АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Нүүрсний" гэх хэргийн шалгалтын явцын талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нэр бүхий 6-7 УИХ-ын гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулахад бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл үүсч байгаа.
Өнөөдрийн байдлаар бид мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэн тэдний бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад мөн эрүү үүсгэж яллагдагчаар татсан. Тэрбээр 2022 оны ХОМ-ээ мэдүүлээгүй, УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргасан байгаа. Энэ асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх байх гэж харж байна" гэсэн юм.
Тэгвэл Улсын Ерөнхий прокуророос энэ талаар тодруулахад "Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарч байна. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар прокурорын байгууллагад хүсэлт ирээгүй. Тиймээс УИХ-руу энэ талаар саналыг хүргүүлэх мэдээлэл байхгүй" гэлээ.
Холбоотой мэдээ