Оросын албан тушаалтнуудыг iPhone утсаа хаяхыг үүрэгдэв | News.MN

Оросын албан тушаалтнуудыг iPhone утсаа хаяхыг үүрэгдэв

Оросын албан тушаалтнуудыг iPhone утсаа хаяхыг үүрэгдэв

Оросын албан тушаалтнуудыг iPhone утсаа хаяхыг үүрэгдэв

Мэдээллийн аюулгүй байдлын үүднээс "iPhone" утаснаасаа татгалзахыг Кремлийн зүгээс Оросын албан тушаалтнуудад зөвлөлөө. Тодруулбал, албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 1 гэхэд "iPhone" утсаа солих ёстой гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Сергей Кириенко хэлсэн байна. Уг зөвлөмжийг энэ сарын эхээр Москвад болсон нэгэн семинарын үеэр хүргүүлжээ. Семинарт оролцсон нэгэн эх сурвалжийн хэлснээр "iPhone-ийн хувьд бүх зүйл дууслаа. Нэг бол хая, эсвэл хүүхдүүдэд өг" гэж хэлсэн гэв.

"iPhone" утсаа Android болон хятад утсаар эсвэл Оросын "Open Mobile Platform" компанийн бүтээсэн "Aurora" үйлдлийн системээр солихыг үүрэг болгосон байна.

Орос, Украины дайн эхлээд ердөө долоо хоногийн дараа "Apple" компани Орост бүтээгдэхүүнээ борлуулахаа зогсоосон. Гэвч хэдэн сарын дараа оросууд шинээр гарсан "iPhone 14"-ийг импортоор худалдаж аваад эхэлсэн гэх мэдээлэл гарчээ. Дайн эхлээд хэдхэн сарын дараа ОХУ импортын хөтөлбөрүүдийг хуульчилсан гэж мэдээлсэн юм. Энэ нь худалдаа эрхлэгчдэд барааны тэмдгийн зөвшөөрөлгүйгээр тус улсад бүтээгдэхүүн тээвэрлэх боломжийг олгодог систем юм.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажилладаг хүмүүсийг "iPhone" утаснаасаа татгалзахыг зөвлөсөн гэх боловч энэ нь тус улсын засгийн газрын бүх албан тушаалтанд хамааралтай эсэх нь тодорхойгүй. АНУ дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон "Apple" компаниас энэ талаар тайлбар хүссэн боловч хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-21 66.181.170.82

Huawei Bari za yu. Tagnuuliin utas medev uu

Avatar

Зочин 2023-03-21 202.9.40.167

Орос ч хөөрхий дэлхийн шившиг болоод дууслаа

Avatar

Зочин 2023-03-21 172.58.141.231

zub shiidber ba mongol turiin alband iPhone hereglehiig horigil

Avatar

Ard 2023-03-21 24.13.36.85

Za jimheneesee hoid solongosoiin araas orloodoo oros oron.Odoo tegeed hyatad utas barih bailguidee.kkk

Avatar

Зочин 2023-03-21 124.158.65.102

Ганцаар дарангуйлагч путины тэнэглэл үргэлжилсээр л байна. Гааг-д очиж л дуусах байх.

Avatar

Зочин 2023-03-21 66.181.160.108

хүүхдүүдэд өгөөд тоглуулчих

Avatar

Зочин 2023-03-21 66.181.160.63

Зугаатай ч юмаа даа??!!

Avatar

Зочин 2023-03-21 66.181.160.58

Зөө зө… Тэгэж байснаа урт үс, өргөн өмд хориглоод эхэлнээ.. Эцэст нь Beatles сонсхийг хоргилноо ..Тэгээд Орос орон мөхнө . Түүх давтагддаг л юм байна …

Avatar

Зочин 2023-03-21 139.5.217.199

"iphone" Utas ni engiin bidnii huvid barihad evteihen hurd bolood uildeluud ezemshihed hyalbar sain taltai ch turiin albanii humuus barihad tseerelmeer yum bii ni unen. Ustaa geehilee gehed haagaagui l bol haana baigaa bairsgiliig tuveggui olchih bolomjmoi tul Amerikdaa ch muriin tomchuul ni baridaggui gedeg yum bilee.Oros hotsrogdson doo ch bish bololtoi

Avatar

зочин 2023-03-21 66.181.189.112

Барууныхан аюулгүй байдлын үүднээс Хятадын Huawei утаснаас татгалз
гээд уриалаад байсантай адил юм болж байгаан биш үү

Avatar

Зочин 2023-03-21 66.181.160.58

Оронд нь барих юмтай улс юуч уриалхад яахав дээ

Avatar

Гайхав 2023-03-21 85.110.53.131

Нэрээ эрчууд нь…

Avatar

Зочин 2023-03-21 202.179.21.197

Huawei-г хятадын сөрөг тагнуулын дарга асан үүсгэн байгуулласан компани тиймээс тэр талаас нь хараж байгаа байх одоо ч туузын дарга охин нь 2 иргэншилтэй канадад түр баригдаад байсан

Avatar

Зочин 2023-03-21 202.55.191.194

орк оросууд эргээд телефон утасандаа марш

Avatar

Зочин 2023-03-21 202.131.248.178

telefon gedeg ug chine utas gesen ug yum shuu dee kk

Avatar

Зочин 2023-03-21 139.5.217.199

estoi l topiin top oork setgelgee gegch songodog utgaaraar bichsen yum bish uu?kkkk Asuuliin gol ni Orosdoo arai l bish yum Aberikiin turiin tomchuul ni iphone oo baridaggui gedeg yum. Megeed boddoo kk

Avatar

Зочин 2023-03-21 103.10.22.89

тагнуулууд утсаар ажиглах тагнах зэрэг хакерууд байдаг байх тэгээд утсаа соль гэсэн биз .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж