"АТГ-аас гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокурорт ирүүлээгүй" | News.MN

"АТГ-аас гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокурорт ирүүлээгүй"

"АТГ-аас гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокурорт ирүүлээгүй"

"АТГ-аас гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокурорт ирүүлээгүй"

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Нүүрсний" гэх хэргийн шалгалтын явцын талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нэр бүхий 6-7 УИХ-ын гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулахад бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл үүсч байгаа.

Өнөөдрийн байдлаар бид мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэн тэдний бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад мөн эрүү үүсгэж яллагдагчаар татсан. Тэрбээр 2022 оны ХОМ-ээ мэдүүлээгүй, УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргасан байгаа. Энэ асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх байх гэж харж байна" гэсэн юм.

Тэгвэл Улсын Ерөнхий прокуророос энэ талаар тодруулахад "Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарч байна. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар прокурорын байгууллагад хүсэлт ирээгүй. Тиймээс УИХ-руу энэ талаар саналыг хүргүүлэх мэдээлэл байхгүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2023-03-20 66.181.181.145

Монголын Шүүх, Прокурор ,Цагдаа Авилгалд идэгдэж том *Резедив* Гэмт хэрэгтэнгүүдыг хаигаалж үйлчилдэг жирийн
Иргэл ээ Залхаан цээрлүүлдэг Айлгаж дарамталдаг Төрийн байгууллага болчихсон,

Avatar

Зочин 2023-03-20 202.55.191.130

hahahahaha

Avatar

Зочин 2023-03-20 146.70.109.10

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 6, 7, 53, 56 дугаар зүйлийг зөрчдөг, эрх зүйн чадамжгүй луйврын сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогХүрэлсүх (1968 он) хөгшин !!!! шагналын тасгийн дарга эмэгтэй Ө.Мөнгөнцэцэг-ийн (1986) амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй, хэлхэлдсэн хэдэн түлхүүр, тамгаа аваад гавтай нохой шиг дуудахаа болиж үз пиздец ЯЛТАН

ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ . С.Гандөл ба ЯЛТАНЫ ЗӨВЛӨХүүд Нарт ИЛ ЗАХИДАЛ

Avatar

Зочин 2023-03-20 174.216.242.246

Hehehe Amarbayasgalan Nyambaatar hudlaa yarihaa boli

Avatar

Зочин 2023-03-20 64.119.23.68

Монгол Улсын прокурор нүүрсчдийг шийтгэх сонирхолгүй байгаа юм бна ! Яагаад ?!
Монголын хуулийн байгууллагууд хулгайч нар, гэмт хэрэгтнийг өмгөөлөн хамгаалах болтлоо ЯЛЗАРЧЭЭ!!

Avatar

зочин 2023-03-20 66.181.189.112

АТГ МӨХӨС БАЙНА ДАА МӨХӨС БАЙНА. АЖИЛ НЬ ГЭЖ ЯСТ МЭЛХИЙ ШИГ УДААН

Avatar

Даажигнал 2023-03-20 150.129.141.38

АТГ ын дарга дээр хүлээгдэж байж таарна.Монголын ард түмэн бүгд сонссон АТГ хэлтэсийн дарга Х.Буянтүмэн яах аргагүй зарласан

Avatar

Зочин 2023-03-20 64.119.21.63

Захиалгаар ажиллахаа хэзээ болих вэ? Улс төрийн намаас захиалга өгөхөд нь өөдөөс нь хууль дүрэм ярьчих чадалтай дарга л ард түмэнд хэрэгтэй байна. Тийм хоншоортой хүн Энх-Амгалан прокурор байсан.

Avatar

Зочин 2023-03-20 64.119.23.68

Энэ жаргалсайхан гэж нэг үлхийсэн үрчийсэн товариш нүүрсчдийн алган дээр нь бөмбөрч яваад одоо атганд нь багтаж байгаа нөхөр үү ?! Үгүй юмсан бол шударга шулуун аар ажлаа хийгээч !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж