УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2023.03.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг 09.30 цагт зарласан ч хараахан эхлээгүй байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ж.Мөнхбат гишүүний асуудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Ж.Мөнхбат гишүүнтэй холбогдсон, өөрөө хуралдаанд оролцож чадахгүй, ээжийгээ эмчлүүлж байгаа гэсэн. Өөрөө оролцох боломжгүй ч миний асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч гэж хүссэн. Энэ асуудлыг хэлэлцэхэд хуульд харшлах зүйлгүй" хэмээсэн юм.

Нүүрсний хэрэгтэй холбогдуулж, Авлигатай тэмцэх газар нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг яллагдагчаар татсан. Энэ асуудалтай холбоотойгоор тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д гаргасан юм.

Бусдынх нь хувьд Ж.Мөнхбат гишүүн шиг хүсэлт гаргаагүй тул УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт Улсын ерөнхий прокуроос УИХ-д өргөн мэдүүлсэн нөхцөлд л хэлэлцэх шаардлага үүсэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж