Хамгийн эртний сувдан хотыг олжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.20-нд нийтлэгдсэн

Хамгийн эртний сувдан хотыг олжээ

Хамгийн эртний сувдан хотыг олжээ

Арабын нэгдсэн Эмиратын нэгэн арлаас хамгийн эртний сувдан хотыг олсноо археологичид өнөөдөр /2023.03.20/ мэдэгдлээ. Түүхэн бичвэрүүдэд эртний сувдан хотуудын талаар дурдсан байдаг ч Персийн булангаас анх удаа олсон нь энэ юм. Сувдан хотыг зургадугаар зууны сүүлч үеийнх гэж тодорхойлжээ.

Энэхүү сувдан хот нь Персийн булангийн эрэг дагуу, Дубайгаас зүүн хойш 50 км зайд орших Синия арал дээр байрладаг. Хот 12 га талбайг хамарна. Далайн эргийн чулуулгаас эхлээд шохойн зуурмагаар хийсэн янз бүрийн байшинг тухайн бүсээс археологичид олсон байна. Байшингууд нь хэмжээний хувьд давчуу, уужуу гээд янз бүр байснаас үзвэл нийгмийн олон янз давхарга энд амьдарч байсныг илтгэнэ.

Судалгааны ажилд Арабын нэгдсэн Эмиратын их сургуулийн Аялал жуулчлал, археологийн тэнхим, Италийн археологийн төлөөлөгчийн газар, Нью-Йоркийн их сургуулийн Эртний ертөнцийг судлах хүрээлэн оролцжээ. Арабын нэгдсэн Эмират улсын засгийн газар тус газарт аялал жуулчлалын төв байгуулахаар төлөвлөж байна. Хиймэл сувд дэлхийн нэгдүгээр дайны дараа бий болсон боловч Их Хямралын үед маш хурдан уналтад оржээ. Нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтаа бууруулахаар төлөвлөж буй Арабын нэгдсэн Эмиратын хувьд энэхүү олдвор нь онцгой ач холбогдолтой юм.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж