Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны барилдааны дүрмийн зөвлөл өнгөрөгч гуравдугаар сарын 18-ны өдөр хуралдаж, шийдвэр гаргажээ. Тус хурлыг МҮБХ-ны дүрмийн дагуу МҮБХ-ны Дэд тэргүүн, Ардын багш, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням даргалан зөвлөлийн гишүүд болон даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай нарын бөхчүүд, хөлийн цэц, засуулын төлөөллүүд оролцлоо.
Хурлаар МҮББДүрмийн 4.5-д "Аливаа барилдааны даваа бүрийн үндсэн цаг 25 минут байх бөгөөд үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна. Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзэж идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулна" хэмээн заасныг өөрчилж " … Аливаа барилдааны үндсэн хугацаа 20 минут байна. Үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд:
- Аль ч даваанд хоёр бөхийн идэвхтэй барилдсан бөх нь дараагийн барьцыг барих талаа сонгон барилдана.
- Сэнжиг элэг бүсний барьц болон суганы хонхор, зодогны хормойноос хав барьж 2 талаар барилдана. Хав барьцнаас хаялцахгүй бол дан давхар шуудагны барьцыг ээлжлэн барьж барилдана. Эдгээр барьцнаас барилдах нийт хугацаа 20 минут байна.
- Үндсэн цагт болон барьцтай барилдах хугацаанд хаялцаагүй тохиолдолд Тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана. Тэгш барьц гэдэг нь нэг гар шуудаг, нөгөө гар сугадаж зодогноос барих барьцыг хэлж байгаа болно" гэж өөрчиллөө гэжээ.
Хоёр бөхийн барилдааны идэвхийг харж, хасч, давуулдаг байсан дүрэм нь бөх сонирхогчид төдийгүй бөхчүүдийн шүүмжлэлийг ихээр хүртэж байсан билээ. Тэгвэл энэхүү дүрэм өөрчлөгдлөө.
Зочин 2023-03-20 202.126.89.151
20 минут барилдуулаад, нэмж 10 минут тэгээд хаялцахгүй бол аль хөнгөн жинтэй нь давдаг болбол зүгээр
зочин 2023-03-20 202.9.47.27
Идэвх санаачлагагүй барилддаг бөхийг хасдаг буруу биш шудрага зөв бариад зогсдог уяа нөхдийг давраасан үзэгчдийг шилээрхүүлсэн үл хүндэтгэсэн юм болж дээ
Зочин 2023-03-20 43.228.130.188
Нэг барилдаанд хэт удаж зохих цаг хугацаа хэтэрсэн бөхийг дараагийн барилдаанд барилдах эрхийг хасах нэг шийтгэл байж болно. Мөн хэтэрхий уяа мэх хийдэггүй хурдан шаламгай барилддаггүй бөхчүүдийг сануулах, барилдах эрхийг хязгаарлах боломжтой. Одоо бөх дуучин хоёр шиг олон юм байхгүй болж….
Зочин 2023-03-20 202.9.40.151
одоо бүр барилдаан болгоны дараа хэн нэгний /увсуудын/ захиалгаар дүрмээ өөрчилдөг болох нь ээ
Зочин 2023-03-20 64.119.27.236
bitiii shaaa umhiii alaaaa
Зочин 2023-03-20 122.201.24.113
Улаан, цэнхэр боксын мешок холбож тавиад аль түхүүлж унана түүнийх нь өнгөөр шодчихож бай хар төвөг.
Ер нь энэ бөхчүүдийг бүгдийг нь цэрэгт тат. Тэр талцаад байдаг аймаг, дэвжээ, багш өөр юу байдаг юм тэрүүгээр нь бригадын зохион байгуулалтад оруул.
Хэвтээ чиглэлд төмөр зам барих ажилд дайчил. Багтдаггүй эр, бяр, дуудаад дуусдаггүй цол гуншингаа эх орныхоо бүтээн байгуулалтад зарцуул. Хэдий болтол улирч, өнгөрсөн феодалын ёсоор баясая цэнгэе гэх вэ. Ажил хөдөлмөр, бүтээн байгуулалтаар цоллоё.
ЗОЧИН 2023-03-20 66.181.182.126
үндсэн хугацаа дуусахад барьц сонгох хугацаа 10 минут. ингээд хаялцахгүй бол хоёуланг нь хасах хэрэгтэй.
Зочин 2023-03-20 139.5.216.192
20 minut barildaad bie bienee hayaj chadahgui bol 2uulang n has. tegej baij ene novshirson uitgartai buh hun uzeh yumtai bolno
zochin 2023-03-20 43.242.243.91
Хаялцах хугацаа дуусбал Монгол бөхөд ёс зүй соёл гэдэг юм байлгах үүднээс том цолтойг нь давуулах. /Учир нь бага цолтой бөх нэгэнт хаяж суртал нь хасаж байх хэрэгтэй/ Бөхөд амжилт гаргахын тулд барьж зогсож сурах биш уран хурц барилдаан хийж сурсан баймаар/ Энэ нь та нарын ярьдаг өв соёл чинь болох болов уу. Том цолтой бөхөө дээдлэх хүндлэх зарчимд нийцэнэ. Том цолтой бөх тэр залууг сайн болжээ гэж үзвэл тэртээ тэргүй буугаад л өгнө байх.
Зочин 2023-03-20 66.181.161.111
Аль бага жинтэйг нь давуулахгүй юу. Бас гэмт хэрэгт орооцолдож байсан бол унасанд тооцож болно. Их хүүхэнддэг бол бас унасанд тооц. Гэх мэт.
Иргэн 2023-03-20 103.254.123.144
Уул нь идэвхтэй барилдсанд нь даваа өгдөг зөв байсан юм. Сонирхолтой ч болж ирсэн юмыг хэдхэн уяа бөхийн хүсэлт саналаар өөрчилж байгаа нь цаашид бөх үзэх хүмүүсийн тоог цөөрүүлэх улмаар сөнөөх зам руу түлхэж байгааг харахад их ухаан хэрэггүй байна даа….Мэх хийдэггүй хүний алдаан дээр ажилладаг жин ихтэй уяа бөхчүүдийг үзэх хүн цөөрөх л байх даа….
Зочин 2023-03-20 66.181.186.58
Уг нь бехчуудийн санаанд нийцуулэх гэж биш яаж узэгчдийг бага чилээх вэ, яаж барилдааныг сонирхолтой болгох вэ, узэгчдийг яаж татах вэ гэдэг дээр ухаанаа уралдуулах хэрэгтэй баймаар, одоо цагт узэгчгуй спорт явцгуй ш дээ, гэтэл эсрэгээр нь яваад байх юм, тэнэг улс тэнэгээрээ л дуусах юм байна даа
Зочин 2023-03-20 103.26.194.51
Монгол боход талбайн хязгаарлалт хийх хэрэгтэй монгол бохийг узэхэд ямарч урамгуй бие биенээ хулээсэн тэврэлдсэн хэдэн юмнууд л байх юмдаа узэх ямарч урамгуй шуу
Зочин 2023-03-20 192.82.72.20
Ардын багш, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Улсын аварга О.Балжинням гэж. Нэг хүн даамааргүй цол гуншин бн шүү. Ёстой хүнд нь олдодгүй ээ.
зочин 2023-03-20 66.181.166.196
Хаха, тэгээд тэр тэгш барьц гэдгээ бариад нэгнээ түшээд унтаад өгвөл яах юм бол, маргааш болтол хүлээх үү, тэнэг юм
үндсэн 20 + барьцтай 20 тэгээд хоюуланг нь хасвал л болно ш дээ, дараагийн даваанд нь нэг бөх хийлнэ л биз, үзүүрт түрүүг бол хуруудуулаад л шийдчихгүй юу даа, кк