НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сангаас өчигдөр гаргасан дэлхийн аз жаргалын тайланд Финланд улс зургаа дахь удаагаа дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар шалгарлаа. “CNN” агентлагийн мэдээлснээр уг тайланг гурван жилийн хугацаанд 150 гаруй орны мэдээлэлд тулгуурлан гаргажээ. Ингэхдээ аз жаргалыг хэмжих зургаан хүчин зүйлийг ашигладаг. Тодруулбал, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь санхүүгийн эх үүсвэр, эрүүл мэнд, нийгмийн дэмжлэг, эрх чөлөөний мэдрэмж, өгөөмөр сэтгэл, улс орны авлигын түвшинг илэрхийлдэг.
Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 орон бол Финланд, Дани, Исланд, Израиль, Нидерланд, Швед, Норвеги, Швейцарь, Люксембург, Шинэ Зеланд юм.
Харин аз жаргалын индексээр АНУ 15-р байранд орсон бол Канад 13, Их Британи 19, Австрали 12-р байранд оржээ.
Тус тайланд иргэд нь хамгийн аз жаргалгүй амьдардаг орнуудад Ирак, Гана, Пакистан, Нигер багтсан бол Ливан, Афганистан улс хамгийн сүүлд орсон байна.
Уг тайланд 2020 болон 2021 онуудад сайн санаа, буяны үйлсийн түвшин дэлхий даяар өссөнийг олж тогтоосон байна.
Царт тахлын дараа нийгмийн харилцаа мэдэгдэхүйц нэмэгдсэн. Уг тайланд "2022 онд нийгмийн эерэг харилцаа холбоо, дэмжлэг нь дэлхийн зургаан бүсийг хамарсан долоон гол оронд ганцаардлын үзүүлэлтээс хоёр дахин их байна" гэж тэмдэглэжээ.
НҮБ-ын хөгжлийн агентлагаас “Тогтвортой хөгжил, ядуурлыг арилгах, аз жаргал, бүх ард түмний сайн сайхны төлөөх эдийн засгийн өсөлтөд илүү хүртээмжтэй, тэгш, тэнцвэртэй хандах хэрэгтэй” гэдгийг онцолжээ.
ЭХ СУРВАЛЖ: DESERET NEWS
Холбоотой мэдээ