 төгрөг болж зах зээлийн ханшийн зааг 10 төгрөгийн зөрүүтэй болов.
Өнгөрсөн оноос эхэлсэн ханшийн савлагаа энэ сараас харьцангуй тогтворжиж байгаа ч цаашид дахин өсөх эрсдэлтэй болохыг эдийн засагчид мөн анхааруулсан.
Ханшийн зөрүүнээс шалтгаалж арилжааны банкууд бууруулсан хязгаарлалтаа дахин тогтоож эхэлсэн. Энэ хөөсрөл цаашид ам.долларын ханшийг 3600-3700 төгрөг давах эрсдэлтэй болгож байгааг эдийн засагчид анхааруулж байна. Одоогоор банкууд ам.долларын өдрийн лимитээ цуцлаагүй бөгөөд шаардлагатай гүйлгээнд тодорхой хэмжээнд хязгаарлалттай олгож байгаа аж. Гэхдээ энэ нь өдрийн бага дүнтэй гүйлгээнд хамаарч буй юм.
Холбоотой мэдээ