Найз охин түрээсийн өдрийн хөлс 1000 юаньд хүрчээ | News.MN

Найз охин түрээсийн өдрийн хөлс 1000 юаньд хүрчээ

Найз охин түрээсийн өдрийн хөлс 1000 юаньд хүрчээ

Найз охин түрээсийн өдрийн хөлс 1000 юаньд хүрчээ

Найз охин, залуу түрээслэх  шинэ төрлийн үйлчилгээ Хятадад эрэлттэй байгааг талаар "Chao News" агентлаг сурвалжилжээ. Тодруулбал,  "89yn.com" сайтад Муму гэх нууц нэрээр бүртгүүлсэн нэгэн бүсгүйтэй холбогдож энэ талаар тодруулсан байна. Хятадын нэгэн сургуульд бакалавр зэрэгтэй, 29 настай Муму түрээсийн найз бүсгүйгээр "ажиллаад" өдрийн 1000 юанийн хөлс авдаг гэнэ. Тэрбээр түрээслэгчээс 500 юанийн урьдчилгаа аваад, аялал эсвэл хол газар явахаар бол нэмэлтээр 350 юанийн нэмэлт төлбөр авдаг тухайгаа тайлбарлажээ. Мөн гэрээ байгуулахаас өмнө зургийг нь харахыг хүсвэл 20 юань төлдөг байна.

Муму анх удаа гэрээ байгуулахдаа Хятадын Наньжин хотоос Жөнжоу хотод очиж "ажилласан" гэнэ. Тэрбээр оффисын ажил хийгээд сарын 5000 юанийн цалин авдаг бол түрээсийн найз бүсгүйгээр ажилласнаар чөлөөт цаг ихтэй, бүх нийтийн амралтын үе нь ид ажлын үе байдаг гэв.

"Цагаан сар, Тавдугаар сарын баяр, Луун завьны фестивал, Тусгаар тогтнолын өдрүүдээр захиалга дүүрдэг. Эдгээр өдрүүдэд өдрийн түрээсийн төлбөр 2500 юаньд хүрдэг. Ялангуяа цагаан сараар нэг өдөр олон хүсэлт авдаг. Хэдэн жилийн өмнө цагаан сарын баярын 14 хоногт би 40 мянган юанийг олж байсан" гэж ярьжээ.

Хятадын цагаан сарын урт амралтаар залуус гэр бүлийн шахалтаар сохор болзоонд олон явдаг бөгөөд гэрлэлт гол сэдэв байдаг аж. Тиймээс гэр бүлтэй болох дарамт шахалтаас залхсан залуус ийм үйлчилгээг улам эрэлттэй болгожээ.  Харин найз залуугийн түрээсийн хөлс  өдрийн 1000 юань  арай хүрдэггүй байна.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-03-21 192.82.90.124

Монголын ядуус бол ийм үйлчилгээнд дуртаяа үнэгүй явж, биеэ үнэлэнэ. Одоо бүр Монголын 7 настай охид ба хөвгүүд хөгшин баячуудын араас хөөцөлддөг болсон.

Avatar

муму 2023-03-21 103.229.122.206

худлаа хуцахаа боль нусан чавх минь.Хаана 7 настай хүүхэд тэгж явж бна.Чиний шээс чинь л тэгж явдаг байх

Avatar

Зочин 2023-03-21 66.181.161.246

ш** 7 той ч гэх шиг

Avatar

ИЧИГ ИЧИГ 2023-03-21 146.70.109.62

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 6, 7, 53, 56 дугаар зүйлийг зөрчдөг, эрх зүйн чадамжгүй “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогХүрэлсүх (1968 он) үйлдлээ зогсоо хөгшин !!!! шагналын тасгийн дарга эмэгтэй Ө.Мөнгөнцэцэг-ийн (1986) амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй, өрөөниы хэлхэлдсэн хэдэн түлхүүр, тамгаа аваад гавтай нохой шиг дуудахаа болиж үз пиздец ЯЛТАН

ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ . С.Гандөл ба ЯЛТАНЫ ЗӨВЛӨХүүд Нарт ИЛ ЗАХИДАЛ

Avatar

Зочин 2023-03-21 139.5.216.42

Монголын залуусын ерөнхий төрх яг энэ нөхөр шиг танхай зэрлэг бүдүүлэг харагдаад байгаа. Ийм хүмүүстэй хэн ойртохыг хүсэх билээ. Танхай зэрлэг бүдүүлэг хоцрогдсон муу муухайгаараа л улс орноо д.элхий дахинд цоллуулна

Avatar

иргэн 2023-03-21 139.5.218.236

Энэ хүн сэтгэцийн өвчний хүнд шатанд орсон болтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж