"Хаврын чуулганы тэргүүн ээлжинд 50 гаруй хуулийг хэлэлцэнэ"

Хуучирсан мэдээ: 2023.03.20-нд нийтлэгдсэн

"Хаврын чуулганы тэргүүн ээлжинд 50 гаруй хуулийг хэлэлцэнэ"

"Хаврын чуулганы тэргүүн ээлжинд 50 гаруй хуулийг хэлэлцэнэ"

МАН-ын бүлгээс өнөөдөр \2023.03.20\ хуралдаж, тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон бусад гишүүд дараах мэдээллийг хийлээ. МАН-ын бүлэг хуралдаж хоёр асуудал хэлэлцсэн аж.

Нэгдүгээрт, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн дарааллын хэлэлцэж баталлаа. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд намрын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж иргэдээс гарсан саналуудыг нэгтгэж танилцуулж ярилцлаа. Нэгдүгээр асуудалтай холбоотойгоор МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн. Хаврын чуулган энэ удаагийн УИХ-ын ээлжит тав дахь чуулганаар олон асуудал хэлэлцэнэ. Энэ дотроос хэд хэдэн асуудалд анхаарах нь зүйтэй хэмээн үзсэн. Нэгдүгээрт, Засгийн газраас 2023 оныг аялал жуулчлалын жил болгон зарласан. Тиймээс Аялал жуулчлалын тухай хуулийг яаралтай батлах ёстой. Хоёрдугаарт, авлигатай тэмцэх чиглэлийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч хэд хэлэн хуулийг чуулганы эхэнд батлах нь зүйтэй хэмээн үзэж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолын хуулийг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хууь, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр гэсэн эдгээр баримт бичгүүдийг ойрын үед УИХ-аар хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж байна. Түүнчлэн эдийн засгийн чиглэлээр Үндэсний баялагийн сангийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтын ил тод байдлын тухай хуулиуд болон Нийгмийн даатгалын тухай багц хууль, боловсролын багц хуулт, эрүүл мэндийн багц хуулиуд ч багтаж байна. Улс төрийн чиглэлээр хоёр томоохон хуулийг батлах ёстой хэмээн үзлээ. Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Үндсэн хуульд зааснаар зургадугаар сарын 20-ноос өмнө батлах ёстой. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг заавал хэлэлцэж батлах ёстой. Төвлөрлийг сааруулж, орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг дэмжсэн хуулийн төслүүд бий.Тухайлбал, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, нийслэлийн Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хйигдэх зарим нэгэн хуулийн өөрчлөлтүүд ч бий. Эдгээр чухал хуулиудыг УИХ-ын хаврын чуулганаар тэргүүн ээлжинд 50 гаруй хуулийг хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд тойрогтоо ажилласан ажлын хүрээнд иргэдийн саналыг нэгтгэж 10 санал Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Засгийн газар иргэдийн саналын хүрээнд хуралдаж ойрын үед шийд гаргах нь зүйтэй. Нэгдүгээрт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляц өндөр байгааг иргэд хэлж байна. Хоёрдугаарт, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж амьжиргааны түвшинд хүрэхгүй байгаа талаар иргэд хэлж байна. Гуравдугаарт, бүх төрлийн зээл багассан. Тийм учраас цаашид арилжааны банкуудын зээлийг нэмэгдүүлэх чиглэлийн саналууд голлож байна. Дөрөвдүгээрт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох арьс шир, ноос, ноолуурын үнийг нэмэгдүүлэх санал ирсэн. Тавдугаарт, Эрдэнэс ТаванТолгой компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг олгох. Зургадугаарт, хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 91 хувьд биш бүх хүүхдүүдэд олгох. Долдугаарт, нийслэл хотын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах талаар олон санал гарсан.Наймдугаарт, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, энэ чиглэлийн ялын бодлогыг нэмэгдүүлэх чиглэлийн санал их ирлээ.Есдүгээрт, Төрийн хэмнэлтийн тухай хууль орон нутагт хэрэгжихэд орон нутагт зарим нэг бэрхшээл үүсч байгаа талаар хэллээ. Аравдугаарт, төрийн боловсон хүчнийг бэлтгэх, сургах, чадваржуулах тэдний нийгмийн бодлогыг хангах ажил гүйцэтгэлийг сайжруулах сахилга хариуцлагыг дээшлүүлэх гэсэн саналуудыг УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажиллах үеэр иргэд тавьсан учраас ойрын үед ярилцаж, шийдэл гаргах ёстой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж