Сэрэмжлүүлэг: Цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч байна

Хуучирсан мэдээ: 2023.03.21-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч байна

Сэрэмжлүүлэг: Цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч байна

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулсан. Одоогоор зарим нутагт эрс хүйтэрч, цас шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа ч зам хаагаагүй. Гэхдээ зам талбай зорчих боломжгүй болбол өдрөөс эхлэн тодорхой хязгаарлалт тогтоож магадгүйг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Өчигдөр Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орж, Говь-Алтай, Ховд, Сэлэнгэ аймгийн нутгаар шороогоор шуурсан байна. Харин өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч байна.

Орон нутгийн цаг агаарын мэдээллээр 22-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Халх голын саваар нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -13…-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус хүйтэн байна

ДАРХАН, БАЯНХОНГОР ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БУЛГАН, СЭЛЭНГЭ, ТӨВ АЙМГААС СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЛАА

Хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг сонсохыг анхаарууллаа.

Тодруулбал, Дархан, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгаас сэрэмжлүүлэг гаргаж, холын замд зорчихгүй байх, хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.

Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд анхаарахыг аймгуудын Цагдаагийн газраас анхааруулж байна.

Өглөөний 09:00 цагийн ажиглалтын мэдээгээр Баянхонгор Өвөрхангайн хойд, Архангайн зүүн, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орж байгаа бол, Говийн аймгуудын нутгаар хүчтэй салхитай шороон шуурга шуурч, ширүүсч байна гэв.

ОБЕГ: ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛЭЭС БОЛЖ ЗАМ ХААЖ МАГАДГҮЙ

Дээр дурдсан аймгуудын нутгаар орон шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурч байгаа бол Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгаар салхины хурд түр зуур 15-27 м/с хүрч хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж байна. Тиймээс шаардлагатай тохиолдолд орон нутгийн замуудыг хаах хүртэл арга хэмжээ авч болзошгүй. Гэхдээ одоогоор нөхцөл байдлыг ажиглаж байгаа учраас зам хаасан аймаг, сум байхгүй байна.

Мөн Дундговь, Дорноговь аймгийн нутгаар хараахан цаг агаарын муудалт эхлээгүй байгаа боловч өнөөдөр өдөр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.

Хаврын цаг агаарын нөхцөл хормын төдийд хувьсан өөрчлөгддөг тул малчид, тээвэрчид, иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Мөн Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд хэсгээр их цас орно.

Тиймээс орон нутаг руу зорчихгүй байх, зорчсон тохиолдол болзошгүй эрсдэлээс сэргийлж бэлэн байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж