Улс орон даяар гуравдугаар сарын 25-наас зуны цагийн хуваарьт шилжихтэй холбоотойгоор цагийг урагшлуулах асуудлаар Засгийн газар яамдаас санал авч эхэлсэн. Тэгвэл эл асуудлыг маргааш хуралдах Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн эцэслэх ажээ.
Цаг урагшлуулах нь эрчим хүчний хэмнэлт хийхэд ач холбогдолтой гэж үздэг бол бие физилогийн хувьд сөрөг нөлөө дагуулдаг гэж үзэх нь бий.
Монгол Улс нь 1960 онд анх цаг урагшлуулах, ухраах зохицуулалт хийж байжээ. Улмаар энэ зохицуулалтыг 1999 онд хүчингүй болгосон бол 2001 онд сэргээсэн аж. Мөн 2005 онд дахин хүчингүй болгосон бол 2015 оны гуравдугаар сард дахин сэргээж, улмаар хүчингүй болгож байжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ