УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын асуудлыг хэлэлцэнэ | News.MN

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг 09.30 цагт зарласан ч хараахан эхлээгүй байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ж.Мөнхбат гишүүний асуудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Ж.Мөнхбат гишүүнтэй холбогдсон, өөрөө хуралдаанд оролцож чадахгүй, ээжийгээ эмчлүүлж байгаа гэсэн. Өөрөө оролцох боломжгүй ч миний асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч гэж хүссэн. Энэ асуудлыг хэлэлцэхэд хуульд харшлах зүйлгүй" хэмээсэн юм.

Нүүрсний хэрэгтэй холбогдуулж, Авлигатай тэмцэх газар нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг яллагдагчаар татсан. Энэ асуудалтай холбоотойгоор тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д гаргасан юм.

Бусдынх нь хувьд Ж.Мөнхбат гишүүн шиг хүсэлт гаргаагүй тул УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт Улсын ерөнхий прокуроос УИХ-д өргөн мэдүүлсэн нөхцөлд л хэлэлцэх шаардлага үүсэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эргэн 2023-03-21 202.21.104.2

Дураараа луйварчид вээ? Бид ч гэсэн ээжийгээ сахимаар, эмчлүүлмээр байна. Жирийн албан хаагчид цалинтай байтугай цалингүй чөлөө ч олгохоо байсан. 1 сараас дээш чөлөө хүсвэл ажлаа өгөөд яваарай л гэдэг. Ар гэр, үр хүүхэд өвдөхөд акт, чөлөө ч авах эрхгүй, өвдвөл эмнэлэгт ч үзүүлэх эрхгүй. Гэтэл зарим том артай, нам дагасан хүмүүс дураа хүрвэл ажлаа хийдэг, цагаа бүртгүүлээд цалингаа бүтэн авдаг, хэн ч ямарч хариуцлага тооцдоггүй, ажлаа бусдаар хийлгээд хамт олны уур амьсгалыг эвддэг болсон

Avatar

Зочин 2023-03-21 103.9.89.194

ОДОО ХҮРЭЛСҮХИЙНХЭЭ ХУЛГАЙГ ИЛЧЭЛЭЭ. 2 БИЕНИЙГЭЭ ХУЛГАЙЧААР ДУУДААД БАЙСАН 2 АЦ.

Avatar

Бадарч тахар 2023-03-21 66.181.181.88

ёрөнхий прокурор нь овоо эр бол бусад идсэн нохойнуудын хэргийг хуралд нь оруулаач !! хэн билээ ёрөнхий прокурор нь !

Avatar

Зочин 2023-03-21 64.119.23.253

Хулгайч Ж.Мөнхбат БНСУ-н Сөүлд таван одтой зочид буудалд тансаглаж байхад Монголын ард түмний дээрээс цэр нус шүлсээ хаяж доромжилж идэж ууж тансаглаж хулгай хийж байхад нь бид бүхний дуугарч чадахгүй байгаагийн урдаас дуугарч идсэн уусан хулгай хийсэнийг илчилж явсан МӨНХ-ЭРДЭНЭ шоронд хоригдож байна даа.

Avatar

Зочин 2023-03-21 202.21.108.12

minii medeeh hamgin olon golgo do namin bug s dolooj yaj garch irj bnoldogin jisheeee

Avatar

Зочин 2023-03-21 68.100.57.175

Энэ мэтийн хогнуудаар Их хурлыг дүүргэе хэрэггүй !!!

Avatar

Зочин 2023-03-21 66.181.176.16

Нөгөө хулгайч Аюурсайхан чинь өргөдлөө өгнө гээд л томроод байсан чинь буцаад татчихсан гэсэн үү. Ийм л хулгайч штэ. Зоригтой өгчих л дө аюурсайхан

Avatar

Новшийн хулгайч 2023-03-21 88.208.196.69

Төрөөр яаж төлждөгийг энэ н**ш яруу тодоор харуулж яваа нүүрсчин. Иймэрхүү юмнуудаас төрийг ангижруулаагүй цагт Монгол мөхөх нь цаг хугацааны асуудал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж