Монгол Улс оны эхнээс 285.3 мян.тн зэсийн баяжмал экспортолжээ. Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар энэ сарын 10-наас 16-ны хооронд 25 хувийн гүйцэтгэлтэй байгаагаас зэсийн баяжмал 20.4 хувьтай байна.
Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 7.2 тэрбум төгрөг буюу 2.4 хувиар өсчээ. Тус салбараас 2023 оны нэгдүгээр сарын байдлаар улсын төсөвт 306.2 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлээд буй бөгөөд зэс 185.3 тэрбум төгрөг бүрдүүлжээ.
Улсын төсөвт төвлөрүүлсэн зэсийн орлого 22.4 хувиар өсч, 53.4 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна.
Холбоотой мэдээ