АН-ын Д.Мөнх-Эрдэнэ, МАН-ын Ж.Мөнхбат хоёрт хууль тэгш үйлчлэх ёстой! | News.MN

АН-ын Д.Мөнх-Эрдэнэ, МАН-ын Ж.Мөнхбат хоёрт хууль тэгш үйлчлэх ёстой!

АН-ын Д.Мөнх-Эрдэнэ, МАН-ын Ж.Мөнхбат хоёрт хууль тэгш үйлчлэх ёстой!

АН-ын Д.Мөнх-Эрдэнэ, МАН-ын Ж.Мөнхбат хоёрт хууль тэгш үйлчлэх ёстой!

-Эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтөй нь давуу эрх эдлэх, хөнгөн ял шийтгэл хүлээх байдал оршсоор байна. Үүнтэй эвлэрэхгүй. /Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс/

 

-Хувь хүний биш хуулийн засаглалыг бэхжүүлнэ. /Монгол Улсын Ерөнхий сайдын амлалтаас/

Шүүхийн өмнө бүгд эрх тэгш эрхтэй. Ийм заалт эцэг хуульд бий. Эрх мэдэлтнүүд ч ингэж ярьж, амлаж ирсэн.  Үндсэндээ бүх амьтан тэгш эрхтэй ч шүүхийн өмнө гахай илүү тэгш эрхтэй. Ядарсан хулгайч шоронд орж, задарсан хулгайч ордонд суудаг нь болсон явдал, бодит үнэн.

НЭГ.

Дөрвөн хоногийн өмнө  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  АН-ын гишүүн, “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэд хилийн хориг тавьж, батлан даалтад гаргасан шийдвэрийг прокурорын эсэргүүцлийн дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг хүчингүй болгосноор түүнийг цагдаагийнхан өчигдөр дахин баривчилжээ.

Түүнийг  анх Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг заналхийлсэн гэх гомдлоор 2022 оны арванхоёрдугаар сарын 18-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс баривчлан, саатуулах шийдвэр гаргасан байдаг.  Бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх “ял” нь нэмэгдсээр Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдад хахууль өгсөн гэх хэрэгт  буруутгаж буй.  Чингэхдээ  “хэргийн бусад хүмүүст нөлөөлөх, мөрдөн байцаалтад саад учруулах, баримт сэлтийг устгах, нуун далдлах, оргон зайлах, нийтийн эрх ашигт хор хохирол учруулах зэргээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд ноцтойгоор нөлөөлж болохуйц бодитой нөхцөл байдлууд тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хорьжээ.

 “Лайв” хийсэн, Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн нь “хэргийг нотлох үйл ажиллагаанд саад учруулах”-ад хүргээгүй бол гудамж метрлэж яваа Д.Мөнх-Эрдэнэ хууль, шүүхэд нөлөөлөх хэмжээний эрх мэдэлтэй хүн биш. Эсрэгээрээ Т.Аюурсайхан, Ш.Раднаасад, Ж.Мөнхбат нарын хуулиар хамгаалагдсан хулгайн хэргийн сэжигтнүүдийн хувьд бол өөр. Тэд бусдад нөлөөлөх, мөрдөн байцаалтад саад учруулах, баримт сэлтээ устгах, бүр оргон зайлах магадлал өндөр.

Иргэн Д.Мөнх-Эрдэнийг гурван сарын хугацаанд шүүхээс хоёр удаа суллах, гурван удаа баривчлах шийдвэр гаргасан нь  манай хууль, шүүхийнхний “янаглан шоглох”, залхаан цээрлүүлэх нэг арга тактик нь. Барьж тавьж, хорьж цагдаад иргэнийхээ сэтгэлзүйгээр илтэд “сегадаж” байна.

Хэрэвзээ, Д.Мөнх-Эрдэнэ МАН-ын гишүүн байсан бол хэргээс мултардаггүй юмаа гэхнээ, шоронд хоригдохгүй байв. Д.Мөнх-Эрдэнийн хоригдох болсон шалтгаан нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласандаа биш. Эхнэр нь ийм асуудал байхгүй гэсэн, өмнө нь өөрөө ч бас үгүйсгэж байсан билээ.

Бусдад авлига өгсөндөө цагдан хоригдсон гэвэл арван тэрбумын авлигыг С.Батдөлд өгсөн хүмүүсийг адилхан барьж хорих нь яаав.  Д.Мөнх-Эрдэнийн гол гэм буруу нь, түүнийг шоронд хийх шалтаг нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэнд л байгаа юм.

Ц.Нямдоржийн хүүгээс шударга ёс хүссэний төлөө тэр шударга бус хуулийнхны хорхойтой араанд зуугдсан хэрэг.

ХОЁР.

“Ядарсныг хамгаалж, задарсныг засаглана” гэдэг нь иргэн Д.Мөнх-Эрдэнэ, эрх баригч намын гишүүн Ж.Мөнхбат хоёрт ижил тэгш үйлчлэх ёстой гэсэн үг. Хувь хүний биш хуулийн засаглал нь хууль тогтоох байгууллагаас, шударга ёс шүүхийн танхимаас эхлэх ёстой, зүй нь.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь хулгай, луйврын хэрэгт нэр холбогдсон. Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд нарыг Хөгжлийн банкийг тоносон, нүүрс хулгайлсан хэрэгт буруутай болохыг хууль шүүхийнхэн өөрсдөө зарласан билээ.

 Тэднээс нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өгсөн даруйдаа ээжийгээ эмчлүүлэх нэрээр Өмнөд Солонгос руу “явчихсан” нь хэргийг нотлох үйл ажиллагаанд саад учруулах, хэргийн ул мөр, баримт сэлтийг устгах, оргон зайлах, онцгой нөхцөл  уг нь мөн. Гэвч МАН-ын гишүүнд манай хууль шүүх гөлөг, гөлөг.

Т.Аюурсайханыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгаж буй үндэслэлээс нь харвал хэргийн бусад хүмүүст нөлөөлөх, мөрдөн байцаалтад саад учруулах, баримт сэлтийг устгах, нуун далдлах, оргон зайлах, нийтийн эрх ашигт хор хохирол учруулах жинхэнэ аюултай “этгээд” баймаар. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах гэдэг нь бараг мафийн толгойлогч гэсэн үг. Атал өнөөг хүртэл түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ прокуророос УИХ-д оруулахгүй байгаагийн учир нь МАН-ын гахай  АН-ын гишүүнээс илүү тэгш эрхтэй…

Д.Мөнх-Эрдэнэ АН-ын, Ж.Мөнхбат МАН-ын гишүүн байхаас үл хамаараад шүүхийн өмнө ижил тэгш эрх эдэлсэн нөхцөлд хувь хүний биш хуулийн засаглал тогтож байна гэсэн үг.

Хуулийн засаглалыг бэхжүүлэх үү, худалдах уу гэдэг нь үнэндээ хууль тогтоогчдоос илүү хууль шүүхээс хамаарна. Шүүх авлигагүй бол төр авлигагүй болно л гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-21 103.254.123.20

Нямдоржийн хүү Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нь Эрдэнэт үйлдвэрт удаа дараа шахаа хийдэг байсан. чанаргүй юм байна гээд аваагүй ГОКын ажилтанг Нямдорж нь насаараа зууж дарамталдаг гэсэн яриа ГОКоор нэг байдаг.
Нямдорж л зууждээ… мөн хатуу зуудаг хүн дээ.

Avatar

Зочин 2023-03-21 209.52.88.62

er n police-n oodoos sarvazsan boldoniig nam dardag huuli heregtei baina. neg ih hunii erkh yarisan terniigee yu bolohiig medehgui

Avatar

Зочин 2023-03-21 188.162.254.67

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

ЗОЧИН 2023-03-21 192.82.69.48

Dable ctandart гээд 2 жил шахуу ярив.Яг л хэвээрээ.56мянган төгрөгний өвс хулгайлсан хүнд шүүгч хэдэн жилийн өгсөн билээ.Харин тэрбумаар , 7.3 тэрбумаар хулгайлчихсан хүнийг тэр шүүгчээр шүүлгэх тухай яригдаад эхлэв.Давхар стандарт хэрэгжүүлж харилцан адилгүй яллахаа болино уу.Ц Нямдоржид долигнохоо прокурорууд боль доо

Avatar

Зочин 2023-03-21 66.181.161.13

Нүүрсний хулгай гээд яриад байх . Гэтэл нүүрснийуурхайг тэр чигээр нь зарчихсан Ч.Хүрэлбаатар бүр тушаал дэвшээд шадар сайд ЭЗХийн сайд УИХын гишүүн гээд хэдэн давхар дээл өмсөөд дэвшээд явчихсан гэж байгаа.Ялгаа нь энэ

Avatar

Зочин 2023-03-21 199.243.108.66

Ухаад гаргасан нүүрсийг хулгайгаар хил гаргахаар нүүрсний хулгай болдог, харин нүүрсний уурхайг ухалгүй тэр чигт зараад мөнгийг авчихсан бол юу болох вэ? Уг нь аль аль нь л мөнгийг авчихсан.

Avatar

Зочин 2023-03-21 77.248.52.248

2 MUNKH hoyulaa l "HUN HOG"

Avatar

НҮҮРСЧИН ХУЛГАЙЧ МӨНХБАТЫГ БАРИВЧИЛЖ АВЧИР! 2023-03-21 192.82.74.101

ЭХ ОРНОО ТОНОН ДЭЭРЭМДЭГЧ НҮҮРСЧИН , ЭХНЭРЭЭ ЗОДДОГ ХАЙНАГ МӨНХБАТЫГ

ОРГУУЛАН ЗУГАТААЛГАЧИХВУУ ДАА ???????????????????????????????????

Avatar

zochin 2023-03-21 174.95.176.72

ҮНЭНИЙ ДУУ XООЛОЙ МӨНX-ЭРДЭНИЙГ ЯАXИЙГ МОНГОЛИЙН АРД ТҮМЭН СЭРГЭГЭЭР АЖИЖ БАЙНА!!!

Avatar

Зочин 2023-03-21 103.26.194.155

ха ха ха хамгийн хогийн н**ш шүү дээ ямарч боловсрол. соёлгүй т1 н**ш араа хаах л гэж дүр эсгэж байгаа

Avatar

Зочин 2023-03-21 66.181.160.111

balai shahuu yum

Avatar

Зочин 2023-03-21 66.181.161.102

Хоюулаа адилхан луйварчин, хулгайчууд. барьцах юмгүй.

Avatar

Зочин 2023-03-21 202.72.245.121

Х.Нямбаатар
@KhNyambaatar
·
3h
Онц ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас бусад тохиолдлуудад "цагдан хорих" төрлийг сонгохгүйгээр зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Avatar

Зочин 2023-03-21 202.72.245.121

хэлсэндээ хүр муу хар Нянбактераа

Avatar

Зочин 2023-03-21 66.181.160.102

мөнхбатыг ирлээ л бол шууд хорь камерт банди шуумар болно

Avatar

Зочин 2023-03-21 64.119.23.68

Сумын заан – шуумар……. кх кх кх …

Avatar

Зочин 2023-03-21 66.181.160.102

тэр хорьсон шүүгч нямдоржын бандааш байх

Avatar

Zochin 2023-03-21 66.181.161.244

NYMDORJIIN ANHBAYRIIG YG OROOND N BUUDBAL YMAR YL OGOH BOL.

Avatar

. 2023-03-21 66.181.191.188

ямар ч үр дүнгүй яриад л яриад л, бичээд л хэлээд л, байдаг. луйварчидын жүжиглэл дуусахгүй юмаа

Avatar

иргэн 2023-03-21 103.57.93.57

Элбэгдорж, Сү Батболд, Ц.Нямдорж, Хурц нарын мафийн маш том бүлэглэлтэй үзэлцэж үнэнийг нь дэлгэснээс болж ингэд адлуулж яваа шүү дээ Мөнх Эрдэнэ. Элбэгдоржийн, Баттулгын шүүгч нар эзнийхээ дохиураар хөдөлж хүн хэлмэгдүүлдэг нь үндсэн ажил нь болоод удаж байна даа.

Avatar

Зочин 2023-03-21 202.21.108.54

Ер нь бол МАН-ын гахай хүртэл жирийн хүнээс илүү эрхтэй гэдгийг яг одоогийн энэ үед хэрэгжиж байгааш дээ Мөнх-Эрдэнэ ч яахав нэг л жоом болчихоод байгаам ш дээ Харин Мөнхбат гэгч шүлэгч нийгэм нөгөө жоомноос ч илүү хортой могой гэсэн үг

Avatar

Зочин 2023-03-21 202.126.88.144

бүдүүлэг лайвчин псдаа яршиг л бна

Avatar

зочин 2023-03-21 64.119.16.133

Үнэн зүйл ярьсан иргэнээ хорьж цагдаад байвал бидний ү****ц дорой байдал хэзээ ч арилахгүй дээ.Энэ Нямдоржийн хүүхэд нь хүртэл ионголчуудын хараалыг барах нь дээ.

Avatar

Mongol 2023-03-21 66.181.161.244

aab n mon ch olon Jill mongolchuudiin haraaliig idsen dee.

Avatar

Зочин 2023-03-21 122.201.22.22

Мөнхбат гадагш гараад зугтаачихлаа Урьд бас Хүрэлсүх гишүүнээсээ чөлөөлөгдөөд гадагшаа зугатаж хэрэг явдал намжихаар ирж байв Тэр үед хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаггүй байв

Avatar

иргэн 2023-03-21 202.21.126.195

Энэ нөхөр яавч Монгол хүний ёс зүйтэй хүн биш.Ийм ёс зүйгүй хүнтэй ямарч аавын хүү ээжийн охиныг харьцуулж адилхан гэж үзэж болохгүй.Ингэж хандаж ингэж үзэж энэ зүйлийг бичиж байгаа сэтгүүлч та өөртөө жааханч гэсэн дүгнэлт хий ичих булчирхайтай бай.Мөнгөнд шуналтаж өөрийнхөө хүн чанарыг юунд гээв.Хүн 1 амьдрахаас 2 амьдрахгүй хүн болсондаа баярлаж зөв хүмүүстэй хамтарч ажиллаж зөв үг үйлдэл хийж байдаа.Нэгч хүнд сайхан зүйл хэлж бай даа.Дандаа хүний сул талыг харж баясаж байдагаа болио.

Avatar

Зочин 2023-03-21 43.242.241.151

Хэрэг хийсэн бол хэн ч гэсэн хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Баригдах болохоороо худлаа орилдог хэн нэгний буруугаас болж хохирч бгаа юм шиг жүжихээ больмоор юм. Хэдэн сэтгүүлч нар ч гэсэн ард түмний тархи угааж талцуулахаа болиоч. Хахуул авсан өгсөн гээ биз дээ. Таарсан хэдэн мангарууд нь шударга үнэний туйл гэдэгт нь итгээд өмөөрөөд байдаг. Мангар

Avatar

Зочин 2023-03-21 66.181.182.52

Ийм л нөхдүүд авилга, арын хаалгаар томилогдон ажилласан болж улс орны нэрийн нэр хүндийг гутааж, уландаа гишгиж байсан байна шүү дээ. Одоо болсон ч төрөл арилжиж нэг их сүрхий эх оронч энхийн цагаан тагтаа болж гэнээ. Тэгдэггүй л байхгүй юу даа.

Avatar

Зочин 2023-03-21 66.181.182.52

Монгол Улс бол ямар л ч байсан Орос, Хятадтай харьцуулшгүй ардчилсан улс шүү. Мэдээж сайжруулах зүйлүүд бол аль ч улсад тэр ч байтугай тэр АНУ-д ч байж л байна билээ. Харах царайны овлиггүй, ёс суртахууны талаар бол ярих ч юм биш, заримдаа харахаар мэдрэл муутай ч юм шиг нөхөр шүү дээ. Яаж ийм хөгийн хогийн амьтан Ерөнхий консулаар томилогдож байсан байхав дээ. Хятад хэл бол бүр цагаан толгойн "А" ч байхгүй, англи хэл бол таг.

Avatar

Зочин 2023-03-21 66.181.182.52

Д.Мөнх-Эрдэнэ гэгч контра-бандын хэрэгт нэр холбогдож Ерөнхий консулын албан тулаашаасаа зайлуулагдаж л байсан, тэгээд нэг их энхийн цагаан тагтаан дүр эсгэж лайв хийдэг л залуу шүү дээ. Ямар сүрхий гавьяа байгуулчихсан хүн болоод ингэж хошуурч, хошгороод байгаа юм бол доо. Лайв хийж л өөрийн рекламдсан байдаг л нэг баагий шүү дээ. Сүржигнэхээ л болчих л доо. Тэгээд энэ нөхөрөөс болоод л Монголд ямар ч ардчилал байхгүй байна ч гэх шиг. Ингэж унгас алдах хэрэггүй л баймаар юм.

Avatar

Зочин 2023-03-21 202.126.90.38

Мөнх-Эрдэнэ нь ч тэр
Мөнхбат нь ч. тэр. хоеулаа хоригдох естой
Мөнх-Эрдэнэ ямар шалгуураар консул болов ?
Хэдэн жил гадаад хэргийн яаманд ажилласан юм?
бас л нэг олон жил ажилласан хүний оронд явсан гэдгээ мэдэхгүй ,битгий худлаа ардчилалын нэр барьцгаа!
Тэр Мөнхбат ч гэсэн хулгай хийсэн,өмнө нь Улсын мөнгөөр. казино тоглосон нөхөр
Энэ 2 хоеулаа Монголын хог шаар

Avatar

зочин 2023-03-21 150.129.140.3

Хэлж ярих юмаа хэлж бололгүй яахав, Тэхдээ хэтэрхий ёс суртахуунгүй хүүхэд багачуулд буруу үлгэр үзүүлэхээр танхай байдлаар байж болохгүй л дээ.Зарчимтай, ёс суртахуунтай юманд хандах хэрэгтэй л дээ. Олон түмэн түүнийг дэмжээд байгаа юм шиг байж хөөрөгдөөд буйг өөрөө ухаарахгүй танхайраад байдаг нь цөөнгүй хүний дургуйг хүргэдэг байхаа. Даруухнаар хэлж ярихаа хийж болно.Түүнээс хэтэрхий даруулагагүй байх нь боловсролтой соёлтой хүний араншин яавч биш.

Avatar

иргэн 2023-03-21 202.21.126.195

Заавал УИХ-н гишүүдийг муухай харагдуулах гэсэн энэ уйваагүй арчаагүй хогын зангаа болих хэрэгтэй энэ АН-хан.Мөнхэрдэнэ дандаа зөв зүйл хийгээгүй шүү сайн тунгаа.Хуулиа дээдлэ .Хуулийн дор амьдрах ёстой.Мөнхэрдэнэ гэдэг хүн ял авахгүй байнга нийгмийг буруу талаас нь харлуулах нь зөв гэж байгаа нөхдүүд харин харалган байна.Өөрсдөөсөө эхлэж алдаагаа хар бусдын хэрэгрүү бүү өнгий.Дандаа хүнийг доромжилж муухай талаас нь харах эрх Мөнхэрдэнэд байх ёсгүй.Өөрөө цэвэр бай.

Avatar

Зочин 2023-03-21 202.72.245.121

Тийшдээ хууль л юм бол хүн бүрт тэгш үйлчлэх л хэрэгтэй. Ямар МАН-ын идэээчин уугаачин байгаа биш. Тэднийгээ барьж хориоч. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй байхым даа. Хүн нь олдвол тохох хэрэг нь олдоно гээд л үзээд бх шиг байгаа юм

Avatar

Зочин 2023-03-21 64.119.23.253

Монголын ард түмний хэрэглэх ёстой хөрөнгө мөнгийг эрх мэдэлтэй хүмүүс идэж ууж өөрийн болгоод хулгай хийгээд байгааг дуугарч хэлж ил гаргаж тавьж чадахгүй байгаа та нарын өмнөөс хэлж ярьж ил гаргасаны төлөө золиослогдож байна гэдгийг ойлго.

Avatar

Зочин 2023-03-21 203.217.139.240

Дааганаасаа биш дарвагараасаа гэдгийн, өөрөө дэндүү их томорч, их дөвчигнөсөн дурак л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж