АТҮТ: Зарим аймгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоолоо | News.MN

АТҮТ: Зарим аймгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

АТҮТ: Зарим аймгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

АТҮТ: Зарим аймгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Автотээврийн үндэсний төвөөс 12:00 цагт сэрэмжлүүлэг мэдээлэл гаргалаа. Тодруулбал, цасаар шуурч, авто замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээвэрлэлтийг Улаанбаатар, Дархан талаасаа гарах тээвэрлэлтийг 15:00 хүртэл хойшлуулсан байна.

Хязгаарлалтыг сунгаж магадгүй байгааг мөн АТҮТ-өөс анхаарууллаа.

Учир нь цаг агаарын нөхцөл байдлын улмаас автозамуудад мөстлөг үүссэн тул түр хугацаанд хөдөлгөөн хязгаарлаж байгааг мэдээллээ. Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн урьдчилсан мэдээллээр баруун таван аймагт ойрын өдрүүдэд их хэмжээний цас орохыг анхааруулсан. Мөн төвийн болон зарим аймгийн нутгаар өнөөдрөөс их хэмжээний цас орсон тул зам даваанд халтиргаа үүсчээ.

Одоогийн байдлаарДархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоосон байна.

Мөн Архангай аймгийн Цагаан давааны авто замын зорчих хэсэгт цас их орсны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Иймд АТҮТ-ийн шуурхай бүлэг хуралдан зарим аймаг руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож эхэлжээ.

Иймд онцын шаардлагагүй бол орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг албаныхан анхаарууллаа. Халтиргаа үүссэн орон нутгийн замуудад Тээврийн цагдаагийн алба, АТҮТ, ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж байгаа аж. Албаныхны өгч байгаа мэдээллээр иргэд жолоочдыг замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж заавал өвлийн дугуй солихыг шаардаж байна. Өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа ч замын нөхцөл байдалд хурдаа тохируулж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж даваа болон шалгах постууд дээр хяналт тавьж байгаа гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж