Иргэн Ж.Энхбат болон Ардчилсан намын зүгээс Цемент шохой төрийн өмчит үйлдвэрийн газар, Багануур ХК, Монгол шуудан ХК-иудыг шилэн данс хөтлөөгүй, Хэмнэлтийн тухай хуулийг мөрдөөгүй зэрэг үндэслэлээр шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж байгаагаа өнөөдөр /2023.03.21/ мэдээллээ.
Мөн дээрх төрийн өмчит компаниудын захирлуудыг албан тушаалаас нь чөлөөлөх шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьж буй аж.
Хэмнэлтийн тухай хуулийн 21-р зүйлд, Төсвийн захирагч нь … үйл ажиллагаанд санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно гэж заасан байдаг аж.
Ардчилсан намын зүгээс долоо хоног бүр шүгэл үлээж, ажиллахаар болсон байна. Ирэх долоо хоногт Улаанбаатар хотод нүүрлэсэн хулгайн асуудлаар шүгэл үлээх болно гэж иргэн Ж.Энхбат мэдэгдлээ. Мөн тэрбээр “Ардчилсан намын зүгээс АТГ-т өгсөн гомдлыг шалгаснаар төмөр замд нүүрлэсэн байсан хулгай илчлэгдэж, хэрэг нь прокурор руу шилжиж, зарим нэг хүн ажлаасаа гарч байна. Хулгай хийсэн хүмүүст хуулийн байгууллага зохих шийтгэлийг нь хүлээлгэнэ гэж найдаж байна” гэлээ.
Г.ХОРОЛ
ИРГЭН 2023-03-21 64.119.27.100
ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГҮҮД Ч ТЭРБУМТАН ТӨРҮҮЛЭЖ БАЙГАА ШҮҮ!!! БҮГД МАН-Н ЦҮНХ БАРИГЧИД!!! ЭРДЭНЭТ-БУЛГАН БОЛ ДУУСЧИХСАН!!!
Станцаас тэрбумтангуудыг яах бэ 2023-03-21 202.55.188.92
Станцуудыг шалгаачэээ балайг аьч бгаа шүү 2,3,4-р станцуудаас тэрбумтангууд төрсөөр бна дааа минут сёкунд тутам төрийн зоосоор туйлах шиг болж бна нэг их ажил хийсэн хулгайчууд брэндийн дэлгүүрийг тэд л санхүүжүүлэх шал балай
Зочин 2023-03-21 202.9.41.24
Эрчим хүчийг маш сайн ШУДАРГААР ШАЛГАХ хэрэгтэй байх.Алдагдалд орж байгаагийн нэг шалтгаан нь Эздийн карманд мөнгө нь орсноос болж байгаа байхаа….
Хавар 2023-03-21 66.181.161.204
Багануурын захиралын үүрэг гүйцэтгэгч нь Гоомоо гэж үнэн юмуу даанч залуучууд олонтой уурхай руу мэргэжилийн бус байж зүдгэдэг нь гоомоо болоол тэгээд байгаа юм байна. Уурхайчин залуугийн гуя нь илээд өшиглүүлсэн гэж яриад байсан нь үнэн юм байна лаа өар хэвийн захиралаар тавихгүй заавал гоомоо хүн байлгаал тэр аваарь осол гаргаал шөнө арай тэр тайлгаач болсон залууг оролодож айлгасан юм биш байгаа сайн л судлаарай даа мэргэжилийн байгуулагын хүмүүсээ
Иргэн 2023-03-21 202.179.27.5
сонгуулийн салхи үлээж байна даа. хаврын сэндромтой нийлээд хавар ч ширүүн болох бололтой.
Улаан ч гэх шиг цагаан ч гэх шиг. хоёулаа шар байж гэдэг шиг. Эрдэнэт бас нөгөө талын Оюу Толгой ч бас сайн шалгах хэрэгтэй. МАНАН дотор л явж ирлээ энэ 30 жил. Нэг түрүүвчтэй гэдэг нь үнэн бололтой.
Зар 2023-03-21 66.181.161.38
Багануурын нүүрсний уурхайд ноцтой осол гарч нэг уурхайчин залуу нас барьсан байна. МАН энэ мэргэжилийн бус цүнх баригчуудаар төрийн өмчит компаниудыг удирдуулахаа болимоор байна. хайран залуу
Зочин 2023-03-21 66.181.182.52
Юм болгонд хошуу дүрсэн нэг иймэрхүү эх орон ч юм шиг, ардчилалын төлөө тэмцээд байгаа ч юм шиг, гэтэл ардаа далд амбицтай, болж өгвөл УИХ-ын гишүүн болчих санаархалтай юмнууд хаана ч, аль ч засгийн үед байх юм даа.
Зочин 2023-03-21 85.233.56.132
Иймэрхүү зүйлийг бол дэмжинэ шүү. Гэхдээ баталгаатай л зүйл дээр шүгэл үлээх хэрэгтэйг мартаж үл болно. Худлаа, мангартаад эхэлвэл нэмэргүй шүү. Найдаж байна.
Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-03-21 202.21.108.24
Энэ бол харин бодитой ажил шүү….Маш зөв ..бодитой ийм зүйлүүд хийж бусармаг явдлаас салах хэрэгтэй шүү….
Зочин 2023-03-21 66.181.191.170
Энэ хэдэн комрани бишээ маш олон бгаа шуу дээ ГОК станцууд тугээх дамжуулах сулжээ гээд л олон бгаа харин шалгуулж бгаа ноход нь хэн билээ дээ
Зочин 2023-03-21 66.181.161.96
АН хан та нарт түй ч хамаагүй
Хөдөөнөөс. 2023-03-21 202.9.41.24
Нам ч бай нам бус ч бай бүгд л энэ улсын болох бүтэхгүйг хэлэх, шалгах, шалгуулах хэрэгтэй цаг үед битгий намчирхаачээ.