БАЙР СУУРЬ: Монголд баяжуулах үйлдвэр бариулахгүй гэсэн санаа | News.MN

БАЙР СУУРЬ: Монголд баяжуулах үйлдвэр бариулахгүй гэсэн санаа

БАЙР СУУРЬ: Монголд баяжуулах үйлдвэр бариулахгүй гэсэн санаа

БАЙР СУУРЬ: Монголд баяжуулах үйлдвэр бариулахгүй гэсэн санаа

Ашигт малтмалын тухай хууль салбарын хөгжлийг тодорхойлох бодлогын маш чухал баримт бичиг. 1997 онд анх баталсан тус хуулийг 2006 онд шинэчлэн найруулснаар өнөөдрийг хүртэл үйлчилж буй. Энэ хуульд өнгөрсөн хугацаанд 300 гаруй удаа өөрчлөлт оруулсан бөгөөд зарим үед ашиг сонирхолтой, тодорхой бүлэглэлийн захиалга ч орсон гэлцдэг.

Төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлдэг уул уурхай бол эдийн засгийн тулгуур салбар. Иймд цаг үетэйгээ уялдуулж эрх зүйн орчноо сайжруулж, одоо байгаа маш олон гацааг арилгаж, салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргах зайлшгүй шаардлага тулгарсныг хуулийн төсөл санаачлагчид онцолж буй юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ажлын хэсэг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 18 бүлэг, 77 зүйлтэйгээр боловсруулжээ.

Шинэчилсэн найруулгын төсөлд оруулж буй өөрчлөлтүүдээс онцлон дурдвал “Чухал ашигт малтмал” хэмээх шинэ нэр томъёо бий бөгөөд түүний жагсаалтыг Засгийн газар баталж, эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг АМГТГ жил бүр төлөвлөх аж. Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар 3 жилийн хугацаагаар олгох бөгөөд тухайн хугацаагаар 3 удаа сунгах зэрэг олон өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Хэдхэн хоногийн өмнө энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлэг болж, багагүй шүүмжлэл дагуулаад буй. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар эдийн засагч, хуульчийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.


“ХЭТ ӨНДӨР РОЯЛТИ БУЮУ АМНАТ ДАВХАРДУУЛАХ, НЭМЭГДҮҮЛЭХ ЗҮЙЛ ОРСОН БАЙНА”

Эдийн засагч Ч.ОТГОЧУЛУУ:

-Орон нутгийн харилцаа, зөвшөөрөл зэрэг асуудал дээр дэвшил гарсан байна гэж харсан. Гэхдээ хайгуул, олборлолт, баяжуулалтын явцыг төлбөрийг их нэмжээ. Төрийн мэдлийн судалгааны институт байгуулах замаар хүнд суртал, элдэв хясан боох, бизнесийн ажиллагааг хүндрүүлэх удаашруулах эрсдэл өндөр байна. Аж үйлдвэржилтийг дэмжих санаа алга. Эсрэгээр хэт өндөр роялти буюу АМНАТ давхардуулах, нэмэгдүүлэх зүйл орсон байна билээ. Тэртээ тэргүй уналтад орсон, хөрөнгө оруулалтаар цангаж буй салбарт нэмэлт дарамт учруулах төсөл болжээ гэж дүгнэхээр байна. Тэгээд ч сонгуулийн уур амьсгал орсон үед энэ хуулийг хэлэлцэх нь популизмын ээлжит мөчлөгтэй давхцана. Ингэж хатуурхсан төсөл УИХ дээр улам хатуу болж батлагдах биз ээ.

“ОДООГИЙН БАЙГАА ХУУЛИА ДОРДУУЛСАН”

Хуульч О.БАТХҮҮ:

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УУХҮЯ-наас боловсруулж, салбар төлөөлөл, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудаас санал авах ажлыг эхлүүлээд байна. Хуулийн төсөл бүрэн эхээрээ УУХҮЯ-ны вэб хуудаст байршсан байх тул хүссэн иргэн орж танилцах, саналаа өгөх боломж нээлттэй байна. Хуулийн төслийг шинэчилсэн найруулгын төсөл байдлаар боловсруулсан бөгөөд энэ нь хуулийн 50-иас дээш хувийг өөрчилсөн, эсхүл зарчмын чанартай томоохон өөрчлөлтүүд орсон гэсэн үг. Хуулийн төсөлтэй танилцахад хүлээлтэд хүрээгүйг хэлэх нь зөв болов уу. Томоохон өөрчлөлт гэхээс илүү өмнөх асуудлаа шийдвэрлэх зорилгоор өөрчилсөн ч одоогийн байгаа хуулиа дордуулсан гэж болохоор байна.

Нэгд, орон нутагтай заавал гэрээ байгуулахыг хуульчилж өгсөн байна. Энэ зохицуулалт хэр оновчтой эсэхийг бодох хэрэгтэй. Манай улс нэгдмэл улс. Өөрөөр хэлбэл, нэг Засгийн газартай. Татвар хураамжаа төлөхдөө орон нутагт төлж болох хэдий ч орон нутагтай заавал гэрээ хийхээр оруулсан нь Засаг дарга нарт хэт их эрх мэдэл өгсөн гэж харагдаж байна. Өмнөговь гэх мэт уул уурхайн баялаг ихтэй аймгууд орлоготой байхад Хөвсгөл аймаг орлого олохооргүй байна. Гэтэл адилхан л аймгууд байхад ялгамжтай зохицуулалт оруулсан нь буруу гэж бодож байна

Хоёрдугаарт, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр эхний жилд га тутам 145 төгрөг байсныг 6500 төгрөг болгон, 44 дахин нэмэгдүүлсэн байсан. Хайгуул өөрөө эрсдэл, маш их хэмжээний зардал гаргадаг. Хүн хүч, тоног төхөөрөмж, цаг хугацаа зардаг. Хайгуул хийгээд юу ч олохгүй байж болно. Гэтэл төлбөрийг нь 44 дахин нэмсэн байна. Монголын компаниуд ийм эрсдэл хүлээж чадахгүй. Хайгуул хийхгүй, нэмж орд газар нээж илрүүлэхгүй бол одоо байгаа хэдэн ордоо ухаж дуусаад, манай улсын эдийн засаг хумигдах эрсдэлтэй. Мөн зөвхөн гадаадын компаниуд хайгуул хийдэг практик руу хөтөлж байна.

Гуравдугаарт, баяжуулалтын тусгай зөвшөөрөл гэж шинэ тусгай зөвшөөрөл оруулж ирсэн байна. Бас нэг шат дамжлага, хүнд суртал. Улсын комисс ажиллана гэнэ. Улсын коммисс яаж ажилладаг, хүнд суртал бий болгож, авлигыг гаруулдагийг барилгын салбараас харж болно. Бас өчнөөн өндөр дүнтэй санхүүгийн баталгаа гаргах юм билээ. Энд тэндээс зээл авч, хамаг юмаа барьцаалан барин ганц үйлдвэр барьсан хүмүүс яаж нэмэлт санхүүгийн баталгаа олох бэ? Зүгээр л Монголд баяжуулах үйлдвэр бариулахгүй гэсэн санаа гэж харж байна.

Дөрөвдүгээрт, “чухал ашигт малтмал” гэж шинэ тодорхойлолт, ангилал гаргаж ирсэн байсан. “Чухал ашигт малтмал” гэж байгаа бол бусад ашигт малтмал нь чухал биш болох логик харагдаад байгаа юм. Нүүрс чухал, алт чухал, зэс чухал, төмөр чухал. Бүгд л чухал шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-21 66.181.191.39

Хэрвээ татвараас чөлөөлөх бол бүхий л үйл ажиллагаа болон олборлолт санхүүд нь хяналт аудит хийх эрхийг монголын талд чөлөөтэй олгох ёстой.

Avatar

Mgl 2023-03-21 172.58.141.231

ashigt maltmal zes alt tumur deer bolobsruulaagui bol bolobsuulj gargasantai duitsuulj tatbar togtoo genetiin ashigaa ch ab

Avatar

Идэр 2023-03-21 202.126.90.145

Баяжуулах үйлдвэрийг бүх татвараас ядаж 50 хөнгөлөөд, эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрийг 100 хувь хөнгөлөөд 5 жил явуулах хэрэгтэй. Тэгж байж улсын аж үйлдвэр босож ирнэ шүү!!

Avatar

Бороо шиг л юм яриад бна...Бороогоос ашиг олсон ганц монгол хүн нь лицензээ зарсан Сү байсан юм 2023-03-21 202.5.205.2

Сайн л бодоорой доо. Бороогийн уурхайг 30 жил ажиллана. уурхай барихад их зардал гардаг тул эхний 10 жил бүх татвараас чөлөөлье гэж хууль баталж билээ. нөгөөдүүл нь 13 жил ажиллаад 57 тонн алт олборлоод монголоос гарсан даа. Монголчууд 5 дахь жилээс хэл ам хийж эхэлсэн энэ хурдаараа 10 жил дотроо бүх алтыг ухаад гарах юм бна гэдгийг мэдсэн. тэгээд бага сага татвар төлж эхэлсэн бөгөөд 13 жил нийт 150 сая долларыг татвар хураам хэлбэрээр төлөөд гарсан. Нийт 3 тэрбум доллар олборлоод явчихсан.

Avatar

Оноч 2023-03-21 202.5.205.2

Өөрсдийн баялгаа гадныханад лицензээр ухаж олборлох эрх өгдөг. Тэгээд хилээр гаргаж зараад цаашаа яваад өгдөг. Монголд ямар ашигтай юм гэхээр АМНАТ гэж татвар авдаг гэдэг ч тэрийгээ хүртэл монгол хүн төлдөгөөс багаар тогтоогоод тогтворжуулсан жишээ ОТ гээд бж л бна. Өөрийнхөө юмыг өгөөд татварыг нь хөнгөлж өгье чи ирээд ухаад аваад яваач гэсэн зарчмаар ажилдаг. Тэрийгээ гадаадын хөрөнгө оруулалт гэж ойлгуулдаг.

Avatar

Зочин 2023-03-21 64.119.18.172

b**s hatavch umhiigee tavihgui gej erhi edeltenguud yaaj ulsiin hurungu suilahgui zugeer baihav dee ted ireeduid uursduu karmaagaa zuzaalah yamaa martahgui getel uls oron ard irged yaduuraad hugjduggui,olon olon uildver bii bolj baij l uls oron hugjinu shuu dee tuunee hugjuuleh hurs suuria beldehiin orond turuuvchee zuzaalah yamaa beldsen bn bas sots.uzleesee salahgui nutgiin irgeded taalagdah deer ni uursduu tavisan udirdlagaaraa damjuulj hulgai hiihee ch martaagui bololtoi ingej hugjihgui ee

Avatar

mgl hyyhen 2023-03-21 77.87.228.70

hyrztei hyn bolgon gazar uhah shaardlagagui, hurungu oruulagch nertei kolonchloliig demjih shardalagagui

Avatar

Зочин 2023-03-21 66.181.168.199

Батхүү гуай, 1 Га-н төлбөр 6500 гэдэг өндөр тоо бишшүү. 1 га-н төлбөр 145 хан төгрөг байсан гэхээр өрөвдөлтэй юмаа,
6500 гэдэг чинь 500 грамм боорцогны үнэ шүү.

Батхүү гуай, 1 Га-н төлбөр 6500 гэдэг өндөр тоо бишшүү. 1 га-н төлбөр 145 хан төгрөг байсан гэхээр өрөвдөлтэй юмаа,
6500 гэдэг чинь 500 грамм боорцогны үнэ шүү.

Avatar

ЗОЧИН 2023-03-21 192.82.69.48

Манайд баяжуулах үйлдвэр барьснаас халамжийн газар бүртгүүлчихвэл дээр.Ачит ихэт, Эрдминийг улсад ав гээд эрэн сурвалж нэгдэл ард түмэнтэйгээ нийлээд алаад өгөв.Нүүрс угаах үйлдвэр барьчихсан чинь ОЙМС Наранбаатар 1 улстөрчтэй холбож байгаад ажлыг нь зогсоож чадаж байсан.Төр засаг нь давхар/ түүхий эдээ авахад АМНАТ, боловсруулаад гаргахаар бас АМНАТ/ АМНАТ аваад өндийлгөхгүй.

Avatar

Зочин 2023-03-21 43.242.242.59

АН-ын гишүүн эдийн засагч Ч.Отгочулуу гэдэг хүн дандаа мэдээллийг гуйвуулж улс төржүүлж ярьдгаа болиоч ээ. Ичих булчирхай байна уу. Дандаа намынхаа эрх ашгийн үүднээс тайлбарлаж гүтгэдгээ боль

Avatar

Зочин 2023-03-21 64.119.18.172

erguu kommunistaa ene teneg uzleesee salj uz hezeech uudluhgui

Avatar

Зочин 2023-03-21 43.242.243.178

Хуульч Батхүүтэй санал нэг байна.

Avatar

Зочин 2023-03-21 64.119.17.152

баяжуулах үйлдвэр байгуулахад зөвшөөрөл авна гэж юу гэсэн үг болж байна. нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн бий болгохыг зөвшөөрөхгүй байж болно гэсэн үг үү. энэ асуудлыг байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээгээр шийдээд зөвшөөрөх эсэхээ шийдээд явах нь хангалттай байх даа. чи сайн ажил хийх гээд байна уу, зөвшөөрөх эсэхийг чинь би шийднэ гээд байж болохгүй биз дээ. нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн үйлдвэрлэх нь ямар байсан сайн л ажил даа.в Бас баяжуулах болон боловсруулах процессоо ялга

Avatar

Зочин 2023-03-21 103.26.194.155

огочул гэнэ үү сайханбалгийн зөвлөх хол очиж хуцаач

Avatar

Зочин 2023-03-21 124.158.107.35

хувь хүиүүс хайгуулийн лиценз хахуулийр олж аваад гадны компаниудад зарж мөнгөждөг гэсэн

Avatar

Зочин 2023-03-21 43.242.243.178

Хуульч Батхүүгийн гаргасан санал мэргэжлийн түвшинд нарийн асуудлыг хөндсөн байна гээ бодож байна. Өмнөх нөхцөлөө улам дордуулсан заалт оруулж байгаа бол шинэлэх хэрэггүй бас ажлын хэсэгтээ хуульч Батхүү шүиг мэргэжлийн хүмүүсийг оруулах хэрэгтэй

Avatar

Зочин 2023-03-21 66.181.160.63

Хуульч Батхүү маш зөв санал хэлсэн байна!! Ийм тэнэг заалтууд оруулах юм бол Монголын ашигт малтмалын салбарт хэн ч орж ирэхгүй!!! Дэлхийд Монгол ганцаар ашигт малтмалтай улс биш!!!

Avatar

Нам бус чөлөөт сонгогчийн бодол ийм байна. 2023-03-21 103.229.120.175

Ардын намыг муулах гээд амандаа орсон муу үгээр чалчих хэрэггүй. Оронд нь өөр нам сонгоё гэхээр олигтой ганц ч нам алга.АН улсыг удирдах нь байтугай өөрийгөө удирдаж чадахаа болиод удаж байна. Юугаа булаалцдаг дамшигнууд юмТЭДНИЙ ГИШҮҮД НЬ ГЭЖ ДООР ХАРААЖ ЗҮХСЭН БҮДҮҮЛЭГ МАСС. ХҮН-ийг сонгож болж байна. ДАН СЭХЭЭТНҮҮД, Япаж л АН-ынхан шиг бүдүүлэг зан гаргахгүй.ГЭХДЭЭ ДООД ШАТАНДАА ХӨЛГҮЙ НАМ. Тэгэхэээр лам олдохгүй бол буцахдаа залая гээг шиг өнөө муу нэр МАН дээр сонголт буугаад байгаа биз.

Avatar

Зочин 2023-03-21 119.40.98.177

Нам, сонгуулийн талаар бичээгүй, Хуулийн төсөл, түүний нийгэм эдийн засагт үзүүлж болзошгүй нөлөөллийн талаар бичсэн биш үү???

Avatar

Зочин 2023-03-21 192.82.76.106

Баяжуулах үйлдвэр, цахилгаан станц 2 ыг МАН бодлогоор гадны захиалгаар бариулдаггүй юмаа. Оюунэрдэнэ энэ үүргийг онцгой сайн гүйцэтгэсэн

Avatar

Зочин 2023-03-21 202.55.188.101

Коммунист нохойн бааснууд үзээд өгье гэсэн ч нэг ширхэг ч юмыг дээрдүүлэхгүй юм аа. Өдрөөс өдөрт л дордоод байх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж