БИД ББСБ харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ тоог 5 дахин нэмэгдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.22-нд нийтлэгдсэн

БИД ББСБ харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ тоог 5 дахин нэмэгдүүлжээ

БИД ББСБ нь 2022 оны жилийн эцсийн байдлаар өмнөх оны мөн үеэс нийт зээлийн багцаа 26%-аар хүүгийн орлогоо 23%-р өсгөж цэвэр ашгаа 25.7-иар нэмэгдүүлжээ. 2019-2022 оны хооронд авч үзвэл цар тахлын үеүдэд ч зээлийн үйл ажиллагаагаа хумилгүй  харилцагчийн тоогоо 5 дахин нэмэгдүүлж нийт актив болон өөрийн хөрөнгийн хэмжээгээ өсгөсөн үзүүлэлттэй гарсан байна.

2019-2022 онуудад Швейцар, Бельги, Герман, Голланд зэрэг улсуудын хөрөнгө оруулалтын сан,  санхүүгийн байгууллагуудтай хамтран таатай нөхцөлөөр шинээр болон дахин санхүүжилт авсан нь бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг тасралтгүй олгох таатай нөхцөлийг бүрдүүлжээ.

Энэ нь бичил санхүүгийн секторт санхүүгийн хүртээмжийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахад томоохон түлхэц болж өгсөн байна.

Мөн удахгүй болох 20 жилийн ойгоо угтан  “ Бизнесээ хөгжүүл” уриан дор Ребрендинг хийж цоо шинэ өнгө төрхөө олон нийтэд танилцуулаад амжжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж