ЗГХЭГ-ын дарга Д. Амарбаясгалан Монгол Улсын Засгиын газар 2023 оныг авлигалтай тэмцэх жил болгон зарласан. Энэ үйл явдал Монгол Улсад ардчилсан парламенттай болсноос хойш анх удаа гүйцэтгэх засаглалын байгууллага Үндсэн хуулиар олгогдсон үүргийнхээ дагуу гэмт хэрэгтэй тэмцэх, тэр дундаа авлигалтай тэмцэх зорилгоо тодорхойлсон. Ерөнхий сайд хаврын чуулганы эхэнд авлигалтай тэмцэх бодлогыг чангатгах чиглэлд Засгийн газраас болон УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулиудыг нэн яаралтай хэлэлцэж өгөх хүсэлт тавьсан. Энэ саналыг намын бүлэг 100 хувь дэмжсэн. Авлигалтай тэмцэх үйл хэргийг бодитой болгоход анхаарахаа бүлгийн гишүүд илэрхийллээ.
Хуулийн байгууллага дангаараа авлигатай тэмцэхээс илүү бодитой үр дүнд хүрэх нь улс төрийн, Засгийн газрын, парламентын идэвхитэй дэмжлэг, манлайлаас ихээхэн хамаардаг. Тиймээс УИХ, Засгийн газраас авлигатай тэмцэх үйл ажиллагааг бодитой ажил хэрэг болгоход анхаарна. Энэ хүрээнд 5Ш ажиллагаа буюу шүүр ажиллагаа буюу Төрийн албаны тухай хууль, төрийн өмчит үйлдвэрийн газруудад холбогдох хуулиудыг зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 6-ны дотор чөлөөлж, 10-ны дотор ЗГХЭГ-т хэрхэн яаж шийдвэрлэсэн талаарх мэдээллэл ирүүлэхийг үүрэгдсэн. Оны өмнө АТГ-аас жилийн эцсийн тайлангаа олон нийтэд танилцуулах үеэрээ төрийн албаны холбогдох хуулиудыг зөрчиж томилогдсон 800 орчим алба хаагч байгаа талаар мэдээлсэн. Тиймээс тэднийг чөлөөлнө. Хоёрдугаарт, авлигалын улмаас хураагдсан мөнгө хөрөнгийг тулгамдаж байгаа салбарт ашигладаг байх зохицуулалт хийхийг иргэд олон нийтийн зүгээс тавьж байна. Өнөөдрийн намын бүлгийн хуралдаан дээр УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь хураагдсан хөрөнгийг нийгэмд хэрэгцээ шаардлагатай байгаа хэсгийн хөрөнгө оруулалтад зориулах нь зүйтэй хэмээн үзсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хууль санаачилах шаардлага үүсч байна. Өнөөдрийн зохицуулалтаар авлигалын улмаас хураагдсан мөнгө төрийн санд ордог. Хураагдсан хөрөнгө төрийн бүртгэлд ордог. Төрийн санд орсон мөнгийг өөр зориулалтаар ашиглах боломж хуулиар байхгүй.Тиймээс тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулж авлигалын журмаар хураагдсан хөрөнгө мөнгийг тулгамдсан асуудал ихтэй салбарт зарцуулах нөхцөл бүрдэнэ. Шилжүүлэн авах ажиллагааг ийм журмаар зохион байгуулна. Мөн шувуу ажиллагааны хүрээнд гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гадаад руу оргон зайлсантай холбоотой асуудлыг Х.Нямбаатар сайд хариуцан ажиллаж байгаа. Гадаад харилцааны яамнаас гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд олноороо оршин сууж байгаа оронтой эрх зүйн харилцан туслалцааны яриа хэлэлцээрийг эхлүүлээд явж байна. Тодорхой хугацааны дараа холбогдох хуулийг хэлэлцүүлэх боломж бүрдэнэ.
Засгийн газраас ойрын хугацаанд Монгол Улсын Баялагийн сангийн хуулийн төслийг оруулж ирэхээр ажиллаж байна. Баялагийн санг бий болгосноор ашит малтмалаас олж буй орлогыг Үндсэн хуулийн 6.2-т заасан заалтын дагуу нийт иргэдийнхээ хөгжил дэвшил, нийгмийн хангамжийг шийдэхэд зориулсан шийдлүүдийг тусгасан концевц орж ирнэ. Мөн Аялал жуулчлалын хуулийг яаралтай оруулж ирнэ. Энэ оны эхний хоёр сарын байдлыг харахад багадаа 20 мянган жуулчин Монгол Улсад зочилсон гэх дүн мэдээтэй байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 2-3 дахин нэмэгдсэн байна. Тийм учраас Монгол Улсын агаарын тээврийн гол хамтрагч болсон БНСУ-ын агаарын тээврийн компаниудтай яриа хэлэлцээр хийсэн. Үүний үндсэн дээр дөрөвдүгээр сарын 15-наас арванхоёр дугаар сарын 1-ний хооронд долоо хоногт 70-80 нийслэгийн давтамжтай болсон. Нэг ёсондоо өдөрт 10 орчим онгоц БНСУ-ын Инчеон нисэх онгоцны буудал,Монго Улсын Чингис хаан нисэх буудоын хооронд буух нь. Үүний үр дүнд энэ ондоо багтаж нэг сая жуулчин хүлээж авах зорилготой байна.
– Энэ долоо хоногийн хэлэлцэх хуулийн жагсаалтаас харахад шинэ сайд томилох болон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх тухай асуудлууд ороогүй байна. Эдгээр асуудлыг хэлэлцэх үү?
Д.Тогтохсүрэн:
-Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Энэ хуралдаанаар Ж.Мөнхбат гишүүний асуудлыг хэлэлцэнэ.
-Өөрөө биечлэн оролцох ёстой билүү. БНСУ-аас ирсэн үү?
Д.Тогтохсүрэн:
-Бид холбогдож байгаа. “Ээжийгээ эмчлүүлж байгаа учраас ирж амжихааргүй байна. Гэхдээ миний асуудлыг яаралтай шийдэж өгөөч ээ” гэсэн хүсэлт тавьж байгаа. Тиймээс нэгэнт гишүүн өөрөө оролцох боломжгүй ч хэлэлцээд явахад хууль зөрчсөн асуудал байхгүй. Хэлэлцэх нь зүйтэй гэж УИХ үзэж байна.
-Хэлэлцэх асуудлын дараалалд УИХ-ын сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг багтаасан байна. Тухайн хуулийн төслүүдийн хүрээнд намын бүлгийн гишүүд нэгдмэл байр сууринд хүрсэн үү.Аль эсвэл хуулийн төслүүд өргөн баригдсан тохиолдолд асуудлыг ярих чиглэлтэй байна уу?
Д.Тогтохсүрэн:
-УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулж, парламетад суудалтай гурван намын төлөөлөл оролцсон Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Өнгөрөгч баасан гаригт Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Засгийн газраас санал ирсний дараа УИХ-д өргөн барина. Улстөрийн намын тухай хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.Ойрын үед өргөн барихаар төлөвлөж байна.
-Эрдэнэс ТаванТолгой компанийн ногдол ашгийг нөхөж олгох асуудлаар УИХ өмнө нь тогтоол гаргаад Засгийн газарт чиглэл өгсөн.Гуравдугаар сард багтааж УИХ-д оруулна гэсэн шийдвэр гаргасан.Засгийн газар урьдчилсан байдлаар тооцоо судалгаа гаргасан уу?
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-аас тогтоол гарч Засгийн газарт үүрэг өгөгдчихсөн явж байна. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэн 1072 хувьцаа эзэмшигч мөн үү биш үү, хэзээ болох вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Ер нь 1072 хувьцаа эзэмшигчид хэзээнээс ногдол ашиг хүртэж эхлэх вэ гэдэг асуудлыг ярьж байгаа. Цаашид шинэ хүүхэд төрөхөд 1072 хувьцаа эзэмшигчийнхээ гэрчилгээг шууд авдаг, насан өөд болоход хувьцаа эзэмших эрх нь зогсдог байх нь зөв гэдгийг хэлж байгаа. Бид дата мэдээллийг цуглуулж, иргэдээ хохироохгүй байх шийдвэр гаргах зорилготой судалгааны ажил явагдаж байна. Үүний өмнө Баялагийн сангийн хуулийг өргөн барина. Энэ хуульд нийцүүлэн 1072 хувьцаатай холбоотой зохицуулалтыг хийгээд явна.
Петро Чайна Дачин тамсаг компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах ажлын хэсэг байгуулагдсан.Энэ ажил ямар шатанд явж байна?
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Монгол Улсын Засгийн газар 2010-2012 оны үед эдийн засгийн өсөлт огцом өссөн, гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсыг идэвхтэй сонирхож байсан. Тухайн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдыг 2000 гэсэн тоогоор хэмжиж байсан. Тэр үетэй харьцуулахад өнөөдөр 15-16 орчим гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс бид 2-3 шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн гаүзар Монгол Улсыг төлөөлөөд аливаа төрлийн хөрөнгө оруулагчтай хийсэн гэрээ хэлцэлдээ үнэнч байгаа эсэх асуудал яригддаг. Аливааа байдлаар маргаан үүсэхэд энэ маргааныг Монгол Улсын хуулийн байгууллага шударгаар шийдэж чадах уу. Хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцэхүйц шийдвэр гаргаж чадах уу гэдэг асуудал дээр төвлөрч ярьдаг. Гуравдугаарт, Монгол Улс хоёр том хөрштэй далайд гарцгүй орны хувьд хөрш орнуудтайгаа тогтвортой харилцаатай байх уу гэдэг асуудлыг хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхдог. Тиймээс өмнө нь хийчихсэн гэрээг өөрчлөх асуудал дээр ихээхэн хүндрэл гардаг.Гэхдээ Петро Чайна Дачин тамсаг компанитай холбоотой Уул уурхайн яамнаас гарсан ажлын хэсэг тодорхой хэмжээнд гэрээнд тусгах ёстой зарим төрлийн татвартай холбоотой заалтууд орхигдсон гэх дүгнэлт урьдчилсан байдлаар гаргасан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр БНХАУ-ын элчин сайдын яамнаас бичиг ирсэн байна. Уул уурхайн сайд, Сангийн сайд нар Петро Чайна Дачин Тамсаг компанийн дансыг хаах шийдвэр гаргасан нь хэвийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлж байна гэсэн бичиг ирлээ. Энэ мэтчилэн ажил үргэлжлэн явж байна.
-Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд олон жил ажиллаж байгаа Н.Багабанди гуайг чөлөөлөх асуудал яригдах уу. Өөрөөс нь асуухаар Засгийн газрын шийдэх ёстой асуудал гэх тайлбар өгсөн. ТУЗ-д өөрчлөлт оруулах асуудлыг хөндөх үү?
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Оюутолгой компанийг Монгол Улсын Засгийн газар шууд удирддаг мэтээр хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид асууж ирсэн.Ер нь Эрдэнэс Монгол компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, Эрдэнэс Монгол нэгдэл болгосон. Энэ компанийн харьяанд Оюутолгойн 34 хувь харьяалагддаг. Цаашид Засгийн газар хөрөнгө оруулагч компанитай шууд харилцдаг харилцаа байх нь зохимжгүй гэдэг нь тодорхой болж байна. Тухайлбал, Эрдэнэс Монгол компанийн дүрмийн өөрчлөлт хийж хөрөнгө оруулалт, менежментийн компани болгосноор энэ оноос эхлэн дотоодын төслүүдээ өөрсдөө хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлсэн.
Холбоотой мэдээ